ЛГБТ хүмүүс хорих газарт
APA (АНУ-ын Сэтгэл Судлалын Холбоо) 2006 оны жил бүрийн хурлын судалгаагаар цаазаар авах ялыг хүн амины хэрэг хийсэн энгийн иргэнээс илүү хүн амины хэрэг хийсэн ижил хүйстнүүдэд оноодог гэжээ. Ихэнхи хүмүүс ч мөн адил тэднийг илүү буруушааж нүд үзүүрлэдэг. Тухайлбал тэдний хувьд ЛГБТ чиг баримжаатай хүмүүст үхлийн ял эсвэл насаар нь хорих ял онооход иргэд байх ёстой зүйл мэтээр хүлээн авч огтхон ч хайхардаггүй ажээ. Алабамын их сургуулийн сэтгэл судлалын докторант Robert J.Cramer гетеросекс чиг хандлагатай хүмүүс гомосекс, бисекс бэлгийн чиг баримжаатай хүмүүсийг бодвол шоронд илүү амар тайван байдаг гэдгийг баталсан байна. Энэ нь нийгэм ЛГТБ хүмүүсийг хэрхэн нүд үзүүрлдэгийн бас нэгэн илрэл юм.
Төгсөх ангийн 445 оюутнуудаас ЛГБТ хүмүүсийн онцлог шинжийн талаар санал асуулга авчээ. Тэд мөн 4 алуурчиныг дүрслэхийг хүссэн байна. Оюутнуудын дүрсэлсэн хөрөг зурагт сексийн чиг баримжаа нь мэдэгдэхгүй хохирогчын хамт гей залууг шоронд буйгаар, нөгөө хоёр нь үзэн ядах шалтгаангүй ч ижил хүйстэн залуустай хамт, харин нэг нь энгийн сексийн чиг баримжаатай залууг тус тус дүрслэгдсэн байв.
Үүнээс гадна шоронд гэмт этгээдүүдийг дүрслэхдээ гетеросекс (эсрэг хүйстнээ сонирхох) чиг баримжаатай нь мэдэгдсэн хэрэгтнүүдийг ЛГБТ хүмүүсээс илүү сайнаар дүрсэлдэг. ЛГБТ хүмүүст цаазаар авах ял оноохыг өнөөг хүртэл дэмжих хандлагатай байдаг ба хохирогч нь гей байх тохиолдолд бусад хэрэгтнүүдээс илүүтэйгээр буруутгагддаг зэрэгээр тэд энгийн бэлгийн чиг хандлагатай хүмүүсээс ямагт доогуур үнэлэгддэг ажээ.
Эх сурвалж: www.apa.org
Б.Ганзул
0 comments: