Айзенкийн бие хүний шинж онцлогийн загвар

Hans J. Eysenck түүний үзсэнээр бие хүний зан чанарт биологи чухал үүрэг гүйцэтгэдэг гэжээ. Тэрээр онолоо хөгжүүлэх үүднээс асуулга, ажиглалт, мөн зан чанарын физиологи аргуудыг ашигладаг байв (Eysenck, 1952). Түүний онолын ойлголтоор танин мэдэхүй (оюун ухаан), зоригийн (характер), сэтгэл хөдлөл (темперамент), соматик (биеийн) гэсэн дөрвөн секторуудын харилцан үйлчлэлээр зан чанар хөгждөг гэж тайлбарладаг.
Eyesenck (1975) чухал гурван төрлийн бие хүнийг тайлбарлажээ. Үүнд: интроверс-экстраверс, нейротицизм (тогтворшил), психотик. Интроверс нь гутранги, бодолд автсан, дуу султай, нягт нямбай зан төлөвөөр илэрдэг. Экстраверс нь огцом, идэвхитэй, нийтэч, сэргэлэн, хөгжилтэй зан төлөвөөр илэрдэг. Нейротицизм (сэтгэл хөдлөлийн эсвэл тогтворшил) төрөл нь тогтвортойгоос тогтворгүй рүү шилждэг, стрессд тэвчээр алдсан төлөвийг хэлнэ. Энэ төрлийн төгсгөл хэсэг болох тогторгүй төлөв нь ядарсан, түгшүүртэй, зан ааш муутай байдлаар илэрч, харин нөгөө туйлын төгсгөл тогтвортой төлөв нь дуу ихтэй, манлайлагч, зан аашаа удирдах чадвараар илэрдэг. Психотик гол төлөв түрэмгий, аюулыг үл хайхрах, ганцаардмал, бусадтай нийцэхгүй байдлаар илэрдэг. Эдгээр төрлүүд бие биентэйгээ тасралтгүй үргэлжилсэн холбоотой байдаг. Жишээ нь, интроверс-экстраверс нь тогтвортой, тогтворгүй төлөвтэй хосолж байдаг. Мөн тогтвортой экстраверт хүний шинж онцлогууд нь манлайлах, нийтэч, хариу үйлдэл түргэн үзүүлэх байдлаар илэрч харагддаг бол тогтворгүй интроверт хүнийх гутранги, түгшүүртэй, хөшүүн байдлаар илэрдэг. 
Түүний онолд гадаад орчны өдөөгчид үзүүлж буй мэдрэлийн тогтолцооны хариу үйлдэл нь бие хүний зан чанарт нөлөөлдөг гэж үздэг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг