Кэттеллийн хүчин зүйлийн онол

Рэймонд Б. Кэттел бие хүний зан чанарын жагсаалтын цаана юу байдгийг, мөн тэдгээр нь хэрхэн бүтэцчлэгдэн хэв маяг болж байгааг, зан үйлд хэрхэн нөлөөлж байна вэ гэдгийг сонирхон судалсан юм. Тэрээр Спирмений (тэрээр оюун ухааны хүчин зүйлийн онолыг хөгжүүлсэн) удирдлаган доор судалгаа хийж, бие хүний зан чанарын талаарх хүчин зүйлийн математик загварыг бүтээж дараах тэгшитгэлийг боловсруулжээ: (R=f(P,S) Хүний зан үйлийн хариу үйлдэл (R) бол бие хүний зан чанарын (P) үйл ажиллагаа (F) буюу нөхцөл байдал (S) юм. Бие хүний зан чанарыг тодорхойлоход хамгийн төвөгтэй тэгшитгэл гэж үздэг. Бие хүний зан чанаруудын хоорондын хамаарлыг илрүүлэхэд хэрэглэгддэг статистик процедурыг хүчин зүйлийн анализ хэмээх нэр томъёогоор ашигладаг. Түүний тодорхойлсоноор зан чанарыг тодорхой арга барилаар хариу үйлдэл үзүүлэх хүний чадамж гэжээ. Кэттел бие хүний зан чанарын датаг цуглуулахын тулд амьдралыг бичих буюу хүний зан үйлийг ажиглах, хувийн асуулга буюу зан чанарынх нь талаарх өөрийн тайлбарыг хийлгэх, обьектив тест буюу зан чанарыг тодорхойлоход туслах хэрэгсэл гэсэн гурван арга зүйг ашигладаг байв. 
Тэрээр өнгөц ба үүсвэр зан чанарын ойлголтыг гаргаж ирсэн. Өнгөц чанарыг дан ганц үгээр илэрхийлж болдог бол үүсвэр чанарыг тодорхойлох үүднээс 16 хүчин зүйлийн асуулга (16PF) хэмээх бие хүний тестийг зохиосон юм. Үүний тусламжтайгаар өнгөц чанарын төрх эсвэл график дүр зургийг гаргаж болдог.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг