Бусад хүмүүс бидний толь
Бид заримдаа бодит байдлаас илүүтэй бусад хүмүүсийн бодлыг сонирхон толгой гашилгаж суудаг. Яагаад гэвэл бид өөрсдийн бодлоос илүү бусдын үгэнд илүүтэй итгэдэг юм. Бидний амьдарч буй нийгэм, бусадтай тогтоосон холбоо харилцаа зэрэг нь бидэнд өөсдийнхөө дүр төрхийг бий болгоход тус болдог. Амжилттай явж байгаа хүмүүст гадаад үзэмж нь багагүй нөлөөл үзүүлдэг гэдгийг бид мэднэ. Учир нь бид хэн нэгэнтэй харилцаанд орсоны дараа гадаад үзэмж зэрэг харааны мэдээлэл нь 55%, ярих хурд болон хоолойны өнгө нь сонсголын мэдээлэл болж 37%, ярианы агуулга нь 7% гэсэн мэдээлэлтэй үлдсэн байдаг байна. Бид өөрсдөө ч мэдэлгүй хэн нэгний тухай цуу яриа дэгдээхдээ гадаад үзэмжнийх нь тухай илүү сонирхдог. Цуу яриа, хов жив гэдэг нь мэдээллийн гажилтыг бусдад дамжуулахыг хэлдэг. Эрчүүдээс илүү эмэгтэйчүүд хов жив хөөцөлддөг. Энэ нь эмэгтэй хүний тархитай холбоотой. Эмэгтэйчүүд хэл ярианы хөгжил илүү сайтай байдаг. Тухайлбал эрэгтэй хүн өдөрт 4000 гаруй үг хэрэглэдэг бол эмэгтэй хүн 12000 гаруй үг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Үүнээс харахад бидний эмээдэг хов жив, цуу ярианы эх үүсвэр эмэгтэй хүн гэлтэй.
Гэхдээ хов жив гэдэг ганцхан сөрөг талтай зүйл биш юм. Бид бусдын бодлоос өөрсдийгөө харж улмаар түүнийгээ засахыг эрмэлздэг. Үүнээс үүдэн бид олон нийтийн газар биеэ хэрхэн авч явах, хүмүүстэй хэрхэн харилцах, яаж бусад шиг хөгжих зэрэгт суралцдаг. Олны танил хүмүүс үргэлж олон хүний нүдэнд өртөж байнга хов живэнд орооцолдож байдаг. Тиймээс л тэд биднээс илүү сайхан харагдаж бусдаас илүүтэйгээр биеэ авч явдаг юм.
Хэрвээ толь байхгүй байсан бол бид өөрсдийнхөө муухайг олж харахгүй, харин өөрийнхөө муухай талыг харахгүй бол засахгүй шүү дээ. Үүнтэй яг адил бид олон хүнтэй харилцаж байж өөрийгөө илүүтэй таньж илүү хөгжих боломж нээгдэж байгаа юм.
Ашигласан материал: www.enwikipedia.com
Б.Ганзул
0 comments: