Биеийн хэлэмж /Body language/

Тухайн хүний бодож байгаа зүйлийг биеийн хэл нь толинд тусгаж байгаа мэт илэрхийлж байдаг. Судалгаанаас харахад биеийн хэлний хүнд нөлөөлөх харьцаа 55%, дууны өнгө 38%, харин үг зөвхөн 7%-тай байдаг байна. Биеийн хэлэхүйн дохио нь харилцаанд бусдаас илүүтэйгээр амжилтыг авчирдаг байна. Мөн зарим тохиолдолд бие, физиологийн байдлыг ч илтгэж байдаг.
Биеийн хэлэхүй

Аман бус харилцааны талаар хамгийн анх Чарлзь Дарвины “Хүн ба амьтдын сэтгэл хөдлөлийн илэрхийлэл”/1872/ номондоо тусгажээ. Тэрээр бүх сүүн тэжээлтнүүд сэтгэлийн хөдөлгөөнөө нүүрэндээ илэрхийлдэг гэдгийг баталсан. Биеийн хэлэмжийг судлахад дараах салбарууд хэрэгтэй байдаг. Үүнд: хэл шинжлэл, тэмдэгт судлал, нийгмийн сэтгэл судлал ордог.

Түгээмэл хэрэглэгддэг биеийн хэлэмжүүд:
Хурууны өндгүүдээ нийлүүлэх: Хурууны өндгүүдийг нийлүүлэх буюу үүнийг Бердвистл “Ганжир” хэмээн нэрлэдэг. Энэ дохио зангаа өөртөө итгэлтэй давуу талаа мэдэрсэн хүний шинж чанарыг илэрхийлдэг. Гар нь босоо байрлалтай, гараа унжуулсан хоёр хувилбартай.
         Босоо байрлалд ганжирласан гар нь өөрийнхөө санаа бодол, үзэл эсхүл яриа хэлэлцээрийг тэргүүлж байгаагаа илэрхийлэн хэлж байгаа юм.
         Хурууны өндгүүдээ нйилүүлсэн гараа доош болгох нь ярилцагчийнхаа санаа бодлыг хүлээцтэй сонсож байгаа шинж юм.
         Хурууны өндгүүдээ нийлүүлэх нь бүхэлдээ нааштай дохиолол мэдээлж байдаг, гэхдээ бас тааламжгүй өнгө аясыг ч илэрхийдэг. Энэ нь ганжирын хамт хөлөө ачих,нүүрний янз бүрийн хувирал илрэх, нүдээ тас аних гэх мэт таагүй дохио зангуудтай хэрэглэвэл тааламжгүй харилцааг бий болгодог байна.

Гараа амандаа авах: Энэ нь дур зоргоороо бурсан худал үгийг уураг тархи маань зөвшөөрөхгүй гэсэн дохиог та бусдад өгч байна.
Гараа хамартаа шүргэх: Таны ухамсарт таагүй сэтгэгдэл арилаагүй бол уураг тархи чинь ухамсаргүйгээр гартаа амаа таглах тушаал өгнө.Худал хуурмаг юм хамарт орших мэдрэлийн төгсгөлийг цочроож, харин хамрынхаа үзүүрийг маажих нь таагүй сэрлийг авч хаяхыг шаардаж буй юм

Түгээмэл хэрэглэгддэг биеийн хэлэмжүүд:
Хуруугаа амандаа хийх: Ер нь хүн гутарсан үедээ хуруугаа амандаа хйидэг байна. Энэ нь сэтгэл санааны урам хайрлахыг шаардаж байгаа юм.

Биеийн хэлэхүй ба соёлын ялгаа:
Биеийн хэл нь улс орон, ард түмэн, зан заншил, шашин шүтлэгээ дагаад өөр өөр байдаг. Тухайлбал; Туркууд идэж буй хоолныхоо сайхан амттай, гайхамшигтай гэдгийг таван хуруугаа нийлүүлэн дээш доош хөдөлгөдөг бол уг үйлдэл нь Италичуудын хувьд “гутамшигтай” гэдгийг илэрхийлдэг аж. Харин тэдэнд хоолны амт чанар сайхан байгааг мэдэгдэхийг хүсч байгаа бол долоовор хуруугаа хацар дээрээ тавиад гараа урагш хойш хөдөлгөх хэрэгтэй. Мэдээж “ммм” гэдэг дууг гаргах хэрэгтэй.

Судалгаагаар “тийм”, “үгүй” гэхийг дэлхий тэр аяараа адилхан илэрхийлдгийг харуулжээ. Өөрөөр хэлбэл бүх хүн толгой дохисноор “тийм” харин сэгсэрснээр “үгүй” гэдгийг илэрхийлдэг байна. Харин Сиричүүд, Туркууд болон Грекчууд “үгүй” гэхийг толгойгоо хойш нь хаяж илэрхийлдэг аж.
Японд хүний өөдөөс эгцлэн харах нь үл хүндэтгэж байгаа хэрэг болдог гэнэ. Канад, хүмүүс бие биенийхээ өөдөөс харж ярих нь ичгүүртэй явдал гэж үздэг тул үргэлж газар ширтэн ярьдаг гэнэ.
 Манай монголчууд сүүг дээдлэн хүндэтгэдэг билээ. Тиймээс ч холын замд гарч буй хүний араас сүү өргөж аян замдаа гай барцадгүй байхыг ерөөдөг. Харин Турк хүмүүс холын замд гарч буй нэгний араас нь шанагаар юмуу хувингаар ус цацдаг байна. Энэ нь ус шиг урсаад хурдан эргээд ирээрэй гэсэн утгатай гэнэ. Харин Монгол хүний араас ус цацвал “Холын замд гарч байгаа хүний араас хар ус цацлаа” гэж уурладаг.

Бие мах бодын орчин:
Тухайн тасалгаан дахь температур, тавилгын байрлал, өнгө, дулаан, чимээ шуугиан, интерьер болон екстерьер загвар нь тухайн хүнийг илтгэх төдийгүй, мөн эргээд түүндээ нөлөөлж байдаг байна.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа:“Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь өөрийгөө бүрэн гүйцэд
таниулахгүй нууцлаг үлдэнэ гэдэг маш том урлаг”
Христон Геббел
Бидэнд анзаарагддаггүй мөртлөө эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн сэтгэл зүйн ялгааг гаргасан сонирхол татахаар амьдралд, шинжлэх ухаанд батлагдсан жишээнүүдийг дурдъя:
Эрэгтэй хүн цамцаа баруун гараасаа эхэлж өмсдөг
Эмэгтэй хүн зүүн гарнаасаа эхэлж өмсдөг.
цамц тайлах бол эрэгтэйчүүд доороос нь эмэгтэйчүүд хоолойноос нь эсвэл ханцуйнаас нь
Дэлгүүрт ороод шинэ барааг эмэгтэйчүүд сонирхдог бол хэрэглэж дадсан бараа руугаа эр хүн очдог.

Гэрийнхаа хаалганд тулж зогсоод түрхүүрээ гаргадаг нь эрэгтэй хүн
Орцныхоо хаалга руу хүрээгүй эмэгтэй хүн цүнхээ уудалдаг
Гараа үзүүл гэж хэлэхэд эмэгтэйчүүд алгаа харуулж
Харин эрэгтэйчүүд гараа ээлжлэн харуулдаг
Чихэрлэг зүйлийг эрэгтэйчүүд хүлхэж иддэг бол
Эмэгтэйчүүд эсэргээрээ жажилдаг.

Ашигласан материал :

 Нийтэлсэн  Б.Мишээл