Гештальт сэтгэл засал
Фритз С. Перлс 1969 онд бичсэн "Гештальт сэтгэл заслын дэлгэрэнгүй" хэмээх номондоо гештальт сэтгэл заслыг өөр нэгэн хүмүүнлэгийн сэтгэл засал юм гэж тайлбарласан байдаг. Перлс психоаналист чиглэлээр сурч байсан боловч Фрейдийн ихэнхи үзэл санааг дэмжээгүй бөгөөд түүнээс салж гештальт заслыг хөгжүүлсэн юм. Гештальт сэтгэл заслын ерөнхий зарчим бол хүмүүс өөрсдийнхөө зан үйлд тохирох үүрэг хариуцлага, мөн өөрсдийгөө танин мэдэхэд нь туслах явдал юм. Энэхүү сэтгэл засал нь бодгалийн бүхэллэг, мөн хүний би-гийн хүртэхүй, орчлон ертөнцийн бүхий л зүйлст төвлөрдөг аж. Тэрээр Рожерсийн адил хүний мөн чанар нь төрөлхийн өөдрөх үзэлтэй байх бөгөөд төрөлхийн сайхан сэтгэл нь асуудалд орвол сэтгэл зүйн нь асуудал нь улам ноцтой болдог гэдэгт итгэдэг байв.
Сэтгэл засалчид дуу хоолой, гар ба нүдний хөдөлгөөн гэх мэт вербаль бус дохионуудыг ажиглана. Дараа нь үйлчлүүлэгчийн мэдрэмжээ илэрхийлсэн вербаль бус дохионуудыг өөрт нь ойлгуулахад туслана. Үйлчлүүлэгчийн "одоо цаг" дээр яриулахад дэмжлэг үзүүлнэ. Сэтгэл заслын ихэнхи уулзалтад үйлчлүүлэгчийн сэтгэл хөдлөлийг ил гаргахад хүргэдэг. Энэ нь бусад хүмүүс одоо цагт байна эсвэл бусадтай харилцаж байна гэж төсөөлөхөд тус болдог байж магадгүй юм. Гештальт сэтгэл заслын зорилго бол үйлчүүлэгчийн мэдрэмжийг нээн гаргах, бие хүний няцаагдсан хэсгүүдийг нь эргэн эзэмшиж авахдаа аливааг бүхэллэг мэдрэмжээр хүртэн авахад нь туслах. Мөн өөр нэгэн чухал үзэл баримтлал нь одоо цагт амьдрах юм. Үйлчлүүлэгч өөрийгөө ойлгоход сэтгэл засалч голлох үүргийг гүйцэтгэх бөгөөд асуулт асуух, өдөөн хатгах, эсвэл бусад техникүүдийг ашиглаж амьдралдаа үүрэг хариуцлагатай шүү гэдгийг сануулдаг. Гештальт сэтгэл засал ур чадвартай, оюун ухааны өндөр чадамжтай хийгээд бяцхан асуудалтай хүмүүст "яв цав" тохирно гэж үздэг.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: