Хэл яриа

Хэл яриаг ашиглах болон суралцах зэрэг ахисан чадварууд маань бидний доод хөгжилтэй амьтдаас ялгарах нэгэн онцлог юм. Бусад амьтдын харилцааны систем хөгжсөн байдаг төдийгүй сүүлийн үед зарим хүмүүс амьтдад хэл ярианы анхан шатны чадварыг заагаад байна. Гэхдээ зөвхөн хүн төрөлхтөнд өндөр оюун ухааны үйл ажиллагаа, тархины цогц бүрдэл байх бөгөөд түүний ач тусаар хэл яриа хэмээх харилцааны цогц системийг хөгжүүлдэг юм.

Хэл ярианы бүтэц.
Хүний оршин байх утга учир бол харилцааны үндсэн хэрэгсэл Хэл яриа юм. Түүний тусламжтайгаар бид бусадтай, бие биентэйгээ бэлэгдлийг утга учиртай болгон илэрхийлэх арга хэрэгсэл болж өгдөг. Мөн бид обьёктуудыг болон бодол санаагаа хязгааргүй илэрхийлж өнгөрсөн, ирээдүй, одоо цагийг ч төвөггүй ярьж чаддаг юм.

Психолингвистик бол хэл ярианы дуудлагыг бид хэрхэн бэлэгдэл зүй тогтол болгон утгачилж хөрвүүлээд бусадтай харилцаад байна вэ гэдгийг судалдаг сэтгэл судлалын судалгаа юм. Энэхүү шинжлэх ухааны судлаачид хэл ярианы хэрэглээ, эзэмшилт зэрэг холбоотой танин мэдэхүйн процессуудыг авч үздэг.

Дүрэм.
Үгсийг танаж хасаагүй Англи хэлний толь бичгээс та нилээд олон мэддэг үгээ олж чадах байх. Гэвч хэн ч ийм толийг бүтээж чадаагүй л байна. Учир нь тэдгээр үгсийн тоо хязгааргүй юм. Урьд өмнө нь сонсож байсан үгсээ хүн мэддэг. Тэгвэл яаж ойлгодог вэ ?

Хариулт нь хэл ярианы журам юм. Үүнийг дүрэм гэж нэрлэж олон дахин ашигладаг. Түүний тусламжтайгаар өгүүлбэрийг бүтээж, бас хязгааргүй олон өгүүлбэрүүдийг ойлгодог. Хэлний дуудлага бүр дүрэмтэйгээ нягт холбоотой байдаг. Үүнд хэлний дуудлагын дүрэм (фонем), бүтэц (өгүүлбэр зүй - syntax), утга (утга зүй - semantics) зэрэг орно.

Хэл ярианы үндсэн нэгжүүд буюу үндсэн дуудлагын өнгөнөөс бүрддэг хэл яриаг фонем гэж нэрлэдэг. А гэдэг үсэг аав, ах, авдар, ааруул зэрэг ижил үгс болохын сацуу нэг фонем үүсгэж байна. Зарим хэлнүүд ердөө 15 фонемтой байхад нөгөө хэсэг нь маш олон 85 фонемтой байдаг (Bourne & түүний хамтрагчид 1986). Англи хэл бол 40 өөр фонемийг багтаадаг. Хүмүүс гадаад хэлийг сурах гэж үйлээ үздэгийн учир нь тэдний төрөлх хэлэнд сурч буй хэлний фонем байдаггүйн илрэл юм. Англи хэлэнд ойролцоогоор 100,000 үг бүтээврүүд байх бөгөөд нийлж 500,000 үг бүтэх боломжтой байдаг.

Өгүүлбэр зүй - Syntax бол өгүүлбэрт оролцох үгнүүдийн зохицуулга, дүрэм журмыг хэлдэг. Нэр үг, үйл үгээс бүтсэн өгүүлбэрийн зохицуулгын аргаар хэл ярианы бүтцэд синтаксын дүрмээр тусалдаг. "Байшин Дорж гүйв." гэдэг өгүүлбэрийг "Дорж байшин руу гүйв." гээд зөв болголоо. Үүнийг синтакс гэх бөгөөд өгүүлбэрийг дэс дараанд оруулах хэдэн зуун боломжууд байдаг ч ердөө ганц нь зөв байдаг. Бид синтаксыг бага насандаа сурч ямар нэг зүйл буруу болж албан ёсны дүрмээр түүнийг тайлбарлах боломжгүй тохиолдолд бид ихэвчлэн синтаксаар ярьдаг (Chomsky, 1965).

Утга зүй - Semantic бол хэл ярианы утгын судалгаа юм. Сэтгэл судлаачид бид яаж өгүүлбэрийг утгатай болгохын тулд үгсийг хамтад нь байрлуулаад байна вэ гэдгийг тодорхойлохыг хичээдэг юм. Утга зүйн хэдэн онолууд байдаг. Суралцах онолд бол бид суралцсан зүйлээ үгстэй энгийнээр холбодог гэж үздэг. 

Сүүлийн үеийн мэдээллийн процессийн хандлагаар хүмүүс семантик ой тогтоолтыг ашиглаж байгаатай холбодог болсон. Мэдээжийн хэрэг бид маш залуудаа семантик дүрмүүдийг сурдаг билээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг