Сэтгэл судлал гэж юу вэ ?
Сэтгэл судлал бол зан үйл ба танин мэдэхүйн шинжлэх ухаан юм. Зан үйл нь бидний бүх төрлийн үйлдэл хөдөлгөөнийг хэлэх бөгөөд ялангуяа ажиглагдаж болохуйц үйлдэл хөдөлгөөнийг зан байдал эсвэл зан үйл гэж нэрлэдэг. Ихэнхи тохиолдолд сэтгэл судлаачид идэх, ярих, бичих, гүйх, тэмцэлдэх гэх мэт зан үйлүүдийг судалдаг. Учир нь эдгээр зан үйлийг ажиглаж, тэмдэглэх боломжтой байдаг юм. Сэтгэл судлаачид төрөл бүрийн орчинд амьтан ба хүний зан үйлийг судалдаг.
Зүүдлэх, асуудлыг шийдвэрлэх процесс, тогтоосон зүйлээ эргэн санах, сэтгэх гэх мэт сэтгэхүйн процессийг танин мэдэхүйн хандлага судалдаг. Эдгээр танин мэдэхүйн гаралтай процессуудыг бид шууд ажиглан судалж чадахгүй харин хүмүүсийн оролцоотойгоор мэдээллийг цуглууж судалдаг. Танин мэдэхүйн зан үйл бол зан үйлийн ерөнхий ойлголтод багтдаг.
Сэтгэл судлалын шинжлэх ухааны өөр нэгэн хэсэг бол биологи ба физиологийн процесс юм. Эдгээрийн процесс нь зан үйл ба танин мэдэхүйтэй зэрэг хавсарч явагддаг. Нойрны эсвэл сэрүүн үеийн тархин цахилгаан үелзлэл, сэтгэл хөдлөл хүчтэй байх үеийн зүрхний цохилт, идэж байх үеийн цусны найрлагын өөрчлөлт гэх мэт физиологийн процессуудыг судалдаг.
Ихэнхи сэтгэл судлаачид дээр дурьдсан ерөнхий гурван концепцийг судалж байхад зарим хэсэг нь ганц зүйлийг судалж байх жишээтэй.
Сэтгэл судлал нь хүний амьдралын бүхий л хүрээнд хүрч ажилладаг. Та сэтгэл судлалын шинжлэх ухааныг, тэр тусмаа танин мэдэхүйн ба зан үйлийн шинжлэх ухаанд суралцсанаар хүмүүс яагаад ийм зүйл хийх болов гэдэг асуултанд өөртөө, бусдад хариулж чадах хүртлээ хөгжих юм.
Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn
Л. Энхтүшиг
0 comments: