Карл Густав Юнг /Carl Gustav Jung 1875-1961/
Гэвч эцэст нь анагаах ухааныг сонгож Баселийн их сургуульд суралцан 1900 онд төгсөж, 1902 онд Зүрикийн их сургуульд анагаах ухаанаар төгсжээ. Дараа нь Францид тэр үеийн сэтгэл судлалын судлагдахуун болох сэтгэц, сэтгэцийн процессийг судалсан. Зигмунд Фрейдийн "Зүүдний тайлбар" номыг уншиж өөрийн гол санаагаа олсон юм. Улмаар 1906 онд Фрейд рүү "Үгийн холбоосын судалгаа"-г илгээж тэдний хоорондын харьцаа ийнхүү эхэлжээ. Дараа жил нь тэд анх удаагаа уулзаж түүний санаж байгаагаар 13 цагийн турш зогсолтгүй ярилцсан гэдэг. 1910 онд Фрейдийн дэмжигч үүрэгээр Олон Улсын Психоаналитикын Холбоо-нд элсэн өөрийн сонирхол болох ухамсаргүйд нөлөөлөх зүүд, зөгнөл, үлгэр домог, мухар сүсэг, байгалийн далдын хүчийг шимтэн судалж байлаа. Түүний үзэл баримтлалаар ухамсаргүйд зөвхөн сэтгэл мэдрэлээс шалтгаалах хүчин зүйлс (айдас, сэтгэл гутрал, түгшүүрийн мэдрэмж) нөлөөлдөг бус харин хүний ухамсрын язгуур мөн тухайн хүний бүтээлч эх үүсвэрээс шалтгаалдаг гэж үзсэн байна.
Иймээс Фрейдтэй түнжин хагарч Юнгийн онолыг шинжлэх ухаанч бус гэж шүүмжлэх болсон бол Юнг түүний онолыг оюун ухааны боломж, чадварыг хязгаарласан хэмээн хариу барьж байсан нь Аналитик сэтгэл судлал, Психоанализын ялгааг гаргаж байлаа. Юнгийн үзлээр хүний сэтгэц гурван хэсэгээс бүрдэнэ. Үүнд : Эго (Ухамсартайн оюун ухаан), хувийн ухамсаргүй, хамтын ухамсаргүй (хүний төрөл бүрийн мэдлэг, туршлагын цөм). Тэрээр дэлхийн бүх шилдэг дээд сургуулиудад хүндэт доктор болсон юм. Орчин үеийн сэтгэл судлалын үндэслэгч Карл Густав Юнг 1961 оны 6-р сарын 6-нд 85 насандаа Küsnacht хотноо нас баржээ.
Л. Энхтүшиг
1909 онд Кларк их сургуулийн уулзалтын үеэр. С.Холл, З.Фрейд, А.Абрахам, Э.Жонс, С.Ференцзи, Г.Юнг |
0 comments: