Аналитик сэтгэл судлал
Карл Густав Юнгийн аналитик сэтгэл судлал ба Зигмунд Фройдын сонгодог психоанализын гол ялгаа нь либидогийн төрөлх чанар юм. Фройд либидог сексийн хүрээнд авч үздэг байсан бол Юнг ерөнхийд нь амьдралын энерги хэмээн үзэж, секс түүний нэг бүрдэл хэсэг нь гэдгийг хүлээн зөвшөөрдөг байв. Юнгийн хувьд үндсэн амьдралын энерги либидо нь өсөлт ба үржилтэнд илэрдэг, мөн тодорхой нэгэн хүнд тухайн цаг мөчид юу чухал байна гэдгээс хамааран зарим нэгэн үйл ажиллагаанд илэрдэг. Юнг нь Адлерын адилаар Фройдын комплексын онолыг үгүйсгэж байв. К.Г.Юнг хүүхэд эхтэйгээ илүү ойр дотно байдгийг ахуйн буюу хэрэгцээний, эх нь хүүхдээ тэжээж, хэрэгцээг нь хангаж байдаг гэж тайлбарлажээ.
Ихэнх сэтгэл судлаачдын онол нь өөрсдийн амьдралын туршлага дээр үндэслэсэн байдаг. Үүний адилаар Юнгийн амьдралын туршлага түүний үзэл баримтлал, онолд тусгалаа олсон байдаг.
Секстэй холбогдолтой түүний намтрыг дурдъя. Тэрээр эдипийн комплексийн үгүйсгэдэг байсан гэж бид эхэнд дурьдсан ийм туршлага түүний хүүхэд насны хүсэлд огт байгаагүй. Түүний эх нь сэтгэл хөдлөлийн эмгэгтэй байсан учир заримдаа маш сайхан сэтгэл хангалуун гэрийн эзэгтэй байснаа гэнэт амандаа хэрэгтэй хэрэггүй юм бувтнадаг чөтгөр болон хувирдаг байж.
Хожим тэрээр эхийгээ сэтгэл татам бус эмэгтэй байсан хэмээн үнэлсэн байдаг. Харин З. Фройдын эх нь эцгээс нь 20 насаар дүү бүсгүй байсан учир Фройд ээждээ татагддаг байсан биз. Фройдоос ялгаатай нь Юнг ямар ч сексийн асуудал байгаагүй тэрээр өөрийнхөө сексийн амьдралыг хязгаарлах ямар ч оролдлого хийгээгүй. Тэрээр өөрийн эмэгтэй өвчтөн, сурагчтайгаа холбоо тогтоодог байж. Ийм ч учир өөрийн сексийн хэрэгцээгээ чөлөөтэй хангадаг байсан Юнгийн хувьд хүнийг ойлгоход секс тийм ч чухал биш байсан. Харин үүний эсрэг Фройдын хувьд секс үнэхээр чухал байв.
Фройд 41 настайдаа сексээс татгалзаж байна гэдгээ мэдэгдсэн. Яагаад ийм үйлдэл гаргасныг бид мэдэхгүй, магадгүй бид түүний намтрыг сайн судлах хэрэгтэй биз. Мөн Фройд, Юнг нарын бие хүний онолыг тайлбарлах өөр ялгаатай тул бий.
Фройдын үзлээр хүн гэдэг нь өөрийн бага насны хүслийн бүтээгдэхүүн гэсэн бол Юнг хүн гэдэг зөвхөн өнгөрснөөр тодорхойлогдохгүй ирээдүйн өөрийн зорилго, хүлээлт найдвараараа тодорхойлогддог гэж үзсэн. Өөрөөр хэлбэл бие хүний төлөвших явц зөвхөн 5 настайд гүйцэж бий болдоггүй, хүн амьдралынхаа турш өөрчлөгдөж болдог гэжээ.
Өөр нэгэн ялгаа бол Юнг ухамсаргүйд Фройдын баримтаас илүүг судласан. Түүний бүтээсэн ухамсаргүйн талаарх шинэ ойлголт бол "хамтын ухамсаргүй" юм.
1. Хувийн ухамсаргүй - Энэ нь шахагдсан эсвэл мартагдсан бүх дурсамж, импульс, хүсэл, сэтгэл хөдлөл зэрэг багтана. Энэ ухамсрын түвшин нь тийм ч гүн биш, ухамсарт түвшний доор байдаг. Зан байдал дээр дутуугийн мэдрэмж, хүчээр илэрдэг.
2. Хувийн ухамсаргүй доор Хамтын ухамсаргүй оршдог. Өнгөрсөн үеийн адгуусан өвөг дээдэс, хүн төрхт өвөг дээдсийн төрөлхийн биеэ авч явах байдлын илрэл эдгээрийг өөртөө агуулдаг. Өөрөө ухамсарлаж мэдэхгүй. Бие хүн бүрэлдэх үндэс мөн. Хамтын ухамсрын дотор төрөлхийн хандлага гэж байдаг. Үүнийг Архетип гэнэ. Сэтгэцийн амьдралын доторхи тодорхойлогч шийдвэрлэгч хүчин зүйл болдог. Энэ нь хүний үйлдлээр тодорхой урсгалд чиглүүлж өгдөг ижил төстэй нөхцөл байдал бидний адгуусан өвөг дээдэс хэрхэн биеэ авч явсантай адил. Архетип нь ухамсарт сэтгэл хөдлөл мөн зарим нэг сэтгэцийн үйл явдлын дүрээр сэргээн санах боломжгүй юм.
Тэдгээр нь амьдралын чухал үе буюу төрөлт ба үхлийн үед илрэн гарч хариу үйлдэл үзүүлдэг.
Юнг домог, эртний иргэншлүүдийн урлагийн бүтээлүүдийг судалж 4 төрлийн архетип байдаг гэж үзжээ.
Персона - Бид бусадтай харилцахад өнгөлөн далдлалт хийж буй "маск" юм. Энэ нь нийгэм биднийг хүлээж авахад бид ямар байхыг хүсдэгийг харуулж байдаг. Персона нь бидний бие хүнтэй таарахгүй байж болдог.
Анима ба Анимус - Хүн болгон эсрэг хүйстнийхээ тодорхой хэмжээний сэтгэлийн шинжийг агуулж байдаг гэж Юнг таамагласан. Анима нь эмэгтэй шинж эрэгтэй хүний зан авирт илэрдэг бол Анимус нь эрэгтэй шинж эмэгтэй хүний зан авирт илэрдэг.
Сүүдэр - Энэ бол Би-гийн эсрэг хар тал юм. Юнг сүүдэр нь биднийг энгийн үед хийж чадахгүй зүйлийг хийхэд түлхэц үзүүлдэг гэж бичжээ. Гэвч сүүдэр нь бас сайн талтай. Сүүдэр нь далд сэтгэл хөдлөл, уран бүтээлийн онгодын ундрага юм, үүнгүйгээр ердийн, сайхан амьдрал бас байх боломжгүй гэжээ.
Би - Юнгийн хувьд энэ архетип хамгийн чухал гэж үзсэн. Ухамсаргүйг хянан зохицуулж, Би нь нэгдэл болон тогтвортой байдлыг бий болгодог.
Ашигласан материал: "История современной психологий" Дайана Шульц, Сидний Элен Шульц
Г. Азжаргал
0 comments: