Алкохол ба түгшүүр



    Эмч нарын олон удаагийн судалгаагаар архидан согтуурах дон болоод түгшүүр нь холбоотой  хамааралтай гэдгийг баталжээ.
Согтууруулах ундаа их хэрэглэдэг хүмүүсийн аливаа гэнэтийн хүчтэй үйл явдалд оролцох эрсдэл /машины осол, уй гашуу, гэр бүлийн хүчирхийлэл/ ихэсдэг байна. Cэтгэл судлаачид хулгануудад хүнд төрлийн алкохолтой зүйл өгч, тархинд нь цахилгаан соронзон бичлэг хийж ажиглалт хийжээ. Энэ үед алкохол нь хулганы тархинд хүчтэй нөлөөлж сэтгэл зүйн хүнд шархуудыг нь ахин сэргээж, сэдрээж байдаг байна.

  Доктор Томас Каш нь алкохол хүмүүсийн сэтгэлийн шарханд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар судалсан. Түүний судалгаагаар алкохоль нь тархиний танин мэдэх төвүүдийг тархиний сэтгэл хөдлөлийн төвүүдийг удирдахад хүргэдэг байна. Энэхүү мэдээллийг 2012 оны 9-р сарын 2ны өдөр Nature Neuroscience сэтгүүлд Үндэсний согтууруулах ундааны нөлөө болон архидан согтуурах донгийн хүрээлэнгээс хэвлэжээ.
Согтууруулах ундаа хэрэглэдэг байсан хүмүүсийн сэтгэл зүйд аюултай хохиролыг бий болгосноор түгшүүрийн хэмжээг ихэсгэдэг.

  Судлаачид нилээд хэдэн хулгануудыг хоёр хэсэгт хуваан судалгаа хийжээ. Ингэхдээ эхний хэсгийн хулгануудад хүний хувьд өөрийгөө хянаж чадахгүй болох хэмжээний алкохол өгч, нөгөө хэсэгт ямарч алкохоль өгөөгүй байна. Судлаачид хулгануудыг айлгах хэмжээний хүчтэй цахилгаан соронзон дууны цочролыг хэрэглэжж туршсан байна.

  Хэдэн удаагийн давтамжтайгаар энэ цочролыг өгсөний дараагаар дахин цочролыг өгөхөд алкохолийн агууламжгүй хулганы хувьд эхэндээ айж байсан бол дараагаар нь айхаа больж, ахин цочролын дууг сонссон ч айхаа байсан байжээ. Харин алкохолийн агууламжтай хулганы хувьд цочролыг сонссон даруйдаа бие нь хөшиж цочролын дуу дуусан дуустал бие нь хөшөөстэй байсан байна. 

                     Б.Мишээл
Ашигласан материал: