Ибн Сина /Avicenna 980 - 1037/

Түүний бүтэн нэр бол Hussain ibn Abdullah ibn Hassan ibn Ali ibn Sina юм.Ибн сина нь 980-аад онд түүний ээжийнх нь төрөлх нутаг болох Бухарын ойролцоо байрладаг Афшанад төржээ.Түүний аав Абдуллах нь Балхаас ирж суралцан Исмаллы сургуульд нэр хүндтэй оюутан байж.Алдарт номлогч Хенри Корбин нь Ибн Синаг сайн исмалы болно гэдэгт итгэдэг байв.Түүнийг төрсөнөөс хойш эцэг нь Саманид дахь өөрийн эзэмшил нутагтаа байрлуулж,Бухарт маш сайн асран хүмүүжүүлж боловсрол эрдэм мэдлэг олгож байлааИбн Синагийн өөрийн үзэл бодол бусдаас өвөрмөц гойд бөгөөд оюун ухаан бусдаас илүү байсныг багш нар нь анзаарч түүнийг 14 настай байхад нь анги дэвшүүлэн сургасан байдаг боловч хожим тэрээр хэлэхдээ Би 18 нас хүртэлээ тэнд юу ч сураагүй гэж хэлсэн байдаг.Мөн тэрээр исламын хууль зүйд суралцаж байсан.
"Канон"
Өсвөр насны хүү гэхэд олон зүйлийг сурч мэдэхийг эрмэлзэн философид хүч үзсэн боловч Al-Faribi хэмээх онолыг уншихаас өмнө Аристотелийн метафизикийг ер ойлгохгүй байсан нь түүний хувьд үнэхээрийн төвөгтэй байлаа.Үүнээс хойш жилийн дараа олон ч няцаалт,шахалттай тулгаран өөрийн судалгаа шинжилгээний ажилаа орхисон боловч философын шинжлэх ухааныг эзэмшиж чадсан юм.Ибн Сина өөрийн зорилгодоо хүрч ой ухаандаа баттай үлдээхийн тулд Аристотелийн Метафизикыг 40 гаруй удаа уншсан гэдэг.Харамсалтай нь нэгэн өдөр номын мухлагт байрлах 3 зоосны үнэтэй Farabi-н багахан тайлбарыг уншиж ойлгох хүртэл түүний хичээл зүтгэл нь дэмий зүйлд зарцуулагдаж байхыг ер ойлгоогүй байж.Тэр 16 настай байхдаа анагаахийн чиглэлээр суралцахаар хатуу шийдэж мөн зөвхөн онол унших бус өвчтэй хүмүүсийн дэргэд дадлага хийж анагаах ухаанд шинэ ололт нээлт хийж байв.Ингэснээр өсвөр насны хүү маань эрийн цээнд 18 нас хүрч аль хэдийн их эмч болжээ.Мөн өөрийн дуртай метафизик,математикыг ашиглавал анагаах ухаан огтхонч хэцүү биш,илүү сайн эмч болоод өвчтөнг эмчлэх арга барилыг илүү сайжруулна гэдэгт итгэж байв.Залуу эмчийн нэр хүнд ард түмний дунд асар хурдацтайгаар тархаж олон ч хүнийг үнэ төлбөргүйгээр эмчилж байсан юм.
Түүний дараагийн том гавъяа бол хүнд өвчтэй Emir-г эмчилсэн явдал юм.Үүнийхээ шанд тэрээр асар их нэр хүндтэй болж,Самадын номын сан шагнан урамшуулж,баячууд Ибн Синаг сургалтанд нь ивээн тэтгэж байлаа.Төд удалгүй номын сан галд шатсан хэргийг өрсөлдөгч нар нь түүнд тохож гар бичмэл зэргийг нь нуун далдалж байв.Бусдад алдсан судалгааны ажилаа олох хүртэл тэрээр аавынхаа санхүүгийн асуудалд тусалж ажил хийж байлаа.
"Canon of Medicine"
Ибн Синаг 22 настай байхад аав нь нас барж,улмаар 1004 оны 12-р сард Саманидаас гарахад Ghazni-д урьсан боловч татгалзаж баруун зүгт дараагийн ажилаа хийхийн тулд Urgench-д ирсэн юм.Учир нь тэнд түүнтэй адил олон оюутан суралцаж,сургалтын төлбөр хямдаас гадна сар бүр багахан хэмжээний тэтгэмж авдаг байсан нь түүнд их таалагдсан байна.Гэвч тэрээр өөрийн авъяас эрдэм мэдлэгээ нээн олохын тулд Khorosan,Qabus,Dailam,төв Persia-р аялан газараас газарт хэсэн тэнүүчилсээр байлаа.Түүнийг гэсэн хүрээлэлтэй хүмүүс бослого хөдөлгөөний улмаас болж өлсгөлөд нэрвэгдэж үхэхэд улс төрийн орогнол хайж өөрийн хүсэлтээ шүлэглэн бичсэн байдаг.Тэр жилдээ хүнд өвчин тусч улмаар Каспин тэнгисийн ойролцоо байх Gorgan-д ирж найзтайгаа уулзан амьдарч болох сууц худалдан авч тэндээ логик,астрономын хичээл заадаг байжээ.
Ибн Синагийн нэрэмжит коллеж
Тэрээр Аристотелийн нөлөөн дор үзэл бодол нь төлөвшиж,арабын их гүрний өнцөг булан бүрт зохиол бүтээлээ туурвиж байсан юм.Түүний энэ гавъяаг үнэлэн европ дахин Авиценна нэрээр алдаршуулсан билээ.Тус тусдаа салангад зүйлс сэтгэлгээний үрээр нэгдэж олон талт бүхэл бүтэн юм бүтдэг.Хүний сэтгэл бол шилэн дэнлүү шиг зүйл.Мэдлэг бол гэрэл гэгээ бадруулагч гал.Дэнлүү асч байвал чи амьд,унтрах юм бол чиний үхэл ирнэ гэсэн санааг тэр дэвшүүлжээ.Тухайн үед шинжлэх ухаан,мэдлэгийн уналтад ороод байсан европ дахин түүнийг ихэд үнэлж байлаа.Учир нь түүний Canon of Medicine  буюу Анагаах ухааны жаяг хэмээх бүтээл нь дорвитой бүтээл байсны нотолгоо нь тухайн үеийн анагаахын бүх сургуулиуд таван зууны турш хэрэглэсэн байдаг.
Ибн Синагийн бунхан
Анагаахын сэтгэл судлалын үзэл санаагаа ихээхэн хүндэтгэлтэй ханддаг эртний Грекийн мэргэдийнхтэй заавал нийцэж байх албагүй хэмээн Ибн Сина үздэг байжээ.Тэрбээр Дорнын анагаах ухааны туршилт,судалгаа,практик,ололт амжилтанд анхаарлаа хандуулж,бодит баримтыг аливаа тайлбарынхаа цөм болгодог байсан юм.Ибн Сина сэтгэцийн талаарх хоёр онол боловсруулжээ.Тэрбээр анагаахын ухааны чиглэлийн үзэл санаагаа Канон онолдоо тусгаж,сэтгэцийн үйл ажиллагаа бүхэлдээ уураг тархинаас хамаардаг гэсэн санааг дэвшүүлжээ.Мөн сэтгэц физиологийн туршилт явуулж хүн амьтан адил сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг гэсэн дүгнэлт хийжээ.Энэ нь туршилтын сэтгэл судлалын эхний оролдлого байв.Ибн Сина амьдралынхаа сүүлчийн 10 жилд уран зохиол,хэл бичгийн ухааныг мэтгэлцээний тулд судалж эзэмшиж байгаад 1037 оны 12- сарын 10-нд 58 настайдаа Ираны Хамидад насан эцэслэжээ.
Түүний сэтгэл судлалд чухал нөлөө үзүүлсэн ном нь The Book of Healing (Эмчилгээний ном), The Book of Deliverance (Авралын ном) зэрэг юм.

Эх сурвалж : www.wikipedia.com 
Орчуулсан Л.Энхтүшиг