Стокхолм синдром гэж юу вэ?
Энэ синдром нь барьцаалагдсан эсвэл хүчирхийлэлд өртсөн хүнд үүсэх эмгэг сэтгэцийн үзэгдэл юм. Энэ синдром нь 1973 онд Шведийн Стокхолм хотод болсон банкны хулгайн хэргээс үүдэлтэй. Уг хэргийг үйлдсэн дээрэмчин 3 эмэгтэй нь 1 эрэгтэйг барьцаалж 131 цаг хорьсон бөгөөд хохирогчид суллагдсаныхаа дараа барьцаалагчдаа хачиртай байдлаар хандаж байсан байна.
Иймээс уг синдромыг Стокхолм синдром гэж нэрлэжээ. Энэ синдромын гол онцлог нь хохирогч гэмт хэрэгтэн, дарангуйлагч эсвэл барьцаалагчдаа эерэгээр хандах, тэднийг хамгаалах, дурлах гоц үзэгдэл юм. Стокхолм синдром нь traumatic bonding хэмээх сэтгэцийн эмгэгийн ангилал бөгөөд нэг нь нөгөөгөө дарамтлан зовоох, аюул учруулж буй хоёр хүний дунд үүсэх хүчтэй сэтгэл хөдлөл билээ. Стокхолм синдром нь голдуу Фрейдийн онолоор тайлбарлагддаг.
Энэ нь хохирогч болсон хүн нь сэтгэл хөөрлийн гэмтэлд орж гаж хариу үйлдэл үзүүлдэг гэж үздэг.
Уг синдром нь барьцаалагдсан эсвэл түрэмгийлэлд өртсөн хүн бүрт илрээд байдаггүй ба синдром үүсэх магадлалтай нөхцөл байдлуудад:
· Хэдэн өдөр эсвэл түүнээс удаан хугацаагаар түгшүүрт байдалд байх
· Барьцааны хүн түрэмгийлэгчтэйгээ тогтмол харилцаж байх
· Түрэмгийлэгч барьцааны хүнд найрсаг хандах гэх мэт нөхцөл ордог байна.
Стокхолм синдромтой хүмүүс гэмтлийн дараах стресстэй хүнтэй адил шинж тэмдэгтэй байдаг. Үүнд : нойргүйдэх, хар дарах, уур бухимдалтай болох, хөнгөн хэлбэрийн цочромтгой байдал, бодит байдлаас тасрах эсвэл нуугдмал байдалд орох, бусдад итгэхээ болих, ой санамжийн дэс дараалал алдагдах гэх мэт.
Мөн синдромтой хүмүүсийн гаргадаг гол шинж тэмдэг нь:
· Хохирогч цагдаа болон бусад хүмүүст сөрөг хандлагатай байх
· Хохирогч түрэмгийлэгчид эерэг хандлагатай байх
· Түрэмгийлэгч хохирогчид эерэг хандлагатай байх зэргээр илэрдэг.
Ашигласан материал: www.en.wikipedia.org
Б.Ганзул
0 comments: