Паранойд бие хүний эмгэг гэж юу вэ?

Паранойд бие хүний эмгэг нь хүний үйл ажиллага, зан үйл, бодол санааны хэв маяг нь сарнисан, мөн замбараагүй байдлаар илрэх сэтгэцийн архаг эмгэг юм. АНУ-ын насанд хүрэгчдийн 1-2% нь паранойд бие хүний эмгэгтэй байдаг. Энэхүү бие хүний эмгэгийн шинж тэмдэг нь шизофрени өвчтэй төстэй мэт бөгөөд зарим судалгаанууд паранойд эмгэг болон шизофрени өвчин хоёрын хооронд генетик хамаарал байж магадгүй хэмээн таамаглаж байгаа.

Паранойд бие хүний эмгэгийн илрэх нийтлэг шинж тэмдгүүд:
  • Эргэлзээ, хардах, сэжиглэх нь ноцтой хэмжээнд хүрсэн, бусдыг хардаж сэжиглэдэг
  • Бусад хүмүүс түүнд худал хэлэх, ашиглах, хуурах гэж буй мэт мэдрэмж төрдөг
  • Гэр бүл, найз нөхөд, хайртай хүндээ итгэдэггүй
  • Өөрийг нь хуурч буй мэт санагдахдаа хүчтэй уурлан бухимдаж хариу үйлдэл үзүүлдэг
  • Хүйтэн хөндий, нууцлаг, сүрхий дүр үзүүлэх гэх мэт зан байдалтай
Эмчилгээний хувьд энэхүү эмгэгийг сэтгэл заслаар эмчилдэг бөгөөд сэтгэл заслын хандлагуудаас гол төлөв когнитив зан үйлийн засал тухайн хүний сарнисан бодол санаа, зан үйлийг буцаан дасан зохицуулахад хамгийн үр нөлөөтэй байдаг гэж үздэг. Үүний дараа бүлгийн сэтгэл засал, психодинамик заслыг тус тус явуулах боломжтойг. Зарим тохиолдолд сэтгэл заслыг анагаахын эмчилгээтэй хамт хавсаргахдаа анти-депресс, анти-психоз, анти-аншити зэрэг сэтгэцэт нөлөөт эм бэлдмэлийн хэрэглэж болдог.

Эх сурвалж:
www.psychology.about.com

Л. Энхтүшиг