Хүүхдийн хэл ярианы хөгжил

Дөнгөж төрсөн нярай хүүхдүүд хэдэн минутын дотор дуу авиа гаргадаг. Түүхийг эргэн харвал хүүхдүүд ярьж эхлэх хүртлээ яль нэг дурын дуу авиаг гаргаж байна гэж хүмүүс боддог байв. Гэвч Kaplan, Kaplan (1971) хүүхдүүд төрснөөс хойш 1 жилийн хугацаанд дөрвөн үе шатаар дуу авиа гаргаж буйг тайлбарласан байна. Эхний үе шат бол хүүхэд төрөөд уйлж эхлэх. Хоёр дахь үе шат хүүхэд төрснөөс хойш нэг сарын дөхөх үеэр хүүхэд авиа гаргаж эхэлдэг. Гурав дахь үе шат буюу 6 сартайгаас хүүхэд бувтнаж эхэлдэг. Дөрөв дэх үе шат буюу ой хүрэх үеэс хүүхдийн хэл ярианы хэв маягийн зарим төрөл бий болж эхэлдэг.
Судалгаанаас үзэхэд нялх хүүхдүүд өмнөх итгэлээс илүү түүнээс урьд өмнөх орчны талаарх мэдээлэл их байдгийг тогтоосон байна. Төрсний дараа нялх хүүхдүүд ээжийнхээ хоолойг сонсоод танихгүй эмэгтэйн хоолойноос илүү өөр хариу үйлдэл үзүүлж байсан (DeCasper & Fifer, 1980). Мөн (Delack, 1976) - ын бичсэнээр нялх хүүхдүүд орчноосоо хамаарч өөр дуу авиа гаргадаг гэжээ. Жишээ нь, ээжтэйгээ юм уу орондоо байхдаа.

Хүүхдүүд нэг ой хүрээд "Аав" "Ээж" гэх мэт эхний үгээ хэлж эхэлдэг. Хоёр настайд нь үгийн баялаг цаг тутам нэмэгддэг. Энэ үед хүүхэд нэг үгээр (holophrastic) бүтэн өгүүлбэрийн утга санааг илэрхийлж харилцдаг. Жишээ нь, хүүхэд "Алим" гэж хэлж байгаа нь "Би алим идмээр байна" гэсэн утгыг илэрхийлдэг. Энэ шатанд эцэг эхчүүд хүүхдийнхээ үгийн утга, хариултын барагцааг хурдан ойлгож сурдаг.
Дараагийн шатанд 2 нас хүрэхэд хэл ярианы хөгжил товчилсон шинжтэй болдог. Энэ үед хүүхдүүд өгүүлбэртээ хоёр үгийг холбож "миний бөмбөг", "Дорж унт (аж байна)" гэж ярьдаг. Тэд өгүүлбэртээ чухал үгсийг оруулж, завсарлагагүй ярих хандлагатай байдаг. Мөн эдгээр хүүхдүүдэд синтаксын төрөлхийн ойлголт харагдах бөгөөд өгүүлбэрээ дүрмэнд оруулна. Жишээ нь, "уух ундаа" гэхийн оронд "ундаа уух" гэж зөв хэлдэг.
Дараа нь 3-4 насанд хүүхдийн өгүүлбэр илүү урт, бүрэн гүйцэт болдог. Жишээ нь, "Дорж тоглодог." гэхийн оронд "Дорж надтай тоглодог." Энэ шатанд хүүхэд өнгөрсөн цагаар ярьж, төрөл бүрийг үгсийг ашиглаж эхэлдэг. Үгийн баялаг маш хурдацтай нэмэгддэг. 5 настайдаа сургуульд орох үед үгийн баялаг нь хэдэн мянгад хүрсэн байдаг.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг