Хүүхэд хүүхдийн төлөө

ХҮҮХЭД ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ТББ-ЫН ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан түүх:
Монгол хүүхдүүдийн төлөөлөл болсон 27 хүүхэд 2008 оны 6-р сарын 25-наас 11-р сарын 20ны хугацаанд НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүүхэд хамгааллын талаар илтгэл бичсэн билээ. Илтгэлээ бичиж дуусаад НҮБ-ын ХЭХ-руу явуулсны дараа хүүхдүүд зөвлөлдөн, нэгдэж Хүүхдийн оролцооны “Хамгаалал” клубыг байгуулсан. Хамгаалал клубын үйл ажиллагааг өргөтгөж 2009 оны 5 сарын 3нд Хүүхэд хүүхдийн төлөө ТББ-ыг байгуулан ажиллаж байна.
Хүүхдүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд хүүхдийн жинхэнэ утга учиртай оролцоог хангах, үзэл бодол дуу хоолойгын хүргэх нь манай байгууллагын гол зарчим юм.

АЛСЫН ХАРАА:
Бүх хүүхдийн эрхийг хангасан, дуу хоолойг нь сонсдог, хүүхдийн эрхэд суурилсан, ялгаварлан гадуурхалтгүй, тэгш оролцуулсан, хүүхдийг дэмжсэн, томчуудтай харилцан түншлэгч байдлаар харилцсан, хүүхэд бүрийг хүндлэн дээдэлсэн, хүүхэд бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол эзэмшүүлсэн, хүүхдийн өмнө өндөр хариуцлага хүлээдэг, хүүхдэд аюулгүй, эрүүл таатай орчин бүрдсэн, НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенци дахь заалтууд хүүхэд бүрийн амьдралд бодитойгоор хэрэгжсэн, хүүхэд бүр эрхээ мэддэг, хайрлан хамгаалуулсан хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
 Хүүхдийн эрх, тэр дундаа хүүхдийн хамгаалуулах эрхийг хангахын тулд Хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх замаар үүрэг хүлээгчдэд нөлөөлөх
ЗОРИЛТУУД:
-          Хүүхдэд ээлтэй нийгмийн төлөө мэргэшсэн, мэргэжлийн ТББ байгуулж, чадавхжуулах
-          Хүүхдийн эрхийн зөрчлийг тодорхойлох
-          Хүүхдийн эрхийн мэдээлэл боловсруулах, түгээх
-          Эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн асуудлыг холбогдох хүмүүст хүргэх
-          Хүүхдийн оролцоогоор дамжуулан Хүүхэд хамгааллын тогтолцоог бий болгоход нөлөөлөх
-          Санхүүгийн тогтвортой байдлыг бий болгох
ҮЙЛ АЖИЛЛААГААНЫ ХҮРЭЭ, ЧИГЛЭЛ:
-          Хүүхäýä ýðõèéã íü òàíèóëàõ, ýðõ ç¿éí ìýäëýã îëãîõ
-          Õ¿¿õäèéí ýðõèéã õàìãààëàõàä õ¿¿õäèéí îðîëöîîã õàíãàõ
-          НҮБ-ûí  Х¿¿õäèéí Эðõèéí Êîíâåíöèéí õýðýãæèëòèéã õàíãàõàä íºëººëºõ
-          ͯÁ-ûí  ÕÝÕ-íû çºâëºìæèéã Çàñãèéí ãàçàð áèåë¿¿ëýõýд õÿíàëò òàâèõ
-          Øèéäâýð ãàðãàõ ò¿âøèíä õ¿¿õäèéí äóó õîîëîéã õ¿ðãýõ
-          Хүүхäèéí  гэр бүлрүү чиглэсэн олон талт үйл ажиллагаа явуулах
-          Хүүхäèéí эрүүл мэнд, боловсролын асуудлаар сургалт судалгаа явуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

ХҮҮХДИЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ ХИЙЖ БАЙГАА АЖЛУУД
2008 ОН
-          НҮБ-ын Хүүхдийн эрхийн хороонд хүүхэд хамгааллын асуудлаар хөндлөнгийн илтгэл бичсэн
-          Хүүхэд хамгааллын асуудлаар судалгаа хийж, баримтат кино, судалгааны тайлан гаргасан
-          Хүүхдийн оролцооны Хамгаалал клубыг байгуулж, Хараа хяналтгүй хүүхдийг хамтдаа хамгаалцгаая сарын аян зохион байгуулсан.
-          Хүүхдийн эрхэд суурилсан чиг хандлага сургалтыг үе тэнгийн хүүхдүүддээ явуулж хүүхдийн эрхийн 30 сургагч багш бэлтгэсэн
-          Дорнод аймагт хүүхдийн эрхийн сургалт 2 удаа зохион байгуулж хүүхдийн оролцооны “Дорнодын Хамгаалал” клубыг байгуулсан.
-          “Анараа ба хүүхдийн эрх” гарын авлага

2009 ОН
-          “Хүүхэд хүүхдийн төлөө” үйлс маань өргөжиж, ТББ болсон
-          Хүүхдийг ивээх сан, Австралийн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр “Хүүхдүүд хүүхдийн төлөө” төслийг 1 жилийн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн.
-          Төслийн хүрээнд (Би хаана, хэнд, яаж хандах вэ? гарын авлага, “Хүүхдийн оролцооны гарын авлага, www.childforchild.mn вэб сайт, Хүүхэд хүүхдийн төлөө сонин, Олон нийтэд мэдээлэл хүргэх компанит ажлууд, Хүүхдийн эрхийн сургалтууд орж байна.
-          Шийдвэр гаргах түвшний хүмүүстэй удаа дараалан уулзаж хүүхдийн эрхийн төлөө нөлөөллийн компанит ажил зохион байгуулсан. ( НҮБ-ын Хүүхдийн эрхийн хорооноос ирсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх болон Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахтай холбоотой)
2010 ОН
-          Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Хүүхдийн төлөө газар”, Хүүхдийн оролцооны сүлжээний дэмжлэгтэйгээр Баян-Өлгий, Дархан, Эрдэнэт, Дорноговь аймгуудаар Хүүхдийн оролцооны бодлогын баримт бичгийн судалгаа хийсэн.
-          Хүүхдийн “ЗА” ТВ-ээр 7 хоног бүр Хүүхдийн эрхийн нэвтрүүлэг хийж олон нийтэд цацсан.
-          “Эрх чөлөөний парад-2011” ын хамтран зохион байгуулсан.
-          Австралийн засгийн газрын хөгжлийн хөтөлбөрөөс сайн дурын ажилтан ирж ажиллаж байгаа.
2011 OН
-          Нарангийн энгэрийн хогийн цэг дээр ажилладаг хүүхдүүдрүү чиглэсэн “Хоггүй хүүхэд нас” төслийг хэрэгжүүлж эхлээд байна.
-          Боловсролын бодлогод нөлөөлөх “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн эвслийн үйл ажиллагаанд хамтран оролцож үүсгэн байгуулагч 12 байгууллагын 1, мөн эвслийн Удирдах зөвлөлийн гишүүнээр манай байгууллага ажиллаж байна.
-          Хүүхдийн оролцооны үндэсний сүлжээ, Хүүхэд хамгааллын сүлжээ, үйлчилгээ үззлдэг байгуулагуудын түр эвсэл, НҮБ-ын ЗЗХ-ны гишүүн байгууллага, “Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна.
-          Жил бүр олон улсын хэмжээнд явагддаг шагнал гардуулах тэтгэлэгийн арга хэмжээ болох Сан марино Алаксендр Бодинигийн тэтгэлгийн санд хүүхдийн оролцооны “Хамгаалал клуб”  шалгарч 20 000$-тэтгэлэг авахаар болсон. Энэхүү тэтгэлэг нь жилд дэлхий даяар 3 хүүхдийн эрхийн байгууллагыг шалгаруулдаг бөгөөд Монгол улсаас анх удаа манай байгууллагын хүүхдүүд авсан юм.
ТА БҮХЭНТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАЛ:
-          Хүүхдийн эрхийн вэб сайт: WWW.CHILDFORCHILD.MN
-          “Хүүхэд хүүхдийн төлөө” улирал тутмын сонин
-          Хүүхэдтэй холбоотой асуудлаар мэдээлэл авах, хүүхдэд туслах
-          Эрх нь зөрчигдаж байгаа хүүхдийн асуудлыг холбож өгөх
-          Хүүхдийн сайн сайхны төлөө нэгдэж, үйл ажиллагаанд оролцох
-          Хүүхдийн эрх, хамгааллын асуудлаар баримт мэдээлэл авах
-          Хүүхдийн эрхийн сургалт, мэдээлэл авах
-          Сайн дурын үйл ажиллагаанд нэгдэн оролцох
-          Хүүхэд хүүхдийн төлөө санд хандив өгөх
БИДНИЙ УРИА:
ХАЙР БОЛ ХҮЧИРХИЙЛЛИЙН ЭСРЭГ БАМБАЙ
ХҮҮХДИЙГ ХАМТДАА ХАМГААЛЦГААЯ.