Facebook хэрэглэдэггүй хүмүүс ямар нэгэн асуудалтай гэсэн үг үү?
Өнөөгийн нийгэмд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл маш хүчтэй хөгжиж байна. Facebook, twitter зэрэг олон нийтийн сайтуудын гишүүдийн тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Иймдээ ч зарим ажил олгогчид, сэтгэл зүйчид олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сайтуудыг ашигладаггүй хүмүүсийг "сэжигтэй" гэж үзэж байна.
Германы Der Taggspiegel сэтгүүлд Колорадогийн театрт 12 хүнийг буудаж хөнөөсөн алуурчин James Holmes болон Норвегт 77 хүний амийг хөнөөсөн алуурчин Anders Behring Brevik нар Facebook хэрэглэдэггүй байсан гэсэн нийтлэлийг гаргасан юм. Түүнчлэн Forbes сэтгүүлд хүний нөөцийн албадууд залуу ажилчид шалгаруулж авахдаа олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хэр их ашигладаг, гишүүнчлэлийг нь хардаг болж буйг мэдээллэсэн байна.
Slate.com сайтын зөвлөгч Emily Yoffee "Хэрэв танилцаж буй залуу/бүсгүй тань Facebook ашигладаггүй бол түүнтэй болзохгүй байхыг зөвлөе" хэмээн хэлсэн юм.
Гэхдээ энэ эрэгцүүлэл олон нийтийн мэдээллийн хэрэгсэл хүчээ авахаас өмнө ажиллаж хөдөлммөрлөж буй хүмүүст хамаарахгүй юм.
Сэтгэл судлаач Christopher Moeller "Facebook хэрэглэх нь эрүүл нийгмийн харилцаатай хүний шинж тэмдэг болоод байна," хэмээн хэлсэн байна.
Харин Австралийн сэтгэл судлаачид Facebook хэрэглэдэг болон хэрэглэдэггүй хүмүүсийн зан чанарын ялгааг судалсан байна (Ryan & Xenos, 2011). FB хэрэглэдэг хүмүүс илүү экстраверт /гадагшаа чиглэсэн/, өөрөөрөө бахархадаг бол хэрэглэдэггүй хүмүүс илүү санаа зовомтгой, ичимхий, хөдөлмөрч байсан. ФБ хэрэглэдэггүй хүмүүс нийгмийн ганцаардалыг мэдэрдэг бол ФБ хэрэглэгчид гэр бүлийн ганцаардлыг мэдэрдэг.
Мөн Facebook-н хэрэглэгчдийг Twitter-н хэрэглэгчидтэй харьцуулсан байна. Үр дүнд ФБ хэрэглэгчид илүү экстраверт, нийтэч, уур уцаартай байсан бол Твиттерчид сэтгэн бодох чадвар сайн байдаг гэнэ. (Hughes, Rowe, Batey, & Lee, 2012)
Энэ судалгаа мэдээж бүх хэрэглэгчидийг хамраагүй болохоор учир дутагдалтай. ФБ хэрэглэдэг, хэрэглэдэггүйгээр хүмүүсийг тодорхойлно гэдэг боломжгүй. ФБ хэрэглэдэггүй бол "гаж" гэж ойлгож болохгүй. Мэдээж манай улстай харьцуулвал техник, технологи илүү өндөр хөгжсөн орнуудад явуулсан судалгаа учир үр дүн нь ялгаатай байгаа. Улс орны хөгжил, соёлын онцлог зэргээс хамаараад янз бүр байх нь зүй ёсны билээ.
Ашигласан материал: www.psychologytoday.com
www.dailymail.co.uk
Б.Тунгалаг
0 comments: