Түрэмгийлэл болон зарим статистик
Сүүлийн 150 жилийн туршид дэлхий нийтэд дайны улмаас 70 сая гаруй хүмүүс нас барсан байна. Дайн бол мэдээж түрэмгийллийн улмаас бий болдог. Хүмүүс түрэмгийллийг буруу зүйл гэх боловч заримдаа бид үүнийг дэмждэг гэдгийг төдийлөн ухамсарлаад байдаггүй юм. Жишээ нь : Спорт арга хэмжээ, тэр дундаа бокс, бөх, тулааны төрлийн тэмцээнийг дэлхий нийтэд сая сая хүмүүс шимтэн үздэг билээ. Бас хэл яриагаар түрэмгийлэх гэж бий. Хүүхдүүд санамсаргүй хэлсэн түрэмгийллийн үгээ хэн нэгэнд хэлж бие махбодын бус сэтгэл санааны гэмтэл бий болгодог аж.
Иймэрхүү түрэмгийллийн төрөл янз бүр байна. Мөн түрэмгийллийн талаархи статистик баримт дурьдвал сүүлийн 50 жилд хүн амины хэрэг 120 % нэмэгдсэн. Хүмүүс өөрсдийгөө болон гэр бүлийнхээ гишүүдийг хамгаалахын тулд буу, зэвсэг худалдаж авдаг бол үнэн хэрэгтээ 30 % - с илүүгүй нь гэмт халдлагаас өөрийгөө хамгаалдаг бол ихэнхи тохиолдолд хайрт хос, гэр бүл, төрөл садан нь тэдний золиос болдог. Нугасны дэгдээхэй өндөгнөөс гармагц эхийгээ дагадаг нь төрөлхийн зөн билэг. Яг үүнтэй адил хүний түрэмгийлэл бол төрөлхийн байдаг гэж З.Фрейд, А.Бандура, Монтакю нар үзсэн байдаг. Ихэнхи нийгмийн сэтгэл судлаачид түрэмгийлэх зан үйлийг өөр зан үйлээс дууриаж бий болдог гэж тайлбарладаг. Хүн зан үйлээ бага эсвэл ихээр илэрхийлэх нь боломжоос шалтгаалдаг. Мөн зан үйл бол шагнал, шийтгэлээс хамаарна. Өөрөөр хэлбэл шагнан сайшаавал дахин давтах хандлагатай болж, харин эсрэгээр шийтгэвэл дагах дууриах нь бага болох магадлалтай байдаг.(Social Psychology : A Contemporary Approach, Louis Penner,1978)
Миний судлаж мэдсэнээр бол түрэмгийлэл хүнд байх ч түүнийгээ хянаж зохицуулж байх хэрэгтэй юм шиг санагддаг. Мөн эцэг эх, сурган хүмүүжүүлэгч үүнд хамаатай. Тэд хэрхэн хүмүүжлийн арга зүй баримталж буй нь хүүхдэд шууд тусгалаа олдог. Миний ажиглаж байгаагаар аливаа хүнд ноцтой гэмт хэрэг, хүчирхийллийн уг шалтгаан эцэг эхчүүд өөрсдөө байдаг. Учир нь тэд хүүхдүүддээ буу зэвсэг, хүчирхийллийн агуулгатай тоглоом зэргийг тоглуулж байдаг. Жишээ нь : Манай орны хувьд маш олон хүүхдүүд тоглоомон хутга, буу зэвсэгээр тоглодог. Бие биенээ хутгалж, нөгөөх нь үхэх гэдэг тэдний хувьд таашаал болоод байна. Өөрсдийгөө буудаж, жад сэлэмээр хатгахад томчууд инээлдэж үүнийг нь хөхүүлэн дэмжиж буй мэт. Хүмүүс бага байх үеэсээ эхлээд бие биенээ хөнөөж тоглоод байвал дээр Louis Penner-ийн шагнавал дахин давтах хандлагатай болдог гэдэг шиг үүнийг хянаж, хүүхдүүдэд, эцэг эхчүүдэд, асран хамгаалагчдад зөвийг ухамсарлуулан ойлгуулах нь зүйтэй юм.
Хүчирхийллийг огтхон ч дэмжиж болохгүй.
Харин түрэмгийлэх зан үйлийн зөв бөгөөд боловсон арга нь спортоор хичээллэх юм.
0 comments: