Хэл ярианы хөгжлийн онолууд

Хүүхдүүд төрөлх эх хэлээ хэрхэн эзэмшдэг вэ ? Хүүхэд төрөөд гурван жилийн дотор хаана ч байсан эх хэлнийхээ бүхий л суурь бүтцүүдийг найруулж сурдаг бөгөөд таван настайдаа хэдэн мянган үгийн баялагтай болсон байдаг. Тэдний хоёр өөр орны хэлээр, гадаад хэлний өргөлтгүйгээр чөлөөтэй ярьж чадах хөгжил бага насанд нь нээлттэй байдаг.
Хүн өсөж том болдог ч гадаад хэлийг чөлөөтэй ярьж сурах нь маш хэцүү болдог. Гучаад настай Америк хүн Парист байдаг хүн шиг Францаар ярьж сурах нь Парист хэдэн жил амьдраад ярихтай адил юм. Таван настай Америк охин хэдэн сарын дотор Франц найзтайгаа хэлийг нь сурч чадна. Америк орон зүүн өмнөд ази болон цагаач орнуудтай холбогдож байгаа нь тун таатай явдал юм. Цагаачдын хүүхдүүд нь найзууд болон сургуулиасаа англи хэлийг маш хурдан сурдаг. Өнөөдөр зарим сургуулиуд хүлээж цаг алдахын оронд нэг болон хоёр дахь гадаад хэлийг сурах чадварыг эрт ашигладаг болжээ. Хэрэв хүн бага насандаа ярьж сураагүй бол дараа нь хэзээ ч чөлөөтэй ярьж сурахгүй. Үүнийг тайлбарласан хэл ярианы хөгжлийн сургалтын ба биологийн гэсэн үндсэн хоёр онол байдаг.
Сургалтын онол. Учир нь хэл ярианы хэвийн хөгжил явагдахад эргэн тойрны хүмүүст хандаж буй хүүхдийн хэрэгцээтэй холбоотой юм. Маш олон сэтгэл судлаачид хэл ярианы хөгжлийн сургалтын дүрийг онцолдог. B. F. Skinner (1957) хэл эзэмшилтийн онолынхоо "бэхжүүлэлт"-ийг чухалчилдаг байв. Тэрээр эцэг эхийн бэхжүүлэлт нь хүүхэд дуу авиа гаргах, хэл яриаг таних боломжийг олгодог хэмээн ятгадаг байлаа.
Даган дууриалт хэлний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүд эцэг эхийнхээ хамгийн их хэлдэг үг болон өгүүлбэрийг даган дууриахыг хичээдэг (Heibeck & Markman, 1987). Мөн хүүхэд эцэг эхийн бэхжүүлэлтээр өгүүлбэрийн бүтэц болон дүрэмд суралцдаг.
Биологийн психолингвистик онол. Энэхүү онолын судлаачид насанд хүрсэн хүний хэл ярианы гүйцэтгэлийн төвөгтэй үйл ажиллагааны талаарх ойлголтыг хөгжүүлэх зорилготой байдаг. Тэдний үзэл баримтлал нь бага насны хүүхдийн хэл ярианы бүхий л шаардлагатай дүрмүүдийг бэхжүүлэлт юм уу даган дууриалтаар жил жилээр сурдагтай адил биш. Өнөө үед маш олон сэтгэл судлаачид Chomsky-гийн психолингвистик онол (1965) - ыг хүлээн зөвшөөрөөд байна. Түүний онолд хүүхэд хэл яриагаа эзэмшихдээ биологийн програмчлалтай байдаг гэж үздэг юм. Тэрээр хүүхэд дотоод хэл яриа эзэмших тохиргоотой (Language Acquisition Device - LAD) төрдөг гэж үздэг байв. Энэ нь тэдэнд томчуудын яриаг хөрвүүлэх, тэр тусмаа сонсож хэлж буй өгүүлбэрээ зөв дүрмэнд оруулж ярих боломжийг олгодог гэжээ.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг