Бэлгийн онолын гурван өгүүлэл (A)

"Бэлгийн зөн билэг" - ийн төсөөллөөр хүн ба амьтдын бэлгийн хэрэгцээний явдал биологи байдлаар илэрхийлэгддэг. Энэ зөн билэг нь өлсөх, идэхтэй зүйрлэбэл ижил төстэй юм. Бэлгийн илэрхийлэл бол өлсөхийг ярианы хэлээр илэрхийлж болдоггүйтэй адил болой. Тиймээс шинжлэх ухаан "либидо" (Шунал, тачаал гэсэн утгатай. "Либидо" бол амьдралыг хөдөлгөгч хүч. Энэ нь объектод чиглэсэн тодорхой хэмжээний энерги юм.) хэмээх нэр томъёог ашигладаг юм.

Олон нийтэд түгэн дэлгэрсэн ойлголтоор энэхүү бэлгийн зөн билгийн мөн чанарыг тодорхойлон авч үздэг. Энэ ойлголт нь бага насны үеийн будлиан болон бэлгийн хөгжил гүйцэж нас биенд хүрэх үетэй холбогдож буй цаг хугацаанд таамагладаг. Тодруулбал нэг бэлгийн амьдралаар буюу бэлгийн нэгдэх хүсэл юм уу түүнийг удирдсанаар боломжгүй зүйлийг татан оролцуулахыг хичээн зүтгэдэг нь маш тодорхой.

Гэвч бодит байдлыг айхавтар сайн баталж чадаагүй эдгээр таамаглал бүрт шалтгаан байдаг гэдгийг бид олж харах юм. Сүүлийн судалгаагаар тэдгээр таамаглалууд алдаатай, буруу, хөнгөн хуумгай дүгнэлтүүд дээр үндэслэсэн байжээ.
Ингээд хоёр нэр томъёог танилцуулъя. Бэлгийн обьект бол тухайн хүний бэлгийн ажилд татан оролцуулж буй зүйл. Бэлгийн хүсэл бол зөн билгийн эрмэлзэл юм. Нарийн, нягт нямбай судалгааг шаарддаг бэлгийн хүсэл болон обьектийн талаарх тайбарт нилээд алдаа байсныг бидний туршлага дараа нь харуулсан билээ.

Бэлгийн обьектод өгсөн тайлбар
Бэлгийн зөн билгийн талаарх олон нийтэд түгсэн онол бол хайр дурлалаар нийлэхийг эрмэлздэг эрэгтэй - эмэгтэй гэж хоёр хуваагдсан хүний яруу сайхан шүлгээс үл ялгагдана. Эрчүүдийн бэлгийн обьект бол эмэгтэйчүүд биш харин эрэгтэй хүн, эмэгтэйчүүдийн бэлгийн обьект бол эрчүүд биш харин эмэгтэй хүн байдгийг олж мэдэх нь тун гайхмаар. Иймэрхүү хүмүүсийг эсрэг тэсрэг бэлгийн амьдралаар тодорхойлдог бөгөөд тэдний бэлгийн харилцааг тонгоруу утгаар нь нэрлэдэг. Үнэн зөв барагцаалан тоолоход нэн бэрх тэдгээр бодгаль хүмүүс маш их.

Солигдол
Солигдмол болох зан үйл. Янз бүрийн аргуудаар хүмүүс зан үйлээ төрөл бүрээр илэрхийлдэг.
  (A) Зарим нь үнэхээр солигдсон байдаг. Эсрэг хүйс тэдний хувьд урт хугацааны бэлгийн обьект ер болж чадахгүй тул бэлгийн обьект нь үргэлж ижил хүйснийх байх ёстой. Эсрэгээрээ бол зөрчилдөөн юм уу дургүйцлийг төрүүлж болзошгүй. Тэдгээр хүмүүс хэвийн бэлгийн амьдралтай мэт дүр үзүүлж хамаг таашаалын мэдрэмжээ алдаж, дургүйцлээ илэрхийлдэггүй.

(B) Тэд бол амфигенез болж солигдсон (психосексуаль нь манин буюу гермафродит). Тэдний бэлгийн обьект эсрэг болон ижил хүйстний аль аль нь байх саармаг шинжтэй. Солигдол гачигдсан үед өвөрмөц зан авираар илэрдэг.

(C) Нөгөө хэсэг нь хааяа солигдмол байдалд ордог. Хааяа солигдмол болдог хүмүүс гол төлөв бэлгийн хэвийн обьектод хүрэх боломжгүй юм уу даган дууриаж чадахгүй тохиолдолд тэд ижил хүйсийн хүнийг бэлгийн обьект болгож, ийм маягаар бэлгийн ханамж авахаар эрэлд гардаг байна.

Солигдмол хүмүүсийн бэлгийн зөн билгийн онцлогийг шүүн үзвээс маргаад байх зүйлгүй олширсон зан үйл юм. Солигдлын талаар зарим зүйлийг авч үзвэл тэд либодогоор энгийн хүмүүсийг эрж хайдаг, ямар нэг үйл явдлын үр дагавар байдаг бөгөөд бусад хүмүүс шиг ижил эрхээр тууштай хамгаалуулдаг билээ. Бусдаар бол тэдний солигдлыг эсэргүүцэж, жигшин зэвүүцдэг.

Өөр аргуудаар түр зуурын холбоог аргалах тал бий. Ямар ч бодгалийн хувьд солигдмол зан төлөв нь тэдний өмнөх дурсамжтай холбоотой, эсвэл тэдний бэлгийн хөгжил гүйцсэний дараах юм уу өмнөх үед ийм бэлгийн хөгжилтэй гэдгээ өөрсдөдөө баталж, илэрхийлсэн байх талтай. Хэвийн хөгжил явагдаж байхад солигдмол зан төлөв төсөөлөгдөж, заримдаа ор тас алга болж, аль эсвэл амьдралаас нь үлдсэн үлдэгдэл нь байж болзошгүй. Хэвийн байх хүсэл болон солигдмол бэлгийн обьектын дунд тогтмол хэлбэлзэж байдаг. Сонирхол татмаар кейсүүдийг харж байхад либидо өөрчлөгдөх юм уу бэлгийн хэвийн обьекттой байж байгаад зовлонт явдлын дараа солигдмол зан төлөв илэрдэг гэж таамаглаж байгаа юм.

Ерөнхийлсөн эдгээр өөр хувилбар категориуд өөр нэгэн бие даасан зүйлийг үүсгэж байгаа юм.  Нэг талыг хэт барьсан кейсүүдээс үзвэл солигдол бол бүх цаг үед үргэлж оршихын сацуу хүн өвөрмөц байдлаар таашаалын мэдрэмж хүртдэг гэж дүгнэж болохоор байгаа юм.

Маш олон зохиогчид бүх кейсүүдийг нэр бүрчлэн тоочиж нэгтгэхийг хүсэхгүй бөгөөд тэдгээр бүлэг хүмүүсийн нийтлэг зан чанар гэхээсээ илүү ялгааг нь чухалчилж таарна. Ингэж байгаа нь солигдмол хүмүүсийг бодож тунгаасан тэдний хэрэг явдал шүү дээ. Гэвч тэд яаж чин шударгаар ангилсан нь тодорхойгүй байна.

Солигдлын ойлголт. Солигдлын эхний судалгаанууд дэвшүүлсэн таамаглалд ахиц өгсөн юм. Юу нь вэ гэхлээр солигдол бол төрөлхийн мэдрэлийн доройтлын шинж тэмдэг гэж таамаглаж байгаа хэрэг. Энэхүү арай ядан тохируулсан таамаглал нь хүмүүсийн мэдрэлийг хамгийн анх олж тогтоосон эмч нарын баримттай холбоотой. Үүний талаарх тодорхойлолтонд анхаарч үзүүштэй хоёр элемент байдаг. Тэдгээрийг төрөлхийн ба олдмол гэж нэрлэдэг.

Олдмол. "Олдмол - Degeneration" гэдэг нэр томъёо учир дутагдалтайд эргэлзэхгүй байна. Энэ нэр томъёог төрөл бүрийн зүйлд ашигладаг тул маргааныг ч үүсгэж болох талтай. Олдмол байдлаар үүссэн халдвар юм уу гэмтэл шархаас үүдэлтэй гэж нэгэнт бүхнийг муйхар ойлголтоор харахаа больжээ. Үнэн хэрэгтээ Магнаны олдмолын ангилал нь мэдрэлийн идэвхийн хамгийн ерөнхий хэлбэрүүдийг үүсгэх олдмолын ойлголтыг бүрдүүлэх боломжийг нээж өгсөн юм. Түүний ойлголтод "Олдмол" гэдэг санааг урьд өмнө хэрэглэж байсан юм уу, эсвэл одоо шинэ утга санааг илэрхийлээд байна уу гэсэн асуулт тулгарч байгаа юм. Үүнийг хангалттай сайн барагцаалан дурьдаж чадаагүй тайлбаруудыг дурьдвал: (1) Хэвийн байдлаас үүссэн хэлбэлзлийг хангалттай оношилсон нь цөөн. (2) Өнгөц ерөнхийлсөн оношилгоогоор боломжгүй байдаг гэжээ.

Солигдмол хүмүүс бол олдмол биш гэдгийг тусгайлсан агуулгатай дараах баримтуудаас харж болно.
1. Солигдмол хүмүүсийн хэвийн байдлаас үүссэн хэлбэлзлийг оношилж чадаагүйг харж болно.
2. Иймэрхүү хүмүүсийн оюун ухааны чадамжинд ямар нэг саад бэрхшээл байдаггүй. Эсрэгээрээ бүр ёс зүйн соёл төдийгүй оюун ухааны өндөр хөгжлөөрөө онцгойрч байдаг.
3. Хэрэв хэн нэгэн тэдний амьдралыг үл хүндэтгэж, хошуу дүрвэл тэд хоёр зүйлтэй тулгардаг. Харин түүнээс сэргийлэхийн тулд олдмол шинж тэмдэгтэй солигдлыг анхааран үздэг.

(a) Тэдгээр хүмүүсийн соёлын өндөрлөг дэх эртний улс үндэстүүд дунд "солигдол" хэмээх ойлголт үргэлж байсныг сануулах юун. Энэ бол нийгмийн тогтоосон чухал үйл ажиллагаатай тэдэнд зориулсан "тусгай эрх" гэж ойлгож болох юм. (b) Ийм үзэгдэл бүдүүлэг хүмүүс, балар эрний угсаануудад түгээмэл тархсан байдаг. Тэгээд олдмол гэдэг нэр томьёо илүү өндөр иргэншилтэй улс үндэстэнд ерөнхийдөө тохирно (I. Bloch). Үүнтэй адил европын орны хамгийн өндөр хөгжилтэй улс орны амьдралын хэмнэл, сэтгэл санааны байдал нь солигдол, хандлагад маш хүчтэй нөлөө үзүүлдэг.

Төрөлхийн. Эхний болон сүүлийн бүлэг солигдмол хүмүүсийн өөр замаар явагддаг бэлгийн зөн билэгтэй тэдний амьдралыг төрөлхийн байх ёстой гэж төсөөлсөн боловч ганц удаа ч болтугай баталгаатай гэх зүйл ажиглагдсангүй. Мөн өөр хоёр, түүн дээр нэмээд гурав дахь баримт үүсэн гарч байгаа бөгөөд эдгээр баримтуудаар солигдол бол төрөлхийн хэмээн дэвшүүлсэн таамаглалыг батлах нэн бэрх ажээ. Чухамхүү ийм учраас солигдлын ерөнхий ойлголтыг үгүйсгэж буй бусад үр дүнгүүдээс солигдмол хүмүүсийг хэтэрхий тусгаарлах гэсэн үзэл байсаар байгаа юм. Ийм учраас хэд хэдэн кейсүүдийг хараад байхад солигдол бол төрөлхийн төлөв гэж дүгнэхээр байгаа ч мөн бусад шалтгаанаас үүссэн байж магадгүй юм.

Үүний эсрэг зарчим нь бэлгийн зан төлөв олдмол байдлаар илэрдэг бөгөөд солигдол үүнтэй адил хэмээн таамагладаг. Энэ таамаглал дараах баримтууд дээр үндэслэв.

(1) Олон солигдмол хүмүүс эрт үеийн бэлгийн таагүй сэтгэгдлээр гомосекс хандлага нь хөгжсөн гэдгийг баталсан байдаг.
(2) Амьдралын өсөж дэвжихэд нь нөлөөлж буй гадаад хүчин зүйлс ба тэвчээрийн чанар нь солигдол тэдний өмнөх болон хожуу үеийн амьдралд ч шилжиж болох талтайг баталж байгаа юм.
(3) Ховсдож солигдлыг арилгаж чадаж магадгүй. Хэрэв энэ солигдол төрөлхийн зан төлөв мөн юм бол ховсдож эдгээнэ гэдэг үнэхээр гайхалтай хэрэг болно.

Дээрх таамаглалуудын үзэл санаа төрөлхийн солиглол гэж гарцаагүй байдгийг батлах гээд байгаа бол эргэлзэх зүйлгүй асуулттай тулгарна. Төрөлхийн солигдмол хүмүүсээс либидогийн чиг баримжааг эрт үеийн бага насны туршлагыг тодорхойлсноор илрүүлж болох гэсэн зорилтыг тавьж буй тэдгээр нягт нямбай судалгаанууд мухардалд орж болзошгүй. Эрт үеийн бага насны туршлага гэдэг нь хүний ухамсарт ой тогтоолтын үлдэгдэл бус харин шаардлагатай нөлөөгөөр ой тогтоолтыг буцаан авч ирж буй "дүр зураг" юм (Havelock Ellis). Эдгээр зохиогчдын ийнхүү үзэж байгаагаар солигдлыг бэлгийн зөн билгийн хэвшмэл ойлголтоор тодорхойлсон байна.

Энэ ойлголтоор маргах зүйлгүй зорьсондоо хүрч чадна л даа. Гэхдээ л эрс татгалзсан хариултаар няцаагдаж болно. Татгалзсан хариу нь юу вэ гэхлээр маш олон хүмүүсийн туршлагыг сөхвөл өмнө нь бага залуугийн бэлгийн нөлөө нь (өдөөлт, харилцан гар хангалга) лав солигдмол биш, тэгэж ч байгаагүй хэмээн маргаан дэгдээнэ. Энэ маргаан таамаглалыг хүндрүүлсээр төрөлхийн ба олдмол гэсэн сонголтууд ерөөсөө гүйцэт бус, солигдлын талаарх өнөөгийн асуултанд хариулж чадахгүй болгоод байна.

Солигдлын тайлбар. Олдмол юм уу төрөлхийн юм уу гэсэн таамаглалаар солигдлын мөн чанарыг тайлбарлахгүй л дээ. Эхний тохиолдолд бэлгийн тодорхой обьектыг бэлгийн төрөлхийн зөн билэгтэй холбон авч үздэг хүмүүсийн бүдүүлэг тайлбарт бид сэтгэл ханамжгүй байгаа бол төрөлхийн гэж юу байдгийг бид дурьдах хэрэгтэй юм. Хоёр дахь тохиолдолд тайлбарыг дутуу дулимаг аргаар хийж байснаас хангалттай тайлбар хийж туслах олон аргууд нь дээр үү гэсэн асуулт тулгарна. Энэ сүүлийн няцаалт бидний үндсэн дүгнэлтээс гажуу юм.

Гомосекс хандлага. Frank Lydston, Kiernan, Chevalier нараас хойш шинэ цуврал үзлүүд гарч ирсэнээр хүйсийн солигдлын талаарх дажгүй тайлбарыг өгөөд байгаа. Хүмүүсийн итгэл үнэмшилд хүчтэй цохилт өгөхөөр гарч ирсэн шинж үзэл хандлага юм. Тэрхүү үзэл хандлагад хүн төрөлхтөнд эр, эм талуудын аль аль нь байдаг гэж үздэг ажээ. Шинжлэх ухааны хувьд бэлгийн зан төлөвийн гадаад төрх мэдэгдэх нь тодорхой бус, ийм болохоор бэлгийн өвөрмөц шинж хэцүү, тэр тусмаа анатом талаасаа бүр хэцүү байдгийг кейсүүдээс нь харж болдог. Иймэрхүү хүмүүсийн бэлэг эрхтэн эр-эм нэгдмэл (гермафродит) байдаг. Ер бусын тохиолдлуудыг үзвэл тэднээс бэлгийн физиологи эрхтэн системийн хэсгүүд ингэж хөгжсөн (бодит гермафродит ) ба биеийн (соматик гермафродит) гээд эдгээрийн аль аль нь байдаг ажээ.

Эдгээр эмгэгүүдийн чухал гэмээр хуурамч баримтууд хэвийн бүтцийг ойлгоход санаандгүй тус хүргэж байгаа юм. Гермафродит анатомын тодорхой нэр хүнд  нь үнэхээр хэвийн гэх хамааралтай болгоод байгаа юм. Хэвийн бус эрэгтэй, эмэгтэй хүйс нь алдаатай хүйсийн физиологи явагдах замаар буюу анхны эрхтнээрээ үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэх, өөр үйл ажиллагаа руу шилжих гээд энэ хоёрын аль нь ч дээрх үр дүнд хүргэдэг.

Хөгжлөөс гажсан хүйсийн жоохон үлдэгдэл цаашлаад бисексийг сонирхоход хүргэдэг юм гэсэн анатомын ойлголтыг бид аль эртнээс мэдэх билээ.

Гермафродит сэтгэцийн илэрхийлэл буюу хүйсийн будлианы асуудалд хүн солигдлыг мэдрэх, бодох ба сэтгэцийн үйл ажиллагаа бий болоход хүйс шилжигдэж байгаа нь төрөлхийн юм гэсэн үзэл байгаа юм. Шийдвэр гаргах асуудлыг авч хэлэлцсэнээр гермафродит соматик шинжтэй, сэтгэцтэй солигдлыг зөв дүгнэх өөр нэгэн тохиролцоонд хэрэг болох юм.

Гэвч энэхүү хоёр дахь оролдлого биелээгүй. Сэтгэц ба анатомын андрогений холбоо ойр байна гэж ер төсөөлж байгаагүй л дээ. Эрхтнүүдийн хэсэгхэн анатомын бууралт ба бэлгийн зөн билгийн ерөнхий бууралтыг ганц төрлөөр олон дахин хайж үзсэн юм. Тэгтэл хайсныхаа хирээр олсон боловч хэвийн ч юм уу давамгайлсан арга ухаанаар олдсон хэрэг биш байлаа. Түүнчлэн бид солигдол болон соматик гермафродит зэрэг нь бие биеэсээ тусдаа ойлголтууд юм гэдгийг хүлээн зөвшөөрөх ёстой болж байна даа.

Хоёр дахь, гурав дахь гэмээр хүйсийн зан төлөвүүдэд хандах нь маш чухал ач холбогдолтой хийгээд тэдгээр нь солигдмол хүмүүст нэгдэн дэлгэрдэг гэдгийг ихэд чухалчилсан билээ (H. Ellis). Энэ үнэхээр үнэн. Гэвч хоёр дахь ба гурав дахь хүйсийн зан төлөвүүд бусад хүйстнүүдэд олон дахин үзэгддэг юм гэсэн андрогенгүй шинж бүхий энэ зүйлийг бүү мартаасай. Гэхдээ л бэлгийн обьект өөрчлөгддөг.

Хэрэв бэлгийн обьектийн солигдол бусад сэтгэцийн чанарууд буюу бусад хүйсийн ялгагдах зан чанар, зан төлөвүүдтэй ихэд ялгараад байх зүйлгүй ойролцоо бол сэтгэцийн гермафродит илүү бодитой, найдвартай зүйлээс үүсч байгаа юм. Гэхдээ зан төлөвийн иймэрхүү солигдол эм хүйсийн солигдолтой зарим талаараа нэгдэн нийлэхийг хүлээж байдаг. Ихэнх цэвэр эрэгтэй хүн байх сэтгэцтэй хүмүүс солигдолтой нэгдэн нийлэх магадлалтай. Сэтгэцийн гермафродит таамаглалыг нэг чигээр тууштай батлахын тулд нэг зүйлийг нэмэх ёстой. Тэр нь эсрэг тодорхойлолтыг баталсан багахан хэмжээний нотолгоог хүлээн зөвшөөрөх хэрэгтэй билээ ...

З. Фрейд