Хөгжлийн сэтгэл судлал - Эхлэл тайлбар
Хүний хөгжил гэдэг бол эхийн хэвлийгээс гараад болчих гайхамшигт үзэгдэл төдий биш юм. Бид үргэлж бие махбодын, сэтгэцийн, нийгмийн үйл ажиллагаанд оролцож байдаг. Бидний амьдралын аялал бол эхийн хэвлийгээс гараад, булшиндаа орох явдал билээ.
Харин бид энэ үеэр, хэзээ, яаж аливааг өөрчилж чадах вэ ? Бидний хэрхэн ялгардаг гэдэг нь чухал юм. Хөгжлийн сэтгэл судлаачид бидний амьдралын циклид тохиолдох махбодын, сэтгэцийн, нийгмийн өөрчлөлтийг судалдаг бөгөөд бидний нийтлэг чанарууд мөн адил чухал ач холбогдолтой. Бидний ихэнх нь 1 настайдаа алхаж, 2 настайдаа ярьж эхэлдэг. Ийнхүү хүүхдүүд ирээдүйн амьдралдаа нийгмийн дүрд тоглож бэлтгэгдэж буй нь энэ. Томчууд бид инээдэг, уйлдаг, хайрладаг, үзэн яддаг, тэгээд нэг л өдөр үхэх нь жам ёсных. Хүний хөгжил бол урт удаан хугацаанд үргэлжлэх процесс. Сэтгэл судлалын хөгжил, ахиц дэвшил гэдэг хүмүүс балчир наснаас өтөл нас хүртэл хэрхэн үргэлжлэн хөгжиж буйг хэлж байгаа юм. Ихэнх судалгаанд үндсэн гурван асуудал тулгардаг.
Төрөлхийн/Хүмүүжил: Хүний хөгжилд генетик, амьдралын туршлага зэрэг нь хэр их нөлөөдөг эсэх.
Тасралтгүй үргэлжлэх/Үе шат: Хөгжил нь алгуур удаанаар явагддаг уу, үргэлжилж байдаг уу, эсвэл шатаар өгсөж байгаа мэт үе шат бүрийн холбоо хамаарал байдаг уу.
Тогтвортой/Шилжимтгий: Бид аль эртнээс бие хүний зан чанараа олсон байдаг. Эсвэл нас насанд өөр өөр байдаг.
Орчуулсан Л. Энхтүшиг
Ашигласан материал : Exploring Psychology, David G. Myers, 1996
0 comments: