Showing posts with label Ном. Show all posts

Психоанализ

Сэтгэл судлалын шинэ ном хэвлэгдэн гарсныг дуулгахад таатай байна. Энэхүү номын зохиогч психоанализыг системтэйгээр тайлбарлахын тулд номын агуулгыг психоанализын хөгжлийн он цагийн дарааллаар бүлэглэн хуваажээ. Фройдын ажил мэргэжил, психоанализын хөгжил, зүүдний тайлал, ухамсарт бус сэтгэцийн тухай тайлбар, бэлгийн амьдрал, хүүхэд насны дурсамж, сэтгэцийн бүрдэл хэсгүүд, нийгэм соёл зэрэг психоанализын бүхий л тулгуур ойлголтуудыг багтаасан байна.

"Хүмүүний утга учрын эрэлд" Виктор Франкл

“Хүмүүний утга учрын эрэлд” бүтээл бол гашуун зовлонг гэтлэхэд туслах хамгийн шилмэл бүтээлийн нэг билээ. Жар гаруй жилийн өмнө хүн төрөлхтний үнэ цэнэ, хүсэл тэмүүлэл хэрхэн хямралд орж буйн тухай бичсэн түүний гайхамшигт эргэцүүлэл өнөөг хүртэл бидэнд үнэ цэнэ, утга учиртай үлджээ. Тэрхүү гайхалтай эргэцүүлэл Виктор Франклын туулж өнгөрүүлсэн амьдралаас урган гарчээ. 1942 оны есдүгээр сарын 25-нд Франкл ердөө 37 настай байв. Тэр нэгэн өдөр Франкл Вена дахь гэрээсээ гэр бүлийнхээ хамт ачигдан Терезиенштадт хорих лагерьд хүргэгджээ. Тэнд л сайх судлаач сэтгэл засалчийн мэргэжлийн ур чадвараа ашиглан хоригдлуудын өмнө тулгараад байсан зовлон бэрхшээл, сэтгэлзүйн цочролоос гарахад тусалж байв. Голчлон гуниг гутралаас гарч, амиа хорлохоос нь авардаг байлаа.

Венын сэтгэл судлалын дэг сургуулийн гуравдагч үеийн төлөөлөгч, экзистенциал сэтгэл судлаач Доктор Виктор Франкл энэхүү номдоо “логотерапи”-ийн учрыг тайлж өөрийн гаслант түүхээ өгүүлжээ. Аймшигт, хэрцгий хорих газарт тэсэж тэвчимгүй урт удаан хугацаанд шаналж байхдаа өөрийн нөхцлөө эргэцүүлжээ. Түүний гэр бүл нь цөм хорих лагерийн шатаах зууханд тарчилж өөд болжээ. Зугтаж чадсан ганц эгчийг нь эс тооцвол тэр цор ганцаар үлджээ. Хайртай бүхэн нь үгүй болж, эрхэмлэж явсан бүхэн нь утга учраа алдаж, аймшигт харгислалын дор өлсөж цангаж явахдаа яаж амьдралын утга учраа алдалгүй авч үлдэж чадав аа?                            

                       Виктор Франклын тухай дэлгэрэнгүй

Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар

Уншигч та бүхэнд “Зүйр цэцэн үгийн сэтгэл зүйн тайлбар” номын тэргүүн дэвтэр хүрч байна. Утга зохиол судлаач, доктор Н.Энхтөр “Зүйр цэцэн үгийн хоймсон хураангуйн” тухайд бичихдээ зүйр цэцэн үгийг буух утгын тайлал, тайлбартай нь тусгайлан бэлтгэж гаргавал басхүү нэгэн хувилбарт ажил болох бололтой” (Монгол ардын зүйр цэцэн үгийн хоймсон хураангуй, 2012) гэж бичсэнийг уншаад зүйр цэцэн үгийг орчин үед ихээхэн хурдацтай хөгжиж буй сэтгэл судлалын шинжлэх ухааны зарим онол, туршилт судалгаатай холбон тайлбарлах нэгэн чухал санаа төрсөн юм.
    Зүйр цэцэн үгэнд шууд  утгаар  нь сэтгэл зүйн тайлбар хийхэд төвөгтэй ч агуулгын ерөнхий утга санааг эсвэл зарим хэсгийг сэтгэл зүйн онол, туршилт судалгаатай холбон тайлбарлах боломжтой. Зөвхөн нэг номын хүрээнд монгол ардын хязгааргүй олон зүйр цэцэн үгийг  сэтгэл судлалын шинжлэх ухааны үүднээс тайлбарлах боломжгүй учир цаашид цуврал байдлаар энэхүү ном хэвлэгдэн гарах болно. Хүний тухай  сэтгэл  зүйн  мэдлэг  илэрдэг  эх  сурвалж  нь  зүйр  цэцэн  үг, домог, үлгэр, зүйрлэл байдаг.
     Урт удаан хугацааны туршид ард түмэн өөрийн хуримтлуулсан  туршлага,  мэдлэг  дээр  тулгуурлан  хүний  тухай,   хүний   сэтгэл зүйн өргөн хүрээтэй асуудлыг хамарсан зүйр цэцэн үгс, домог,  үлгэр,  тууль,  зүйрлэл  үг,  оньсого  зэргийг  зохиожээ.  Эдгээр  нь  үндэстэн,  ястнуудын  хувьд өөр хоорондоо ялгаатай ч гарал үүслийн хувьд, илэрхийлж  буй  санааны  хувьд  төстэй. Зүйр цэцэн үг, домог, үлгэр бол  хүнийг  таньж  мэдэх  найдвартай  эх сурвалж гэж үзэхэд бас учир дутагдалтай юм. Учир нь заримдаа өөр хоорондоо илэрхийлж буй утгын хувьд зөрдөг, бие биеийг үгүйсгэдэг, тайлбар хийхэд учир дутагдалтай тал бий.
      Зүйр  цэцэн  үг  бол  хүний  аж  төрөх  ёс,  зан  үйл,  амьдралын  олон талтай үзэгдэл болон юмсыг ойролцоо байдлаар  адилтган  зүйрлэж,  далдуур  утгаар,  сэтгэл хөдлөм  дүрслэн,  цэцэн  үгээр  илэрхийлдэг  хэвшмэл  хэллэг  юм.  Хоёр буюу дөрвөн мөрөөр үгийн толгой ба сүүл үеийг  холбож  шүлэглэсэн  хэлбэртэй  байдаг. Агуулгын хувьд өргөн бөгөөд утга төгөлдөр, хэлбэрийн хувьд богино бөгөөд утга адилтган жишсэн чанар бүхий зохиомжтой байдаг  учраас  хүнийг  сургаж, хүмүүжүүлэх нөлөөтэй  байдаг.  Эрдэмтэн,  зохиолч  Б.Содном  (1953)  “цэцэн үг, ард түмний өдөр тутмын аж амьдралд үргэлж хэрэглэгдсээр байдаг, ихээхэн  өргөн  дэлгэр  утгатай,  голдуу  товч  богино,  оновчтой, мэргэн  сургамжийн
чанартай, хүн ярианыхаа дунд, аль хэрэгтэй газартаа  санамсаргүй  юм  шиг  хэрэглэдэг нь олон үг хэрэглэж ямар нэг утга санааг гаргах бус хэлэх санааг хураамжилж өгдөг байна” гэж бичжээ.

Энэхүү номонд багтсан зүйр цэцэн үг бүрийг зөвхөн нэг л сэтгэл зүйн онол, эсвэл туршилтаар тайлбарлах боломжгүй тул уншигч та бүхэн өөрийн санаа бодлыг бичиж, бүтээлч шүүмжлэл дэвшүүлбэл зохиогч миний өчүүхэн зорилго биелэх болно.

Сэтгэл судлаач, доктор Г.Сарантуяа
/gurjavsarantuya@yahoo.com/

Сэтгэл Судлалын ном зүй

          Шинжлэх ухааны олон салбарт хэвлэгдсэн ном, бүтээлийг нэгтгэн бүртгэж, хэрэглэгчдэд танилцуулснаар судалгааны томоохон эх сурвалж, мэдээллийн санг бий болгож, соёлын нэгэн үнэт зүйлийг бүтээж байгаа хэрэг юм. Сэтгэл судлалын шинжлэх ухааны өнөөгийн хөгжил, монголын сэтгэл судлаачдад эрдэм шинжилгээ, судалгааны ном, бүтээлийн мэдээллийн нэгдсэн сан зайлшгүй шаардлагатай байгаа хэрэгцээг харгалзан үзэж "Сэтгэл судлалын ном зүй" хэмээх энэхүү номыг эмхэтгэн эрхэм судлаач таны гар дээр тавьж байна.

Уг бүтээлд монгол улсад сэтгэл судлалын шинжлэх ухаан хөгжсөнөөс хойшхи бүх эрдэм шинжилгээний бүтээлийг нэгтгэн бүртгэж, сэтгэл судлалын салбараар ангилан харуулсан байна. Номыг эмхэтгэхдээ Үндэсний номын сан, Шинжлэх ухааны технологийн сангийн номын сангаас МУИС, МУБИС, Орхон их сургууль зэрэг их, дээд сургуулиудын холбогдох тэнхим, номын сангийн мэдээлэлд үндэслэсэн болно.

Номын нэр: Сэтгэл Судлалын ном зүй
Зохиогчид: Б.Батсайхан, М.Дэлгэржав

Сэтгэл Судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд

Уг номонд ажиглалт, тест, асуулга, социометрийн арга, сэтгэл судлалын эмпирик биш аргууд, туршилт, агуулгад дүн шинжилгээ хийх арга, загварчлалын арга зэрэг сэтгэл судлалын шинжлэх ухааны судалгааны аргуудын талаар өгүүлэхийн зэрэгцээ ерөнхий ба туршилтын сэтгэл судлалын хүрээнд хийгдэх ердийн туршилт ажлуудыг багтаасан болно.

Энэхүү ном нь судлаач, оюутнуудад сэтгэл судлалын шинжлэх ухааны онолын мэдлэгийг эзэмших явцдаа судалгааны агуулга, бүтэц, арга зүйн талаар мэдлэг, чадвартай болоход зориулагдана.

Номын нэр: Сэтгэл Судлалын шинжлэх ухааны судалгааны аргууд
Зохиогчид: Г.Сарантуяа, Ш.Эрдэнэчимэг, Ц.Болд, Д.Цогзолмаа, Б.Хишигням, Б.Болдсүрэн
И-Мейл хаяг: Gurjavsarantuya@num.edu.mn

Амьдралын тухай шинжлэх ухаан - The Science of Living

Алфред Адлерыг өөд болохоос арван жилийн өмнө буюу 1927 онд “Бодгаль сэтгэл судлал”-ын үндсэн зарчим, ойлголтуудыг багтаасан “Амьдралын тухай шинжлэх ухаан” ном анх удаа англи хэл дээр хэвлэгдэв. Энэхүү бүтээл онолын үзэл санааг маш олон жишээ, баримтаар задлан тайлбарласан учир түүний аргазүйг дэмжигч судлаачдад гарцаагүй сонирхолтой байх билээ. Ном тэр чигтээ нийгэмших хэрэгцээний тухай, түүнийг эзэмших үйл явцын тухай бөгөөд бидний хичээл зүтгэл ямагт сайн сайхан байдал руу тэмүүлж байдгийг өгүүлэх юм. Уншигч та энэхүү номноос Адлерын гаргаж ирсэн онолд нийтлэгийн мэдрэмж (нийгмийн сонирхол) хэр зэрэг чухал үүрэгтэйг ойлгох болно. Тэрээр лекцийн дараах асуултуудад бүх зүйл нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой гэж хариулдаг байв. Мөн “ямар нэгэн зүйл буруу байвал нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой” гэж итгэдэг байлаа.

Адлерын нэгэн далд авьяас уран илтгэх, гайхалтай сайхан ярих байжээ. Гэвч зөв, системтэй бичих чадвар байсангүй. Азаар түүний лекцийн тэмдэглэл хэсэг бусаг үлдсэнийг бусад хүмүүст үлдсэн тэмдэглэлүүдээр баяжуулан, эмхэтгэн цуглуулж ном болгон хэвлүүлсэн билээ. Энэ бүтээлүүдэд нь бодит байдлын жишээг тухай бүрт нь хавсаргасан байдаг. Адлер сонсогчид өөрийгөө хэн бэ гэдгийг будилж төөртөл маш хүчтэй харизма ]charisma} бүхий мэдээллийг хүргэдэг байсан тул эдгээр бүтээлүүдэд хэл ярианых нь яруу бүтэц, тансаг үг хэллэг алдагдаж, дутагдалтай, өнгөцхөн, улиг өнгө аястай буусан байж болох юм. Гэсэн хэдий ч тэд бодгаль сэтгэл судлалыг илүү нарийн, хэрэгжих боломжтой арга зүй гэдгийг тодорхой харуулах үүднээс гадаад байдлыг таягдан хаясан юм.

           Адлерын үзэл баримтлал хаана ч шүүмжлэлийн бай болж байлаа. Түүний үзэхээр тодорхой бүлэг хүнд нийгмийн сонирхол болоод сонирхолгүйн түвшингийн аль аль нь бий гэж үзсэнээр энэ баримтлал бусдад туйлын хангалтгүй санагджээ. Адлерын үзэл баримтлалд хувь хүний нийгмийн сонирхлын дутагдал, хөгжил, мэдрэлийн ядаргааны түвшин гэсэн зүйлсийн холбоо хамаарал шууд байна гэж үздэг. Энд хоёр зүйлийг онцлох хэрэгтэй. Эдгээр нь ямар нэг байхгүй зүйлийн тухай юм уу, эсвэл байгаа боловч их, багын хэмжээний тухай сэдэв биш. Хоёрдугаарт, бодгаль сэтгэл судлал дэлхий дахинд дэлгэрч байна. Ингэхдээ прагматик сэтгэл судлал болон баталгаатай гэдгээрээ улам танигдаж байна. Түүний бүтээсэн сэтгэл судлалын онолын ойлголтуудын хэрэглээ өнөө бидний хийж буй судалгаагаар илэрхийлэгдэж байна. Яг л нийгмийн шүүмжлэлтэй тулгарч байсан шигээ түүний судалгаа өнөө бидний өмнө асар хэрэгтэй болжээ. Суут Адлер гэж хэлж болох ч үргэлж зөвийн тухай ярьдаг байгаагүй нь мэдээж хэрэг. 

Энэхүү бүтээл нь А.Адлерын судалгааны үндсэн ойлголт, хандлагыг нэгтгэн хураангуйлж “Амьдралын тухай шинжлэх ухаан” нэрээр америкт анх хэвлэгдсэн юм. Харин одоогийн нэмэн засварласан хэвлэл нь зөвхөн Адлерын арга зүйг дэмжигч зөвлөгөөний сэтгэл судлаачдад төдийгүй, сэтгэл судлал сонирхогчид ойлгоход илүү хялбар болсон. Иймд дэд гарчигуудыг илүү тодорхой болгож, дүгнэлт, тайлбарыг дахин дэс дараалалд оруулж, мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог орчин үеийн хэлний хэрэглээнд нийцүүлэн шинэчилж, цаг үеийн хэрэглээнд нэвтрүүллээ. Уншигч та энэ хүн, тэр хүн гэж уншихын оронд төлөөний нэрийг ашиглах нь хэзээ ч хялбар байх болно. Нэр томъёоны тайлбар, уншихыг санал болгосон ном зүй, индекс зэргийг нэмснээр уншигч абугай танд хялбар байх буй за.

Номын эхний хэвлэлийг хэдий хэмжээнд дахин боловсруулж, засаж сайжруулсныг хэн ч мэдэхгүй. Хэн гэдэг хүн Адлерын номыг эмхэтгэн хянаж боловсруулсан нь тодорхойгүй, лекц, тэмдэглэл бичсэн гар бичмэлүүдийн эх хувь ч байхгүй билээ. Гэвч XX зууны сэтгэл судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Адлерын бүтээлийг ирээдүйд уншигч та бүхэн дахин эргэцүүлэх боломжийг олгосон гэдэгт найдаж байна.

Номын тухай Goodreads-д

"Хайрлах Урлаг" Эрик Фромм

Эрик Фромм 1956 онд өөрийн хайрлах урлаг буюу “THE ART OF LOVING” номоо хэвлүүлжээ.

Сэтгэл Судлалын түүхийн жимээр номын тухай

Энэхүү номонд сэтгэл судлал хэмээх шинжлэх ухааны бүрэн түүх болон энэ шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан эрдэмтдийн үзэл санаа, сургааль, сэтгэл судлалын бүх онол чиглэлүүдийг дэлгэрэнгүйгээр багтааж оруулахыг зорьсон юм. 2500 гаруй жилийн өмнөөс эрдэмтэн мэргэд хүний оюун ухаан, сэтгэл санаа, бодол сэтгэхүйн тухай хэрхэн үзэж, тайлбарлаж байсан тэр үеэс эхлээд дундад зуун, сэргэн мандалт, шинэ үеийг хүртэл бүх цаг үеийн турш сэтгэл судлал хэрхэн хөгжиж, хэн ямар үзэл санааг дэвшүүлж, түгээн дэлгэрүүлж байсан тухай бүрэн түүхийг багтаасан юм. Би номоо бичиж эхэлсэн үеэсээ эхлээд ганцхан түүхэн цаг үед анхаараагүй, харин түүхэн цаг үед болсон чухал үйл явдлууд, шинжлэх ухаанд гарсан өөрчлөлтүүд, тэдгээр өөрчлөлт, дэвшлийн мөн чанар шалтгаан, утга учрыг гаргаж ирэхийг илүү зорьсон билээ. Тийм ч учраас хүний сэтгэлзүйн мөн чанар, бидний бодол сэтгэхүйн нууцуудаас бага ч гэсэн тайлсан сэтгэл судлалын ололт, нээлтүүдтэй танилцах боломжийг олгоно гэж найдаж байна

Сэтгэл Судлаач Л. Төрбурам:

Номонд нийт 100 орчим эрдэмтэн судлаачдын намтар түүх, үзэл санаа, онол зэрэг нь багтсан юм. Мөн сэтгэл судлал, философийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууд болон сэтгэл судлалын шинжлэх ухааныг сонирхдог бүх хүнд зориулсан болно. Таны мэдлэгийн санд бага ч гэсэн хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байна

Номын нэр: Сэтгэл судлалын түүхийн жимээр
Зохиогч: Л.Төрбурам
Редактор: Б.Туяа
Хуудасны тоо: 448