Алдарт З.Фрейдийн тухай сонирхолтой баримтууд
Зигмунд Фрейд бол сэтгэл судлалын түүх дэх хамгийн алдартай сэтгэгч юм. Хэдийгээр түүний ихэнхи үзэл баримтлал болон онолууд нь орчин үеийн үеийн сэтгэл судлалд өргөн дэлгэрч амжаагүй хэдий ч тэрээр сэтгэл судлалын хөгжилд гол үүргийг гүйцэтгэж, өнөөгийн сэтгэл судлалын үндсийг нь тавьсан гэдгийг хүн бүр хүлээн зөвшөөрдөг. Доорх сонирхолтой баримтуудаас түүний тухай илүү ихийг мэдэх болно.
1 1. Зигмунид Фрейд найман хүүхдийн хамгийн том нь. Фрейд 1856 оны 5 сарын 6 нд Чехийн муж болох Моравийн Фрейбургт мэндэлжээ. Түүнийг мэндэлсэн жил аав Якоб Фрейд арьс ширний наймаачин байсан бөгөөд фрейдын ээж болох Амала фрейдтэй гэрлэж байжээ. Якоб Фрейд өмнөх гэрлэлтээсээ хоёр хүүхэдтэй байсан бөгөөд тэд хамт амьдардаг байв. Харин түүний ээж нөхрөөсөө 20 насаар дүү нэгэн байв. Аавынх нь бизнес 1860 онд дампуурахад Фрейдын гэр бүл Вена руу нүүж ирсэн. Фрейд хурц ухаан, тогтоох чадвар мөн юмыг тунгаах чадвараараа ах дүү нараасаа гойд байсан учир эцэг эх нь хүүдээ тусад нь өрөө ширээ гаргаж өгчээ. Тэрбээр 17 настайдаа Гимназын дунд сургуулийг онц дүнтэй төгсөж их сургуульд орж анагаах ухааныг сонирхож эхэлжээ. Мөн түүх, улс төр, гүн ухааныг сонирхон судалдаг байжээ.
2.Зигмунд Фрейд бол психоанализын үндэслэгч
Ганц дэг сургууль нь хувь хүнийг тодорхойлох дан ганц шинж болж чадахгүй. Фрейдын онолууд нь өнгөрсөн жилүүдэд оюун ухаан болон зан чанарын шинжлэх ухаанд зонхилох хүч болж сэтгэл судлалын сургуулын үндэс тавигдан хурдтай хөгжсөн билээ. 1899 онд хэвлэсэн “ Зүүдний Тайлал” ном нь психоанализын онол санааных нь суурь үндэс билээ.
З.Фрейд кокайн хэрэглэгч байв.
Аймшигтай нөллөөллийг нээж илрүүлэхээс өмнө кокайныг Европчууд ихээхэн хэрэглэдэг байлаа. Үүнийг ихэвчлэн гэрийн аргаар хийдэг байсан. Үүнд их бууны сод, хоолойны эм зэрэг орно. Фрейд кокайн хэрэглэх шалтгаан болон хэрэглэсэний дараах үр нөлөө зэргийг ихэд сонирхдог байв. Кокайны хор хөнөөлт нөлөө, мансуурлын дараа Фрейдын анагаах ухааны нэр хүнд уналтанд орсон.
4. Фрейд ярианы терапиг хөгжүүлсэн
З.Фрейдын онолууд нь шүүмжлэлд өртөх хооронд түүний психоанализын арга барил нь ашиглагдсаар байна. Ярианы терапи нь психотерапигийн гол арга нь бөгөөд өөр олон терапины чухал хэсэг болдог. Психоанализ хүүхэд насны үйл явдал, гэнэтийн мэдрэмжүүд зэрэг нь сэтгэл зүйн эмгэг, зан чанарын эмгэг үүсэх шалтгаан болдог гэдэгт Фрейд итгэдэг байв.
5. Фрейдийн охин Анна алдартай бас нөлөө бүхий сэтгэл судлаач байсан юм.
Анна фрейд аавынхаа онолуудаар өөрийн нөлөө бүхий карьераа эхэлсэн. Тэрээр аавынхаа сүүдэр дороос гарч ирсэн нь түүний сэтгэл судлалын амьдралд нь оруулсан томоохон хувь нэмэр байсан гэж хэлж болно. Анна хүүхдийн психоанализ, эго-н хамгааллын механизмын талаар 1936 онд гаргасан Эго ба хамгааллын механизм номондоо дүгнэн тэмдэглэсэн байдаг.
6. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэхийн тулд эмч болжээ.
З.Фрейд 26 насандаа Марта Берни гэх 21 настай бүсгүйд дурлаж тэд 2 сарын дараа сүй тавьжээ. Эцэг эхтэйгээ хамт амьдардаг байсан Фрейдын лабораторын ажил нь гэр бүлээ тэжээхэд хүрэлцэхээр мөнгө олдоггүй байв. Тэрээр Мартад зориулан бичихдээ: Хайрт Марта минь би чамд өгсөн хайраа батлан харуулахын тулд илүү хүчирхэг байх ёстой гэжээ.
6 сарын дараа тэд уулзах үед Фрейд өөрийн шинжлэх ухааны карьераа орхин доктор болсон байлаа. Анна Венын нэгдсэн эмнэлэгт 3 жил ажилласан ба Герман явсан сүйт залуугаатайгаа бараг уулздаггүй байжээ. 4 жил хүлээсний дараа Фрейд, Берни хоёр 1886 оны 9 сарын 14 нд хуримаа хийлээ. Тэд 6 хүүхэдтэй болсон юм.
7. З.Фрейд магадгүй “Заримдаа тамхи бол зүгээр л тамхи” гэж хэзээ ч үнэнээсээ хэлж байгаагүй
Фрейд бүхий л амьдралынхаа турш тамхи татаж байсан ба мөн түүний намтарч Эрнист Жонесын хэлсэн ёсоор 20 өдөр тамхи татаж байв. Түүх үргэлжилсээр, хэн нэгэн нь түүнээс тамхи татах нь юуг билэгддэг тухай асуухад тэрээр алдартай сэтгэл судлаачид эрх мэдэл бол бүх зүйл биш гэдгийг мэддэг хэмээн энгийнээр хариулж байжээ. Үнэндээ энэ нь сэтгүүлчийн Фрейдыг тодорхойлох хамгийн тохирсон ишлэл нь байлаа.
8. З.Фрейд амьдралдаа ганцхан удаа Америкт очиж байжээ.
1909 онд Америкийн сэтгэл судлаач Стенли Халл Фрейдыг психоанализын тухай уулзалтанд оролцуулахаар урьж байжээ. Тэрээр эхэндээ саналыг хүлээн авсангүй, эцэст нь тэрээр Халлын шургуу занг үнэлж Америкруу өөрийн хамтрагчид болох Карл Юнг, Сендор Френси нартай хамт аялахаар болжээ.
Уулзалтын дараа фрейд их сургуульд илтгэл тавихаасаа өмнө New York-н дурсгалт газруудаар аяласан байна.
9. Зигмунд Фрейд нацистын хүчнээс болон Венийг орхижээ.
Түүний ном нь бусад сэтгэгчдийн бүтээлтэй адил шатаагдаж байсан билээ. Фрейд охинтойгоо найз Мария Бонапартын тусламжтайгаар Англи-руу нууцаар явахын өмнө байцаагдаж байсан. Бонапарт мөн Фрейдын 4 эгчид туслахыг оролдсон ч тэр нь бүтэлгүйтжээ. Түүний эгч болох 4 эмэгтэй нацистын төвлөрч байсан байранд нас нөгчжээ.
10. З.Фрейд тамхинаас болж нас баржээ.
Фрейд амьдралдаа тамхи татсаар ирсэнийг дахин дурдах хэрэггүй бизээ. 1939 онд, Түүний өвчин таамаглал төдий биш болоход, фрейд эмчээсээ амиа хорлоход минь туслахаач гэжээ. Эмч нь түүнд морфий 3 тунг өгч 1939 оны 9 сарын 23 нд Фрейд нас баржээ.
Б.Ганзул
0 comments: