Амьдралын тухай шинжлэх ухаан - The Science of Living


Алфред Адлерыг өөд болохоос арван жилийн өмнө буюу 1927 онд “Бодгаль сэтгэл судлал”-ын үндсэн зарчим, ойлголтуудыг багтаасан “Амьдралын тухай шинжлэх ухаан” ном анх удаа англи хэл дээр хэвлэгдэв. Энэхүү бүтээл онолын үзэл санааг маш олон жишээ, баримтаар задлан тайлбарласан учир түүний аргазүйг дэмжигч судлаачдад гарцаагүй сонирхолтой байх билээ. Ном тэр чигтээ нийгэмших хэрэгцээний тухай, түүнийг эзэмших үйл явцын тухай бөгөөд бидний хичээл зүтгэл ямагт сайн сайхан байдал руу тэмүүлж байдгийг өгүүлэх юм. Уншигч та энэхүү номноос Адлерын гаргаж ирсэн онолд нийтлэгийн мэдрэмж (нийгмийн сонирхол) хэр зэрэг чухал үүрэгтэйг ойлгох болно. Тэрээр лекцийн дараах асуултуудад бүх зүйл нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой гэж хариулдаг байв. Мөн “ямар нэгэн зүйл буруу байвал нийтлэгийн мэдрэмжтэй холбоотой” гэж итгэдэг байлаа.

Адлерын нэгэн далд авьяас уран илтгэх, гайхалтай сайхан ярих байжээ. Гэвч зөв, системтэй бичих чадвар байсангүй. Азаар түүний лекцийн тэмдэглэл хэсэг бусаг үлдсэнийг бусад хүмүүст үлдсэн тэмдэглэлүүдээр баяжуулан, эмхэтгэн цуглуулж ном болгон хэвлүүлсэн билээ. Энэ бүтээлүүдэд нь бодит байдлын жишээг тухай бүрт нь хавсаргасан байдаг. Адлер сонсогчид өөрийгөө хэн бэ гэдгийг будилж төөртөл маш хүчтэй харизма ]charisma} бүхий мэдээллийг хүргэдэг байсан тул эдгээр бүтээлүүдэд хэл ярианых нь яруу бүтэц, тансаг үг хэллэг алдагдаж, дутагдалтай, өнгөцхөн, улиг өнгө аястай буусан байж болох юм. Гэсэн хэдий ч тэд бодгаль сэтгэл судлалыг илүү нарийн, хэрэгжих боломжтой арга зүй гэдгийг тодорхой харуулах үүднээс гадаад байдлыг таягдан хаясан юм.

           Адлерын үзэл баримтлал хаана ч шүүмжлэлийн бай болж байлаа. Түүний үзэхээр тодорхой бүлэг хүнд нийгмийн сонирхол болоод сонирхолгүйн түвшингийн аль аль нь бий гэж үзсэнээр энэ баримтлал бусдад туйлын хангалтгүй санагджээ. Адлерын үзэл баримтлалд хувь хүний нийгмийн сонирхлын дутагдал, хөгжил, мэдрэлийн ядаргааны түвшин гэсэн зүйлсийн холбоо хамаарал шууд байна гэж үздэг. Энд хоёр зүйлийг онцлох хэрэгтэй. Эдгээр нь ямар нэг байхгүй зүйлийн тухай юм уу, эсвэл байгаа боловч их, багын хэмжээний тухай сэдэв биш. Хоёрдугаарт, бодгаль сэтгэл судлал дэлхий дахинд дэлгэрч байна. Ингэхдээ прагматик сэтгэл судлал болон баталгаатай гэдгээрээ улам танигдаж байна. Түүний бүтээсэн сэтгэл судлалын онолын ойлголтуудын хэрэглээ өнөө бидний хийж буй судалгаагаар илэрхийлэгдэж байна. Яг л нийгмийн шүүмжлэлтэй тулгарч байсан шигээ түүний судалгаа өнөө бидний өмнө асар хэрэгтэй болжээ. Суут Адлер гэж хэлж болох ч үргэлж зөвийн тухай ярьдаг байгаагүй нь мэдээж хэрэг. 

Энэхүү бүтээл нь А.Адлерын судалгааны үндсэн ойлголт, хандлагыг нэгтгэн хураангуйлж “Амьдралын тухай шинжлэх ухаан” нэрээр америкт анх хэвлэгдсэн юм. Харин одоогийн нэмэн засварласан хэвлэл нь зөвхөн Адлерын арга зүйг дэмжигч зөвлөгөөний сэтгэл судлаачдад төдийгүй, сэтгэл судлал сонирхогчид ойлгоход илүү хялбар болсон. Иймд дэд гарчигуудыг илүү тодорхой болгож, дүгнэлт, тайлбарыг дахин дэс дараалалд оруулж, мэргэжлийн үг хэллэг, нэр томъёог орчин үеийн хэлний хэрэглээнд нийцүүлэн шинэчилж, цаг үеийн хэрэглээнд нэвтрүүллээ. Уншигч та энэ хүн, тэр хүн гэж уншихын оронд төлөөний нэрийг ашиглах нь хэзээ ч хялбар байх болно. Нэр томъёоны тайлбар, уншихыг санал болгосон ном зүй, индекс зэргийг нэмснээр уншигч абугай танд хялбар байх буй за.


Номын эхний хэвлэлийг хэдий хэмжээнд дахин боловсруулж, засаж сайжруулсныг хэн ч мэдэхгүй. Хэн гэдэг хүн Адлерын номыг эмхэтгэн хянаж боловсруулсан нь тодорхойгүй, лекц, тэмдэглэл бичсэн гар бичмэлүүдийн эх хувь ч байхгүй билээ. Гэвч XX зууны сэтгэл судлалд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан Адлерын бүтээлийг ирээдүйд уншигч та бүхэн дахин эргэцүүлэх боломжийг олгосон гэдэгт найдаж байна.

Номын тухай Goodreads-д