Когнитив онол /Cognitive Theory/ /Товч тайлбар/


Сэтгэл судлалын Когнитив  онол нь сэдэл, асуудлыг шийдвэрлэх, шийдвэр гаргах, бодол санаа, анхаарал зэрэг сэтгэцийн байдлыг судалдаг.
 Когнитив сэтгэл судлал гэж юу вэ ?

Когнитив сэтгэл судлал бол сэтгэл судлалын салбар ухаан бөгөөд сэтгэцийн процесс буюу хүмүүс хэрхэн бодож сэтгэх, мэдрэх, сана.х, суралцах зэргийг судалдаг Когнитивийн ерөнхий зарчим бол неврологи, философи, хэл шинжлэлийн салбаруудтай холбоотой байдаг. Когнитив сэтгэл судлалын гол судлагдахуун бол бид хэрхэн эзэмшээд, үйл явц болон өөрийн болгох үзэгдэл байдаг. Хэрхэн ой тогтоолтоо сайжруулах, шийдвэр гаргах, бүтэц зохион байгуулалттайгаар сурах чадвараа нэмэгдүүлэх гэх мэт когнитив сэтгэл судлалын практик судалганууд бий.
1950-аад он хүртэл зан үйлийг судалдаг бихевиоризм онол сэтгэл судлалд ноёрхож байв. Харин 1950-1970 –аад оны үед когнитив, бихевиоризм нарын судлагдахуун нь адилхан болсон байна. Энэ үеэр тэдний хувьд хувьсал болж судалгааны ажил, арга зүй шинээр хэрэглэгдэж, “когнитив сэтгэл судлал” хэмээх нэр томъёог анх удаагаа хэрэглсэх болсон юм.

Когнитив сэтгэл судлал хэрхэн өөр байж чаддаг вэ ?

Бихевиоризм нь зөвхөн зан үйлийг ажигладаг бол когнитив сэтгэл судлал сэтгэцийн байдалд анхаардаг.
Психоанализ субьектив хүртэхүйг нэн чухалчилдаг бол когнитив сэтгэл судлал сэтгэцийн процессийг судлахын тулд шинжлэх ухаанч арга зүйг хэрэглэдэг юм.

Орчуулсан Л.Энхтүшиг