Роттерийн локус контролын онол

Julian Rotter ( 1954) түүний нийгэм суралцахуйн онолд зан үйлийн бэхжүүлэлт нь зан үйлийн хэлбэр, бие зэргээс нөлөөлдөг гэж үздэг. Учир нь хүн гэдэг бүхэл цогц тогтолцоотой бөгөөд тэдний хүлээлт ба танин мэдэхүй нь чухал ач холбогдолтой. Түүний үзсэнээр тодорхой нөхцөлд үзэгдэх зан үйлээр нь зан үйлийн чадамжийг тодорхойлох магадлалтай. Зан үйлийн чадамж нь бэхжүүлэлт ба хүлээлтийн үнэ цэнэ хэмээх хоёр хүчин зүйлээс хамаардаг. Хүлээлт нь бодгалийн итгэл үнэмшил юм. Хэрэв тухайн хүн зан үйлээ тодорхой нөхцөлд үзүүлж байвал үүний үр дүнд бэхжүүлэлт үүснэ. Гадаад ба дотоод орчинтой зэрэг харилцан үйлчлэлд орвол сэтгэл зүйн нөхцөл үүсдэг. Иймээс хэрэв сэтгэл зүйн нөхцлийг нь ойлгож чадвал ирээдүйд бий болох зан үйлийг нь урьдчилж мэдэж болно хэмээн Роттер хатуу үздэг байв. 
Роттер 1966 онд локус контролын дотоод ба гадаад эсэргэцлийн онолын томоохон судалгаагаа хийсэн юм. Хүмүүс гадаад ба дотоод контролын хоёуланг нь ашиглах хандлагатай байдаг. Дотоод контролоор хүртдэг хүмүүс зан үйл, аттрибуцаа гэнэтийн байдлаар бэхжүүлэлт болгодог. Тэдний итгэл үнэмшлээр шаргуу зүтгэвэл амжилтанд хүрнэ гэдэг. Тэд хяналтыг гартаа бүрэн авсан нөхцөл байдлыг илүүд үзэх бөгөөд азаа үзэх дургүй. Тэд ертөнцийг урьдчилан таамаглаж болно гэж үзээд үйлдсэн зүйлийнхээ үр дүнг хүлээн суудаг. Хэрэв та шаргуу хичээснээр сайн дүн авч болно гэдэгт итгэдэг бол та дотоод контролтой хүн гэсэн үг. 
Харин гадаад контролтой бол тэдний зан үйлийн бэхжүүлэлт нь зан үйлээс нь шалтгаалахгүй харин сүсэг бишрэл, аз гэх мэт гадаад хүчин зүйлсээр бий болно. Энэ төрлийн хүмүүсийн хувьд шалгалтандаа сайн авч чадах эсэх нь хичээлээ давтахаас илүүтэй тэдний азтай учралаас хамаарна гэж үздэг. Тэд зан үйлийнхээ үр дүнг урьдчилан мэдэж чаддаггүй, өөрчлөлтийг өөрөө хийж чадахгүй гэдэгт итгэдэг тул аливаад шантрамтгай хүн байдаг. Роттерийн үзсэнээр иймэрхүү хүмүүсийг дотоод контролтой болох хүртэл сэтгэл засал хийж болдоггүй гэжээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг