Хэл яриа ба Сэтгэхүй

Та сэтгэхүйн тухай эргэцүүлбэл таны толгойд юу орж ирэх бол ? Та ажилдаа маш шаргуу зохиолч юм уу эсвэл тест авахад төвлөрч буй үрчийсэн духтай хэн нэгнийг төсөөлдөг үү ? Сэтгэхүй бол танин мэдэхүйн болон оюун ухааны өргөн хүрээг багтаадаг. Өөрөөр хэлбэл тестийн хариултыг санахыг хичээж буй оюутан, ажилтан хүн дарга болж байна гэж төсөөлөн бодох, бяцхан хүүхэд зайрмаг, шоколадны аль алийг нь авахаар зэхэж буй шийдвэр, машиныхаа алдсан түлхүүрээ хайж буй залуу гээд энэ бүгд сэтгэхүйтэй холбоотой билээ. 
Сэтгэл судлаачид сэтгэхүй гэгч зүйлийг шууд ажиглаад мэдэж чадахгүй. Чухам ийм болохоор л хүний юу хийдгийг тааж бодож ёстой болж байна. Сэтгэхүй бол сэтгэл судлалын танин мэдэхүйн хүрээний нэг хэсэг гэдгийг бид аль эрт шийдчихсэн. Нарийн зүй тогтол бүхий оюун ухааны идэвхи болон танин мэдэхүйгээр сэтгэхүйг тайлбарлаж болдог. Хүний хувьд сэтгэхүйг үргэлж хэл яриатай холбодог. Харин арай бага тохиолдолд оюун ухааны дүрслэл гэдгээр нь авч үздэг юм (Richardson, 1983).

Хэл яриа ба Сэтгэхүй
Хэл ярианы бидний яриа бидний сэтгэх арга барил болон хүрээлэн буй ертөнцийг хүртэх арга барилд нөлөөлдөг үү ? Benjamin Lee Whorf (1956) Дээрх асуултанд тийм гэж хариулжээ. Харилцан уялдаа, үйл явдал, чанар, обьектуудын нэрээр бодит зүйлстэй зохицдог гэдгээрээ бүх хэлнүүд адилхан. Түүний лингвистик харьцангуйн таамаглалаар хэл яриа нь бодит хүртэхүйгээс зөрүүтэй байдаг гэжээ. Тодруулбал хүмүүс хэл ярианы дадлагатай байдаг, өөр өөр соёлтой болохоор хэл яриа нь өөр байдаг, хэл яриа бол эдгээр ялгааны үр дүн гэдгийг эсэргүүцдэг байсан хэрэг. Жишээ нь, Эскимосчууд цасийг хэдэн янзаар тайлбарлахдаа (нойтон цас, хүнд цас, унаж буй цас, хайлж буй цас гэх мэт) гээд нэг ерөнхий нэр томъёотой харьцуулсныг эсэргцүүцдэг байсан. Ийм учраас яг үнэндээ эскимосчууд цасны нөхцөл байдлыг эскимос биш хүнээс арай өөрөөр хүртэн авдаг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Martin, Pullum (1991) Эскимосчуудад бусад соёлуудаас ялгагдах цасны тухай үгээрээ нэг ч илүү байдаггүйг цохон тэмдэглэжээ. Жишээ нь, бид цасан шуурга, аадар бороо, шалбааг гэх мэт үгсийг ашигладаг шүү дээ.
Whorf - ийн лингвистик харьцангуйн таамаглал нь сүртэй дэмжлэг аваагүй л байна. Түүний таамаглалд бяцхан эргэлзээ бий. Хэл яриа бидний зан үйл болон сэтгэхүйд нөлөөх тал дээр асуудал байгаа юм. Үгийн ямар утгатайг мэдсэнээр тухайн үг ба түүний жишээг хайх тал дээр анхаарал чинь ихсэх болно. Та ямар нэг зүйлийн дүрсний тайлбарыг мэдэж байвал дүрсээ хайхдаа илүү сэрэмжтэй болох юм. Ийм болохоор хэл яриа бидний хандлагыг бий болгодог гэдгийг баталж байна. Хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, мухар заншлыг бид хэл яриагаа ашигласнаар амархан гэгч нь сурдаг. Жишээ нь, policeman, mailman (man - эрэгтэй хүйсийг зааж байгаа) гэх мэт эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль аль нь хийж болохоор хүйсийн үүргийг стереотип болгож бидний зан үйл болон сэтгэхүйд нөлөөлдөг ажээ. Хэл яриа ба бусад танин мэдэхүйн процессийн хоорондын холбоо нь яг л сэтгэхүй, ой тогтоолттой төстэй. Чухам ийм болохоор л үнэхээр ярвигтай болгоод байна. Асуултын хариултанд хүрэхийн тулд илүү их судалгаа шаардлагатай байна.

Ашигласан материал: Psychology A Concise Introduction, Third edition, 1992, Terry F. Pettijohn

Л. Энхтүшиг