Жендер /Gender/

Жендерийн тухай ерөнхий ойлголт
Хүн нийгмийн оршин тогтносон бүхий л үеийн туршид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын харилцаа, тэдэнд хүлээлгэсэн үүрэг, хариуцлага, үнэлэмжийн байдал хөгжин өөрчлөгдөж ирсэн бөгөөд энэ нь шашин, соёл, уламжлалын хэм хэмжээ болтлоо хэвшсэн явдал юм.

Жендэр гэж юу вэ?
Хүн өөрөө байгаль-Нийгмийн бүтээгдэхүүн. Хүн байгалийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд биеийн бүтэц, биеийн үйл ажиллагаа, төрөлх чанар анатоми, физиологи, биологи, нөхөн үржихүйн шинжээрээ өөр хоорондоо онцлогтой байдаг. Нийгмийн бүтээгдэхүүн болохынхоо хувьд шашин, соёл, уламжлал зан үйл, үзэл санаа, сэтгэлгээ боловсрол, хүмүүжил төр, хууль, цаазын хүрээнд өөр хоорондоо онцлогтой байдаг.
Жендэр гэж юу вэ?
Энэ утгаар нь судлаачид
sex- биологийн хүйс
Gender- нийгмийн хүйс гэж нэрлэдэг байна. Жендер нь өөрөө арга билгийн зарчмаар хэрэгжинэ. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн улс төр, нийгэм эдийн засгийн харилцаанд гүйцэтгэх үүрэг, хариуцлага, нийгэмд эзлэх байр суурийн тухай бүрэлдэн тогтсон үзэл бодол ойлголтыг жендер гэнэ.

Жендэрийн сургааль
\Gender ideology\
Жендэрийн сургаалийн үүсэл нь анх эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой гарч ирсэн. 20-р зууны эхэн үеэс эмэгтэйчүүдийн талыг баримталсан үзэл сургааль хөгжиж эхэлсэн бөгөөд энэ талыг баримтлагчидыг фенимизм буюу фенимистүүд гэдэг болжээ. Энэ нь аажимдаа нийгэм соёлын бүхий л талыг хүйсийн талын хэмжигдэхүүнээр задлан үзэх хандлагатай жендэр судлал\gender studies\-д шилжин хөгжсөн байна.
Жендэрийн үзэл сургааль гэдэг бол “ Байгалийн жам ёсны” ялгаа, эсвэл байгалийн жам ёсноос ангид тогтсон үзлээс үүдэлтэй жендэрийн ялгаа болон жендэрийн давхраажилтын тухай нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үзэл санааны тогтолцоо юм.

Жендэрийн ялгаа
Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн танин мэдэхүйн арга, хувийн зан чанар болон нийгмийн танин мэдэхүйгээрээ хоорондоо хэрхэн ялгагдаж байдаг вэ? Эдгээр нь тухайн хүмүүсийн өссөн орчин, хүмүүжил эсвэл генээсээ хамаарч ялгагддаг юм болов уу? Гэсэн эдгээр асуултанд сэтгэл зүйчид, антарпологчид болон социологчид олон зуун жилийн туршид хариулхыг оролдож байна.
Социологчид үзэхдээ эр эмийн ялгаа нь нийгэм болон соёлоосоо хамаарч ялгарч байдаг. Бидний ялгаа бүрт эерэг болон сөрөг зүйлүүдийг агуулсан байдаг бөгөөд нарийн дэс дараатай нийгмийн үйл ажиллагаанд оролцож байх явцад үүсдэг.
Харин антарпологич Хэлэн Фишер нь жендэрийн ялгаа нь олон сая жилийн түүхтэй. Эрт үед эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь нийтийн үйл ажиллагаанд оролцохдоо өөр өөр үүргийг гүйцэтгэж/ эрэгтэй хүн ан хийх г.м/ ирсэн учир тэдний ген нь бидэнд дамжин ирсэнээр жендэрийн ялгаа үүсэж байна гэж үздэг. Биологийн онол нь жендэрийн асуудлын гол түлхүүр болж байдаг. Эрэгтэйчүүдэд ихээр агуулагддаг андроген нь хүний биеийг илүү хүчтэй, жинтэй болгож байдаг харин эмэгтэйчүүдэд ихээр агуулагддаг эстроген нь хүнийг илүү уян хатан, зөөлөн болгож байдаг. Мөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс нь оюун ухааны чадвар, сэтгэлгээний хувьд ч гэсэн өөр байдаг.
Эрэгтэйчүүд илүү нягтлан дүгнэх чадвар сайтай байдаг төдийгүй ямарваа нэг зүйлийг илүү нухацтай шийдвэрлэх нь элбэг бол эмэгтэйчүүд нь илүү бүтээлч, яриа талдаа байдаг.
Математикийн чадвар нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувьд өөр өөр байдаг уу?
Энэ судалгаа нь эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондох чадвар хоорондоо ялгаатай юу гэсэн бяцхан судалгаа юм. Судлаачид энэ судалгаандаа коллежийн оюутнуудыг хамруулан “Vandenberg Mental Rotation Test”-ийг авсан юм. Энэ нь хүний хараа зүй дээр тулгуурласан тест юм.
Эхний тестэнд хамрагдсан хүмүүс нь ганцаараа бие даан амьдарч байгаа хүмүүс байсан. Энэ тестны үр дүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг бодвол хараа зүйн чадвараараа 25-30 хувиар илүү байсан. Харин дараагаар нь хамтдаа амьдардаг хүмүүсээс авхад мөн л адил ялгаа гарсан боловч өмнөхөө бодвол арай бага зөрүүтэй гарсан. Эрэгтэйчүүд 15-20 хувиар илүү гарсан.
Гэвч хамгийн сонирхолтой нь Vandenberg-ийн оюун ухааных нь чадамжаас бараг л ямар ч ялгаа харагдаагүй байна.
Энэхүү судалгааг Техасын их сургуулийн сэтгэл судлалын багш Matthew S. McGlone болон Нью Иоркын их сургуулийн багш Joshua Aronson удирдан явуулсан.
Шашинд жендэрийн асуудлыг авч үзэх нь:
Даосизмд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг нэгтгэн нэг цогц зүйл гэж авч үздэг байна. Ийм учираас бидний сайн мэдэх хос загас буюу Yin and Yang-р бэлэгддэг байна.
Хөгжим :
Барууны хөгжмийн онолоор бол хөгжмийн түлхүүрүүд, утас, өнгө болгон нь мажор болон минороор өнгүүдээр тайлбарлагдсан байдаг. Энэ нь ихэнх тохиолдолд эр, эм хүйстэй илүү холбогдсон байдаг байна. Мажор өнгийг /цэвэр,нээлттэй,экстравэрт/ эрэгтэйчүүд ихэвчлэн хэргэлдэг байхад эмэгтэйчүүд илүү минор хэлбэрийн өнгийг/уян, нууцлаг, интроверт/ сонгосон байдаг байна.
Германчууд өнгөндөө жендерийн өнгийг харуулсан үгийг хэрэглэдэг байна. Dur- энэ нь мажор төрлийг илтгэдэг бөгөөд латин durus буюу хатуу гэсэн утгатай харин moll- энэ нь минорийг илтгэдэг бөгөөд mollis буюу зөөлөн гэсэн утгатай латин үгнээс гаралтай юм.
Хэл шинжлэл:
Зарим улсын хэлэнд эрэгтэй эмэгтэйгээр нь ангилсан ярианы хэлбэрүүд байдаг. Жишээлбэл: Японд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ярианы хэлбэр өөр байдаг.

Эх сурвалж:
http://www.narth.com/
http://www.authorsden.com/
http://homeschoolmath.blogspot.com/
http://en.wikipedia.org/
http://www.sciencedaily.com
Орчуулсан Б.Мишээл