Тусгай хэл ярианы судалгаа

Амьтдын харилцааны талаарх судалгааны хамгийн маргаантай тал нь тэд хэл яриаг ашигладаг юм уу тусгай чадварыг сурдаг юм уу гэдэг дээр эргэлздэг юм. Анхны хэдэн судалгаануудад шимпанзе сармагчинд хэл яриа заах гээд бүтэлгүйтэж байв. Дараа нь 1966 онд Nevada-гийн их сургуулийн Beatrix, Allen Gardner хэмээх эрдэмтэд Washoe гэдэг шимпанзегаас хэл ярианы судалгаа авч байлаа. Gardner-ийн хувьд шимпанзе ярьж сурах боломжгүй гэсэн дүгнэлтэнд хүрсэн байна. Учир нь тэдний хоолойны аппарат бидэн шиг авиа гаргах чадваргүй гэжээ. Ингээд тэд шимпанзег сургахаар шийджээ. Гэхдээ яаж сармагчинд авианы бус хэлийг заах вэ гэхлээр дүлий хүнд зориулсан харилцааны арга буюу Америк дохионы хэлийг сургахаар болжээ. Америк дохионы хэл нь гарын дохио зангааг бүрэн ашигладаг бөгөөд тодорхой дүрэмтэй байдаг.
Washoe сармагчин бага насны хүүхдүүдийн хийдэг дохио зангааг адилхан зөв сурсан. Gardner эрдэмтэн Washoe-ийн эргэн тойронд ерөөсөө ярьж байгаагүй. Харин тэд юу хийж байгаагаа дохио зангаагаар илэрхийлдэг байв. Эцэст нь Washoe 132 дохио сурсан (Gardner & Gardner, 1969).
Washoe-ийн хэл ярианы хамгийн гайхалтай хэсэг нь обьектийн нэрийг "дохио"-гоор сурсан явдал биш. Харин харилцахын тулд тэдгээр дохиог ашиглах боломж нээгдсэн нь амжилт юм.  Washoe сармагчны дохио өөрөө аяндаа зөв дэс дараалалд орж өгүүлбэрийг зөв дүрэмтэй болгож байв. Жишээ нь, нэг өдөр сармагчин Allen Gardner-тай тоглож байхдаа "намайг гижигд" гэсэн дохиог үзүүлжээ. Сармагчин утга санаагаа илэрхийлэхдээ өөрийн дохиог зөв дараалалд оруулах боломжтой болсон нь харагдсан юм. Бас нэгэн өдөр өрөөний цонх онгойход сармагчин "цонх онгойх" гэсэн хоёр дохиог зөв холбосон байлаа. Ер нь түүнийг үг авахгүй зөрчил гаргасан тохиолдолд загнавал тэр ихэвчлэн "тэврээч-уучлаарай" гэсэн утгыг хэлдэг байна.

Washoe-ийн харилцааны хэл ярианы хөгжил бага насны хүүхдийн хэл ярианы хөгжилтэй төстэй гэдгийг эрдэмтэн Gardner нар тогтоосон юм. Washoe бол зөвхөн обьектийн нэрийг цээжилсэн бус хэл ярианы дүрмийг сурч, ашигладаг байсан (Gardner & Gardner, 1978). 
David Premack (1971) боловсронгуй өгүүлбэр зохиохын тулд төрөл бүрийн дүрстэй хуванцар тэмдгүүдийг Sarah хэмээх шимпанзетэй харилцахдаа ашигладаг байв. Lana гэдэг шимпанзе компьютерийн гарын тэмдгийг ашиглаж компьютертэй холбогдож чаддаг байсан (Rumbaugh, 1977). Мөн Koko гэдэг горилл дохионы хэл яриагаар харилцдаг байсан (Patterson, 1978).
Эдгээр судалгаанууд үгийг тэмдэгтээр сурч болохыг баталж байна. Гэхдээ тэд хэл яриаг хүн шиг ижил аргаар ашиглаж чадах уу ? Herbert Terrace (1979) Nim гэдэг шимпанзедаа дохионы хэлийг сургах гэж үзсэн юм. Тэрээр 5 жилийн дараа Nim-ийн өгүүлбэр аяндаа цэгцэрч сайжраагүй, дүрэм эзэмшиж чадаагүй харин сургагчаа даган дууриадаг юм байна гэж дүгнэсэн. Terrace (1985) сармагчин обьектийг нэрлэх үйлдлийг ойлгодоггүй. Харин бусдаар үзүүлсэн үгсийг эзэмшдэг гэж баталж байлаа.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг