Пиажегийн танин мэдэхүйн хөгжлийн онол

   Пиажегийн онолд хүүхдүүдийн ертөнцийг ойлгох гэсэн идэвхтэй үйл ажиллагаа ба танин мэдэхүйн хөгжлийн дөрвөн үе шатанд авч үздэг. Ертөнцийн танин мэдэхүйн бүтцэд хуримтлуулах, дасан зохицлын гэсэн үндсэн хоёр үйл ажиллагаа байдаг. Бид ертөнцийг мэдэрч туршлага хуримтлуулдаг. Жишээ нь бид ач холбогдолтой, ач холбогдолгүй хэмээн ялган заагладаг. Бид өөр зүйлтэй нэгэн санаагаараа холбогддог. Бид өөрсдийнхөө туршлага, ажиглалтаар хуримтлуулдаг. Бид дасан зохицон байж бодол санаандаа шинэ санааг нэвтрүүлдэг. Учир нь нэмэлт мэдээлэл ойлгоход нь дэмжиж өгдөг юм.

Пиаже (1954) Бид дасан зохицох, харьцуулалтын гэсэн хоёр аргаар зохицдог. Харьцуулалт гэдэг нь хүүхдийн мэдлэгт шинэ мэдээлэл нэгдэж буйг хэлнэ. Дасан зохицол нь мэдлэгтээ шинэ мэдээлэл, туршлагыг тохируулан нэгтгэхийг хэлнэ. 8 настай охины хувьд алх авна, тэгээд хана нь дээр зураг тогтоохын тулд хадаас зооно. Тэр охин урьд өмнө хэзээ ч алх хэрэглэж байгаагүй боловч алх бол объектыг зоодог гэдгийг туршлага, ажиглалтаар ухамсарладаг. Улмаар гараараа алх барин хадаасаа зоож тогтооно. Мөн энэ нь хэд хэдэн удаагийн үр дүн юм. Энэ бүгдийг танин мэдээд өөрийн мэдлэгтээ шалгуураар нэгтгэсэн (харьцуулалт). Гэхдээ алх бол маш хүнд, дээрээ ойрхон барина, хэцүү байдлаар далайна, тэгээд хадаасыг муруйтал цохино. Тэгэхлээр охин эдгээр хүнд даваанд дасан зохицоно. Энэхүү дасан зохицолдоо нь түүний мэдлэгээ хувьсгах чадвартайг илтгэж байна. (Дасан зохицол)
Бид ертөнцийг ойлгоход дөрвөн үе шатаар дамждаг хэмээн Пиаже үздэг юм. Эдгээр үе шат нь насны үечлэлтэй холбоотой ба сэтгэх арга барил нь салангид бүрдэл хэсгүүд байдаг. Ертөнцийг ойлгох арга барил нь нэг үе шат нөгөө үе шатаасаа ахисан түвшинд байдаг. Өөрөөр хэлбэл их мэдээллийг хүртэх нь сэтгэлгээний түвшинг ахиулдаггүй гэдэгт Пиаже итгэдэг юм. "Нэг үе шат нөгөө үе шатанд байх хүүхдүүдийн танин мэдэхүйн чанарын ялгаа маш их" Ж. Пиаже (Vidal, 2000)
Хөдөлгөөний мэдрэхүйн үе шат. Энэ үе шат төрсөнөөс 2 нас хүртэл үргэлжилнэ. Нялх хүүхдүүд бие махбодын, хөдөлгөөнт үйлдэлтэй сэрлийн (сонсох, харах гэх мэт) туршлагат зохицуулалтаар ертөнцийг ойлгоно. Иймээс сенсоримотор хэмээх нэр томъёонд оруулна. Дөнгөж төрсөн хүүхдүүд рефлекслэг үйлдэлт загвараас үл ялиг илүү хөгжсөн байдаг. Энэ үе шатын төгсгөлд 2 настай хүүхдүүдийн хөдөлгөөний мэдрэхүйн загвар цогц хөгжиж, энгийн бөгөөд болхи үйлдэл хийнэ.
Үйлдлийн өмнөх үе шат. Энэ үе шат ойролцоогоор 2-7 насанд үргэлжилнэ. Хүүхдүүд ертөнцийг үг, дүрс, зургаар илэрхийлж эхэлнэ. Бие махбодын үйлдэл ба мэдээллийн мэдрэхүйн энгийн холбоос нь цаанаа бэлэгдэлтэй байдаг. Сургуулийн өмнөх насны хүүхдүүд ертөнцийг бэлэгдлийн чанараар илэрхийлж чаддаг. Тэдний үйлдлээ гүйцэтгэх чадвар нь дутагдалтай байсаар байдаг. Тэд өмнө нь бие махбодын үйл хийж байснаа оюун ухаандаа боддогийг дотоод оюун ухааны үйл ажиллагаа хэмээн нэрлэдэг аж.
Тодорхой үйлдлийн үе шат. Энэ үе шат 7-11 насанд үргэлжилнэ. Хүүхдүүд үйлдэл гүйцэтгэх чадвартай байна. Мөн логик учир шалтгааныг зөн совингийн бодлоор, практик онцлогоор, бодит жишээ зэргээр орлуулан сэтгэх чадвартай болдог. Жишээ нь бодит үйлдлийн сэтгэгчид алгебрын тэгшитгэлийн чухал гүйцэтгэлийг төсөөлж чаддаггүй. Хөгжлийн энэ шатанд бодол санаа маш хийсвэрлэлийн, тойм маягийн байдаг.
Хийсвэр үйлдлийн үе шат. 11-15 насанд үргэлжилдэг. Бодьгалууд олон логик нэр томъёо, хийсвэрлэл дэх бодол санаа, бодит туршлагаас давсан байдаг. Илүү их хийсвэрлэх сэтгэлгээний нэг хэсэг бол өсвөр насны хүүхдүүдийн уран сэтгэмжийн дүр зураг хөгжих явдал юм. Тэд эцэг эхээ өөрсдийн идеал эцэг эхтэйгээ стандартчлан харьцуулах магадлалтай болж ирдэг. Хүүхдүүд ирээдүйд зугаацаж болох талаар, сонирхол төрүүлхийн тулд юу хийж чадах талаар бодож эхэлдэг. Асуудлыг шийдвэрлэхэд үйлдлийн хийсвэрлэл илүү системчлэгдэж, яагаад зарим зүйл энэ арга замд тохиолдоно гэж хэмээн таамаглал нь хөгждөг. Дараа нь таамаглалаа дедуктив дүгнэлтээр шалгадаг.

Ашигласан материал: Children, John W. Santrock, 2005

Орчуулсан Л. Энхтүшиг