Терман ба Когнитив хөгжил

Lewis Terman 40 гаруй жил оюун ухааны тестүүдийг судалж, мөн нээлт хийж байлаа. Тэрээр 1916 онд Америкчуудад зориулсан эхний оюун ухааны тестийг бүтээсэн төдийгүй судалгааныхаа ихэнх үеийг хүүхдийн оюун ухаанд зарцуулсан юм. Хүүхдүүдийн оюун ухаан гоц авъястай байдаг гэсэн олон хүмүүсийн ташаа ойлголтыг Terman няцааж улмаар 1921 оноос эхэлж хүүхдүүд маш өндөр оюуны чадамжтай байдаг гэсэн олны зарим домгийн сэтгэлгээг үгүй хийж чадсан билээ.

1920-иод оноос маш олон "этгээд" хүмүүсийн хүмүүжлийн арга барилаар хүүхдүүд оюун ухааны хувьд төлөвшиж байсан юм. Тэдгээр хүмүүс хүүхдүүдээ номыг шимтэн уншигч, хорхойтон болгох санаа нь хүүхдүүдийг өвчлөмтгий, бие махбодын сул доройтолд оруулж, нийгмээс тусгаарладаг байв. 

Калифорниагийн сургуулиудын ойролцоогоор 250,000 гаруй сурагчдыг  сонгон авч тэр дундаас хамгийн өндөр IQ-тай 1528 хүүхдүүдийг шалгаруулжээ. Тэдгээр хүүхдүүдийн IQ-гийн дундаж нь 150 байсан (135-190). Хүүхдүүдийн 857 хөвгүүд, 671 охид байсан бөгөөд 8-12 настай байсан аж. Terman нилээд өргөн хүрээний судалгаа хийж хүүхдүүд сэтгэц болоод бие махбодын хувьд маш эрүүл байна гэж дүгнэжээ. Хүүхдүүд өндөр, хүч чадалтай, илүү эрүүл болох хандлагатай байсан төдийгүй ангийнхаа нөхдөөс илүү нийгэмшсэн байжээ. Тэд ахлах сургуульд байхдаа манлайлагч байсан. Мөн спорт тэмцээн, сургуулийн үйл ажиллагаанд оролцож, асуудлыг шийдэхдээ маш сайн чадвартай болсон байв. Мэдээж тэд сургуульдаа онц сурдаг байсан. Ялангуяа математик, шинжлэх ухаануудад илүү сайн байсан.

Хүүхдүүдийг өсөж том болоход юу тохиолдсон бэ ? Энэ асуултын хариултыг олохоор Terman урт хугацааны судалгаа явуулхаар шийджээ. Тэрээр 40 жилийн турш ажигласны эцэст "Genetic Studies of Genius" хэмээх цуврал номоо хэвлүүлсэн юм.
Судалгаа авсан бүлэг хүүхдүүдийн амжилт насанд хүрсэн үед ч гэсэн үргэлжилсээр байсан. Ойролцоогоор 70% коллежийн зэрэг хүртсэн, мөн нилээд хэдэн хүүхдүүд дипломын боловсролтой болсон байв. Тэд шинжлэх ухаан, боловсрол, анагаах ухаан, хууль зэрэг мэргэжлүүддээ нэр хүндтэй болох хандлагатай байсан. Эрэгтэйчүүдийн 40% нь хуульч, эмч, инженер, бизнесийн салбарын гүйцэтгэх захирал, коллежийн профессор болсон байжээ. Хэдхэн эмэгтэйчүүд амжилт олсон. Тэдгээр хүүхдүүд том болоод дунджаас илүү их мөнгийг олон талын аргаар олох хандлагатай байсан. Нийтэд нь дүгнэхэд тэдний амьдрал маш сайн байлаа.

Terman 1956 онд нас барсан боловч бусад судлаачид түүний судалгааг үргэлжлүүлэн удирдсаар тэдгээр хүмүсүүийн өнгөрсөн 70 жилийг судалжээ. Энэхүү урт хугацааны судалгаа нь оюун ухааны өндөр түвшинтэй хүмүүс нийгмийн "эрүүл" гишүүн болж чадахыг баталсан байлаа.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг