Сарнай цэцгийн өнгөний утга учир


Сарнайн өнгө бүр нь утга учиртай бөгөөд ямар тохиолдолд ямар өнгийн сарнайг сонгохоо мэддэг байх хэрэгтэй. Сарнай бол таны сэтгэлийг илэрхийлэх үгэн бус арга бөгөөд билэгдлийн чанартай нийтлэг хэл юм. Тухайлбал хайртай хүндээ улаан сарнай бэлэглэдэг гэдгийг ихэнх хүмүүс мэддэг. Тэдгээр гайхалтай цэцгийн өнгийг ашиглан өөрийнхөө хайр дурлал, үзэн ядалт, нөхөрлөл, талархал болон бусад олон төрлийн сэтгэл хөдлөлийг илэрхийлэх боломжтой.
Ягаан сарнай
Ягаан  сарнайнд цайвар ягаан, нил ягаан, улаан ягаан зэрэг өнгө ордог. Цайвар ягаанаас бараан өнгө хүртлээ өөр өөр утга илэрхийлэх ч ерөнхийдөө талархалын цэцэг юм. Ягаан сарнай нь авч буй хүндээ урам зориг өгдөг. Учир нь ягаан өнгө нь амар тайван байдлыг өгч урам зоригтой болгодог байна. Гүн ягаан өнгө нь талархах, баярласанаа илэрхийлэх, хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэгддэг. Жишээ нь хэн нэгэн чиний төлөө онцгой зүйл хийсэн бол түүнд гүн ягаан сарнайг бэлэглэж болно. Цайвар ягаан сарнай нь баяр хүргэх үед хамгийн сайн сонголт болдог. Энэ өнгө нь мөн баяр ёслол аз жаргалтай мөчүүдэд ч сайн тохирдог.
Улаан сарнай
Улаан сарнай нь хамгийн түгээмэл өнгө юм. Заримдаа энэ нь хүнд бэлэглэхэд зохисгүй. Хамгийн нийтлэг билэгдэл нь хайртай хүндээ бэлэглэх явдал билээ. Улаан өнгө нь зүрхний цохилтыг нэмэгдүүлж, цусны урсгалыг нэмэгдүүлдэг мөн аз туршсан зүйл хийхэд нөлөөлдөг учир магадгүй тус болж болох юм. 

Тод улаан өнгөтөй сарнай нь гүн дурлалыг эсвэл удаан үргэлжилсэн хосуудад илүү тохиромжтой сонголт ажээ.
Улаан сарнай өгөхдөө тоонд бас анхаарал хандуулах хэрэгтэй юм. Нэг сарнай бол таны сэтгэлийн анхны дохио болдог. 12 ширхэг сарнай нь болзоот бүсгүйдээ минийх болооч гэж асууж байгааг илрэл ажээ. Харин та хайртай хүнтэйгээ үргэлж хамт байна гэдгээ илэрхийлэхийг хүсэж байгаа бол 9 ширхэг сарнайг сонговол энэ гайхалтай сонголт болно. 36 сарнай нь бүр мөсөн дурласан, чинийх гэсэн утга агуулгатай байна.
Цэнхэр сарнай

Цэнхэр сарнай нь байгаль дээр ургах боломжгүй юм. Хэдий тийм ч энэ өнгийн сарнай нь маш алдартай билээ.

Цэнхэр сарнай нь маш ховор тохиолдолд эсвэл хэн нэгэн ямар нэг боломжгүй зүйлийгбилэгддэг. Мөн нууцлаг зүйлийн билэгдэл болдог.Хэрвээ та цорын ганц гэдэг үгийг хэлэхийг хүсвэл энэ цэцгийг сонгож болох юм.
ногоон сарнай
ногоон сарнай нь мөн л байгаль дээр байдаггүй билээ. Энэ нь амьдралыг мөн хөгжилийг билэгддэг. Ногоон сарнайг шинээр амьдралаа эхэлж байгаа, дөнгөж гэрлэж байгаа, шинэ ажилд орж буй эсвэл өвчтэй байгаа хэн нэгэнд эрүүл энхийг хүсэж буйгаа илэрхийлж өгөхөд тохиржтой.

ногоон өнгө нь хүнд амар тайван байдлыг билэглэх шидтэй билээ.
хар сарнай
хар сарнайг хэн нэгэнд өгөхдөө маш болгоомжтой байх хэрэгтэй. Хэрэв та хар сарнайг буруу хүндээ өгвөл үл ойлголцол үүсэх болно.

Хар сарнайг үхэл хагацал сэтгэл гутралын үед өгдөг. Энэ нь уйтгар гунигийг илтгэдэг сарнай билээ. Мөн харамсалаа илэрхийлэхдээ, хэн нэгнийг амьдралаасаа явуулахдаа энэ сарнайг сонгож болно. 
Хар өнгийг харахад л уйтгар гуниг таагүй зүйлс мэдрэгддэг тул та энэ өнгийн сарнайг тэр бүр сонгох хэрэггүй бизээ.

                   
Өнгө нь хүний сэтгэл зүйд мөш хүчтэй нөлөөлдөг бөгөөд хэрэв та зөв цагтаа зөв өнгийг ашиглаж чадвал зорьсон зүйлдээ хүрэхэд тус болох боломжтой юм. Өнгө нь хүний сэтгэлийг хөдөлгөх, өдөөх, сэтгэлээр унагах, уйтгар гуниг мэдрүүлэх зэргээр тухайн хүний сэтгэлд эерэг болон сөрөг аль ч талаар нөлөөлөх хүчтэй билээ.


Ашигласан материал: www.squidoo.com

                                                                                                                           Б.Ганзул