Идэх эмгэг /анорексия-булимия/
Ихэнхи хүмүүс хэвийн хэмжээгээр иддэг эсвэл дунджаас бага зэрэг дээгүүр жинтэй байдаг хэдий ч зарим бодгаль хүмүүст хэт их идэж байж "санаа амардаг" асуудалтай байдаг. Үндсэндээ анорексия, булимия гэдэг идэх эмгэгийн хоёр төрөл байдаг.
Анорексия идэх эмгэг нь тухайн хүний өөрийн үнэлэмж хооллолтонд нь хориг учруулдагийг хэлнэ. Энэхүү эмгэг асуудал гол төлөв залуу эмэгтэйчүүд мөн 14 настай өсвөр насны охидод тохиолддог (Fosson ба түүний хамтрагчид, 1987). Америкийн Сэтгэцийн Эмгэг Судлалын Холбоо 1987 онд анорексия эмгэгийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлохдоо жин нэмэхээс айх, бие махбодын ямар нэгэн асуудалгүй хэрнээ биеийн жингийнхээ 15%-ийг алдсан тохиолдолд аноресиятай хэмээн үзжээ.
Анорексия эмгэгийн шалтгааныг бүрэн гүйцэт тодорхойлоогүй байгаа ч нийгэм, сэтгэл зүйн, физиологийн нөлөөнөөс шалтгаалах хандлагатай байдаг. Нийгмийн дарамт хүнийг турж эцээж байгааг медиа агуулгад түгээмэл харуулдаг бөгөөд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү харагдах, нөлөөлөх байдлаараа ялгардаг байна. Анорексия эмгэгтэй хүмүүс турж эцсэн мөртлөө өөрсдийгөө илүүдэл жинтэй байна гэдэгт итгэдэг нь би-гийн тусгалын асуудалтай холбоотой юм (Striegel-Moore, Silberstein, ба Rodin, 1986). Үүнээс гадна гипоталамусын гэмтэл, дотоод шүүрлийн булчирхайн эмгэг, тархины хавдар зэрэг физиологи гаралтай үйл ажиллагаанаас шалтгаалдаг (Muus, 1985).
Булимия эмгэгээр өвдсөн хүмүүс богино хугацаанд илчлэг ихтэй хүнс хэт ихээр хэрэглэдэг бөгөөд үүний дараа тэд идсэн зүйлсээрээ бөөлжих, эсвэл туулгах байдлаар энэ эмгэгийн шинж тэмдэг илэрдэг. Залуу эмэгтэйчүүд булимия өвчин тусах хандлагатай бөгөөд коллежийн эмэгтэй оюутнуудын 4-13% нь булимиятай байдаг (Johnson ба Conners, 1987). Бүх судалгаанууд нэг ижил клиник шинж тэмдгүүдийг тодорхойлсон байдаг. Хар арьст хүмүүс анорексия, булимия өвчний хоёуланг нь тусах хандлагатай байдаг. Johnson ба Larson (1982) булимиятай эмэгтэйчүүд сэтгэл хөдлөл тогтворгүй, бухимдалтай, идэвхгүй, ганцаардмал, уйтгарлах хандлагатай байдаг. Булимиятай хүмүүсийн талаарх хэд хэдэн судалгаанаас үзэхэд бие махбодын гадаад төрх хангалтгүй, түгшүүрийн өндөр түвшинтэй, сэтгэл гутралтай байдаг гэжээ (Hinz & Williamson, 1987). Сэтгэл судлаачид анорексия, булимия өвчний шалтгааныг мэдэх гэж хичээж байна. Гэвч хүмүүс өвчин туссан хойно нь сэтгэл судлаачдад ханддаг нь бидэнд төвөг учруулдаг. Эдгээр хүмүүсийн өөрийн үнэлэмжийг эерэг болгож, сэтгэл хөдлөлийг тогтвортой болгох эмчилгээнд төвлөрөх нь зүйтэй юм (Logue, 1991).
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: