Шимпанзе сармагчин ямар хөгжим сонсдог вэ ?
ДНХ-ийн хувьд хүнтэй хамгийн ойролцоо амьтан бол шимпанзе сармагчин юм. Өөрөөр хэлбэл тэд бидний өвөг дээдсийн нэг төрөл, хамаатан нь ба 6.5 сая жилийн өмнө хүн ба шимпанзе сармагчин хоёр тусдаа хөгжиж (хувьсаж) эхэлсэн юм. Гэхдээ 6.5 сая жилийн өмнөөс тусдаа хөгжиж эхэлсэн гэдэг эргэлзээтэй, "саяхныг хүртэл эрдэмтэд 5-7 сая жилийн тэртээд хувьслын үр дүнд хүн төрхт сармагчнаас орчин үеийн оюун ухаант хүн ба шимпанзе сармагчин тусдаа хөгжих болсон гэж үздэг байлаа. Гэвч сүүлийн үеийн явуулсан судалгаагаар тусдаа хөгжиж эхэлсэн үеийг 12-13 сая жилийн өмнөөс гэж Английн Оксфордын их сургуулийн эрдэмтэд тогтоож хувьслын шинжлэх ухаанд эргэлт хийхэд дөхлөө (2014.6.17-нд зарласан судалгаа)".
ДНХ-ийн хувьд хүнтэй хамгийн ойролцоо амьтан гэдэг нь тодорхой болсон ч сэтгэл судлаачид, этологичид шимпанзе сармагчны зан үйлийг олон талаас нь судалсаар л байна. 2014 оны 6 сарын 23-нд хэвлэгдсэн Journal of Experimental Psychology: Animal learning and Cognition буюу "Туршилтын сэтгэл судлал: Амьтны сургалт ба танин мэдэхүй" сэтгүүлд Morgan E. Mingle, Katie Hall, Timothy M. Eppley, Mathew Campbell, Victoria Horner, Frans Wall зохиогчтой хүний хувьсал ба дуу хөгжмийг танин мэдэх зорилготойгоор судалсан "Шимпанзе сармагчин Энэтхэг, Африк хөгжим сонсох дуртай" хэмээх эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлэгджээ (Англи хэл дээрх эх бичвэрийг татаж авахыг хүсвэл). Үүнд:
Урьд нь дээрх эрдэмтэд шимпанзе сармагчинд поп, сонгодог, жазз гэх мэт зөвхөн өрнийн хөгжим сонсгоход ритм султай хөгжмийг нь илүүд үзэж байжээ. Харин энэ удаад шимпанзе сармагчинд зориулж амьтны хүрээлэн маягийн талбайг тохижуулж, хүрээлэнгийн хаалтны гадна талд стерео дугаралттай хөгжим байрлуулжээ. Туршилтанд нийт 16 нас бие гүйцсэн шимпанзе нарыг оролцуулсан бөгөөд тохижуулсан талбайн нэг булангаас 12 өдөр дарааллан, өглөө бүр 40 минутын турш Африк, Энэтхэг, Япон хөгжим дугарч, нөгөө буланд хөгжим биш, эд зүйлсийн чимээ дугаргадаг байв.
Тэгтэл Африк, Энэтхэг хөгжим дугарч буй буланд шимпанзе нар мэдэгдэхүйц их хугацааг өнгөрөөж байсан бол харин Япон хөгжимний чимээ шимпанзе нарт төвөгтэй санагдаж буй мэт авир үзүүлж, тухайн газраас холдож байв. Иймд судлаачдын дүгнэснээр хүнтэй хамгийн ойролцоо төрөл зүйл болох шипанзе сармагчин ритм өндөртэй өрнийн хөгжмийг таашаахгүй байсан (Японы хөгжмийн хэмнэл хүчтэй), харин сул ритмтэй хөгжмийг таашаадаг гэжээ. Тэдний үзэж байгаагаар хүнтэй хамгийн ойролцоо шимпанзегийн зан үйлийг судалж, түүгээр дамжуулан хүний хувьсал ба хувьсал бүрт хүн дуу хөгжмийг хэрхэн хүртэж байсныг тодорхойлох юм.
Л. Энхтүшиг
Your blog is a well of information . Thank you! Also check the vandalia clerk of courts
ReplyDelete