Сэтгэл судлаачдын ёс зүй - APA 2010

Америкийн Сэтгэл судлалын Холбоо буюу "APA" нь 2010 онд хамгийн сүүлийн байдлаар сэтгэл судлаачдын ёс зүйн хэм хэмжээ ба биеэ авч явах зааврыг нэмж засварласан байна. Тус ёс зүйн зарчимд нийтдээ 10 стандарт хэмжигдэхүүн байх бөгөөд тэдгээрт оношлогоо, сэтгэл засал - эмчилгээ, боловсрол - сургалт, судалгаа гэх мэт үйл ажиллагаануудад таарсан тус тусын ёс зүй байдаг аж. Харин эдгээрээс гадна A, B, C, D, E гэсэн ерөнхий зарчмуудыг таницуулъя.

Зарчим A: Үр дүнтэй ба Гэм хоргүй
Сэтгэл судлаачид өөрсдийн ажлаа болгоомжтой бөгөөд үр дүнтэй явуулахыг хичээнэ. Сэтгэл судлаачид мэргэжлийн үйл ажиллагаандаа татан оролцуулж буй хэн нэгний болоод өөр бусдад нөлөөлж буй хүний эрүүл мэнд, эрх зүйг чандлан хамгаална. Мөн судалгаанд оролцож буй амьтдын эрүүл мэндийг хамгаална. Сэтгэл судлаачдын удирдан явуулж буй үйл ажиллагаа эсвэл хариуцлагад зөрчил гарсан тохиолдолд тэдгээр зөрчлүүдийг ухаалгаар танаж эсвэл багасгах аргаар асуудлыг шийдэхийг хичээнэ. Учир нь сэтгэл судлаачдын шинжлэх ухааны болон мэргэжлийн шийдвэр, үйл ажиллагаа нь бусдын амьдралд нөлөөлж болзошгүй. Өөрөөр хэлбэл хүмүүст буруугаар ашиглагдан нөлөөлөх улс төрийн, бүтцийн, нийгмийн, санхүүгийн, хувийн тулгамдах асуудлаас хамгаалж, сэрэмжилнэ. Сэтгэл судлаачид, өөрсдийн судалгааны ажилдаа хамруулан оролцуулж буй хүмүүстэй ажиллах чадвараа сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд нь эерэг нөлөөтэй байлгана гэдгээ ухамсарлан ойлгохыг хичээнэ.

Зарчим B: Найдвартай ба Хариуцлагатай
Сэтгэл судлаачид судалгааны ажилдаа оролцуулж буй хүмүүстэй итгэлт найдварын харилцааг тогтооно. Мөн тэд нийгэм болоод бүлэг нэгдэлдээ хүлээсэн шинжлэх ухааны, мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарлана. Сэтгэл судлаачид удирдамжаа мэргэжлийн стандарт түвшинд сахина, мэргэжлийн дүр, үүрэг хариуцлагаа ариун тунгалаг байлгана, өөрсдийн үйл хөдлөлөө зүй зохистой байлгахаа хүлээн зөвшөөрнө. Мөн гэм хор, мөлжлөгөөс сэргийлж өөрийн ашиг сонирхлын зөрчлөө зохицуулахыг хичээнэ. Сэтгэл судлаачид ажилдаа тохирсон тодорхой хэрэгцээний үүднээс бусад мэргэжлийн болон албан байгууллагуудтай зөвшилцөж, лавлаж бүр хамтарч болно. Мэргэжлийн удирдамж, шинжлэх ухааны мэргэжлийн хамтрагчид тэдний хүлээн зөвшөөрсөн ёс зүйн мөрдлөгийг ажил хэрэг болгоно. Сэтгэл судлаачид ажлынхаа цагийн тодорхой хэсгийг хувийн давуу тал эсвэл шагналын төлөө бус ажиллаж "буян" үйлдхийг хичээнэ.

Зарчим C: Цэвэр ариун
Сэтгэл судлаачид шинжлэх ухаан, практик сэтгэл судлал мөн багшлахдаа үнэнч, шударгаар хандаж зэрэг дэвшихдээ нягт нямтай байхыг хичээнэ. Эдгээрийг тодруулбал булзааруулах, ов мэх хэрэглэх гэж хулгай хийхгүй, хөлсөлж захиалга хийхгүй, хуурахгүй эсвэл зориудаар баримтыг гуйвуулах явдал гаргахгүй байна. Сэтгэл судлаачид бат найдвартай байж эргэлзээтэй, болчимгүй ажлаас зайлсхийхийг хичээнэ. Ёс зүй хийгээд хууль ёсны нөхцөлд байсан ч үр ашгийн хамгийн дээд, хохиролын доод хэмжээг баримталж ажиллана.

Зарчим D: Шударга
Сэтгэл судлалын дэмжлэгээр үр ашигтай байж, сэтгэл судлаачдын удирдан явуулж буй үйлчилгээ, үйлдэл, үйл ажиллагаанд ижил тэнцүү чанартай байхын тулд бүх хүмүүст эелдэг, шударгаар хандана гэдгээ сэтгэл судлаачид өөрсдөдөө хүлээн зөвшөөрнө. Тэд ухаалаг шийдвэр гаргаж аливааг баталгаатай болохоос нааш сэрэмжилж болгоомжилно. Баталгаатай болох хүртэл тэдний бүрэн эрх хязгаарлагдмал байх бөгөөд шударга бус явдлыг тэвчиж, түүнийг дагахгүй байж хязгаарлалт хийж буй нь энэ.

Зарчим E: Хүний эрх ба нэр төрийг нь хүдэтгэх
Сэтгэл судлаачид бүх хүмүүсийн эрх хийгээд нэр төрийг хүндэтгэнэ. Хувь хүний эрх, итгэмжлэл, тусгаар тогтносон байдлыг хүндэтгэнэ. Тэд хүний эрх, эрүүл мэндийг хамгаалах шаардлагуудыг мэднэ. Мөн хүйсийн ялгаа, бодгаль, соёлыг хүндэтгэхээ мэднэ. Тодруулбал бүлэг хүмүүсийн аль нэг гишүүнтэй ажиллаж байхдаа нас, жендер, жендерийн төсөөтэй байдал, гарал үүсэл, үндэстэн ястан, соёл, үндэстний үүсэл, шашин, бэлгийн чиг баримжаа, бие эрхтний согог, хэл, нийгэм эдийн засгийн статус зэргийг анхаарч үзнэ. Өөрийн мэдэлгүйгээр эсвэл үл хайхран шударга бусаар оролцсон, мөн дээр дурьдсан хүчин зүйлсээс хөндийрсөн тохиолдолд сэтгэл судлаачид ажлынхаа гүйцэтгэлийг зогсоохыг хичээнэ.

Эх сурвалж: http://www.apa.org/ethics/code/index.aspx?item=4#

Л. Энхтүшиг