Ибн Аль Хайсам /Alhazen 965-1039/

Тэрбээр өнгө холилдох үзэгдэл, гэрлийн эрс ялгарал, хоёр нүдний хараа зэрэг олон чухал асуудлыг судалж, юмсыг бүрэн дүүрэн хүртэхийн тулд нүдний хөдөлгөөн - харааны тэнхлэгүүдийн шилжилт зайлшгүй хэрэгтэй гэж баталж байв. Харааны хүртэхүйн чадварт судалгаа явуулж, өмнө нь таниж мэдсэн зүйлсийг л богино хугацаанд зөв хүртэж болно, гэрлийн шууд зочроогчид төдийгүй урьд нь төрж, одоог хүртэл мэдрэлийн тогтолцоонд хадгалагдаж байгаа төсөөлөл, ойлголтын ул мөр ч харааны хүртэхүйн үйл явцад нөлөөлнө гэж тэр үзэж байв.
Ибн Аль - Хайсамын энэ схем нь эртний Грекийн сэтгэгчидээс арабчуудад хүрч ирсэн боловсронгуй бус гэж хэлж болохоор харааны онолын үндсийг эвдээд зогсоогүй, харааны хүртэхүйн талаархи сэтгэлгээнд цоо шинэ эхлэл тавьсан юм. Тэрээр схемээ хараа зүйн хуулиуд болоод мэдрэлийн тогтолцооны мөн чанартай холбон боловсруулсан нь схоластик үзлийг баримталдаг шашны гол номлолуудын нэг болох мусульманы сургаальтай тэрсэлдэж байжээ.
Нүд, түүний үүрэг, онцлогийн талаар тухайн үеийн бусад эрдэмтэд ч судалж байв. Харааны эрхтэний гол мэдрэх хэсэг нь урьд өмнө үзэж байснаар нүдний болорлог биш, харин нүдний торлог бүрхүүл болохыг нээсэн явдал нь дундад зууны сэтгэц - физиологийн шинжлэх ухааны ололт байлаа.
Нийтэлсэн Л.Төрбурам
0 comments: