Сэтгэл судлалын шилдэг 10 Их сургуулиуд

Энэхүү вэбсайт /http://www.collegecrunch.org/best-of/top-10-psychology-colleges-in-the-usa/ сэтгэл судлалын мэргэжилээр бакалаврын зэрэг олгох хамгийн сайн 10 коллежийн жагсаалтыг гаргасан байна. Гэвч энэ жагсаалт тодорхой статистик, тоо баримт дээр тулгуурлаагүй бөгөөд сайн дурын хүмүүсийн хийсэн тодорхойлт юм. Жагсаалтыг гаргахдаа сургалтын чанарын туршлагыг чухалчилсан. Мөн жагсаалтанд нөлөөлж буй хүчин зүйл нь судалгаа шинжилгээ юм.

10. UCSD
San Diego-гийн Калифорниагийн Их сургуулийн сэтгэл судлалын сургалтын хөтөлбөрийн чанар нь маш сайн. Туршилтын сэтгэл судлалын хөтөлбөр бий болоход хамгийн сайн сургуулиудийн нэг болж чадсан юм. Энэ сургууль нь улсынхаа хамгийн сайхан хотуудын нэгэнд нь байрлах бөгөөд цаг агаарын хувьд тогтуун, дулаан уур амьсгалтай. UCSD 1960 онд байгуулагдсан, 25000 оюутантай.

9. University of California in Berkeley
 Berkeley-гийн Калифорниагийн Их Сургууль бол АНУ-ын шилдэг 10 сэтгэл судлалын сургуулийн жагсаалтанд багтдаг бөгөөд 35 төрлийн өөр эрдмийн зэрэг олгодогоороо үндэснийхээ хэмжээнд чансаагаараа дээгүүр байрт ордог байна. Тус сургууль 1869 онд 40 оюутантай байгуулагдаж, эдүгээ арвин их түүхтэй сургууль болжээ. Berkeley-д байрлах ба Сан-Францискогоос 45 минутийн зайтай байдаг нь байр түрээслэхэд нилээд үнэтэй тусдаг юм.

8. University of Pennsylvania
Pennsylvania-гийн Их Сургуулийн сэтгэл судлалын тэнхим нь 1887 онд анх үйл ажиллагаагаа эхлүүлж дэлхийн шилдэг сэтгэл судлаачдыг бэлтгэн гаргасан бөгөөд Хойд Америкийн хамгийн эртний сургууль болж чадсан юм. Тус сургуулийн барилгыг Бенжамин Франклин 1740 онд бүтээсэн. Одоогоор нийт 20,000 оюутан, 4500 профессоруудтай.

 7. U of M Twin Cities  
Minnesota-гийн их сургуулийн сэтгэл судлалын тэнхим 1919 онд байгуулагдсан бөгөөд чансаагаараа дээгүүр байрт ордог.  Практик хэрэглээг өргөн хүрээнд авч үздэг. Бусад сэтгэл судлалын тэнхимтэй хамтарч ажилладаг. Учир нь 21-р зууны сэтгэл судлалын шинжлэх ухаанд тохиолдож буй өөрчлөлт, ололт амжилтыг үнэлдэг юм. Нийт 51,00 оюутан, 3100 профессортой.


 6. Harvard
  Та энэ сургуулийн нэрийг олон ч удаа сонссон байх. Massachusett-ийн Бостон хотод байрлах Харвардын Их Сургууль 1636 онд байгуулагдаж, сэтгэл судлалын тэнхим 1800-аад онд үүсч, тухайн үедээ хамгийн нэр хүндтэй нь байсан гэдэг. Хамгийн нэр хүндтэй энэхүү сургууль нь ойролцоогоор 20,000 оюутантай.

5. The University Of Illinois at Urbana-Champaign

Urbana-Champaign Illinois-ийн Их Сургууль нь үйлдвэрлэл байгуулалгын, биологийн, хөгжлийн, клиникийн сэтгэл судлалаар алдартай. 1893 онд William O. Krohn-гийн байгуулагдсан тус сургуулийн сэтгэл судлалын тэнхим нь маш алдартай. Ойролцоогоор 40,000 оюутантай.

4. UCLA

Los Angeles Калифорниагийн их сургууль нь үндэсний хэмжээнд хамгийн сайн сургууль бөгөөд сэтгэл судлалын тэнхим мөн адил. 1919 онд байгуулагдсан Los Angeles-ийн Westwood-д байрлах тус сургуульд суралцах хүсэлтэй оюутнуудын тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тэнхимийн хөтөлбөрт сэтгэл судлал, психобиологи, когнитив багтдаг. Бакалаврын түвшинд герентологи, когнитив, хөгжлийн сэтгэл судлал гэсэн 3 чиглэлийг сонгож болдог. Нийт 40,000 оюутантай.

3. Yale

Шилдэг 3 их сургуулийн нэг буюу Станфорд, Харвард мөн танилцуулж буй Яали юм. 1701 онд байгуулагдсан Connecticut-д байрлах тус сургуулийг дэлхий нийт сонирхдог юм. Сургалтын хөтөлбөрт зан үйлийн неврологийн судалгаа, клиникийн, танин мэдэхүйн, хөгжлийн мөн нийгэм/бодьгал сэтгэл судлалын салбарууд багтдаг. 2009 оны шилдэг 50 коллежийн жагсаалтын 2т бичигдсэн.

2. University of Michigan, Ann Arbor

Мичиганий Их Сургууль нь сэтгэл судлалын гайхалтай хөтөлбөрүүдийг санал болгодог. Мөн сэтгэл судлалын судалгааны үндсэн эх үүсвэр тус сургуульд явагддаг. 1817 онд Детройт хотод байгуулагдсан боловч 1837 онд Ann Arbor-руу нүүсэн байна. Тэнхим нь сэтгэл судлалтай холбоотой бүгдийг санал болгодог. Сэтгэл судлалд хувь нэмэрээ оруулдаг олон эрдэмтэн маш олон профессоруудаараа алдартай. Нийт 41,000 оюутантай.

 1. Stanford  

Станфорд гэдэг нэр бүх зүйлтэй холбогдож байдаг. Сэтгэл судлалын бүх хэсэгт чансаагаар 1т бичигддэг. Тус сургууль нь сэтгэл судлалын судалгааны 17 лаборатортой. 2009 оны байдлаар тэнхимийн 5 профессор шагнал хүртсэн. Нийт 15,000 оюутантай.

 Орчуулсан Л.Энхтүшиг