Карен Хорни /Karen Horney 1885-1952/
Орчин үеийн сэтгэл судлалын сонгодог сургууль болох неофрейдизмийн чиглэлийн үндэслэгч, төлөөлөгч, нэрт сэтгэл судлаач Карен Хорни 1885 оны 9 сарын 16-нд Германы Хамбургийн ойролцоо байрлах Бланкенессе хэмээх жижигхэн хотод төржээ. Түүний аав Берндт Данилсон усан онгоцны ахмад байсан бөгөөд ихэд дээрэнгүй, шашин шүтлэгтэй, хүйтэн хөндий хүн байсан гэдэг. Эцэг нь өөртэй нь харилцах дургүй харин дүү Брендттэй илүү ойр донто байсан нь түүнийг сэтгэл гутралтай болгож, магадгүй энэ үйл явдал түүний өөрийнх нь неврозын талаарх үзэл баримтлалыг бий болгоход түлхэц болсон байж болох юм. Хорнигийн өсвөр нас мөн адил амьдралын хар бараан зүйлээр дүүрэн байв. 1904 онд хойд эх болох Сонни түүний гэр бүлийнхнийг хаяж явав. Улмаар анагаах ухааны дунд сургуульд элсэн, тэндээ Оскар Хорнитой танилцаж 1909 онд гэрлээд охинтой болсон юм. Тэрбээр 1915 онд Фрейдийн анализыг дэмжигч Карл Абрахамаас "сэтгэц задлал"-аар суралцаж, 1919 онд өвчтөнгүүдэд анализ хийх болов. Цаашид 1932 он хүртэл Берлиний Психоанализ Клиник болон Институтид ажиллаж, Чикакогийн Психоанализ Институтид холбогдон Фрейдийн үзэл баримтлал, тэр дундаа психосексуаль хөгжилийг танилцуулж байлаа. 1923 онд нөхөр Оскарын бизнес дампуурч, үүний хажуугаар Хорнигийн дүү уушигны өвчнөөр нас барсан нь түүнд хүнд цохилт болов. Ингээд Хорни хүүхдүүдээ дагуулан нөхрөөсөө салж, 1930 онд АНУ-ыг зорин "Хүний хөгжилд нөлөөлөх нийгэм-соёлын чухал хүчин зүйлсүүд" онолоо дэвшүүлсэн юм. 1937 онд "The Neurotic Personality Of Our Time" номондоо невроз соёлоос шалтгаалдаг хэмээх өөрийн санааг шингээсэн байдаг. Тэрээр 1952 он хүртэл судалгаа шинжилгээний ажилаа явуулж, психиатраар ажиллаж байгаад 67 насандаа нас баржээ. Түүний сэтгэл судлалд хувь нэмэрээ оруулсан явдал нь Фрейдийн неврозын талаарх онолыг өөр өнцгөөс харж, "невротик хэрэгцээ" зэрэг үзэл баримтлалыг гаргасан байлаа.
Карен Хорнигийн онол З.Фрейдийн онолоос хэрхэн ялгаатай вэ ?
- Бие хүн хувирамтгай, өөрчлөгдөж болдог. Мөн биологийн өөрчлөгдөшгүй шалгуур биш юм.
- Бэлгийн дур хүсэл бие хүний хөгжилд төдийлөн чухал ач холбогдолтой биш.
- Алдаа дутагдалтай онол.
- Либидогийн консепцийг үгүйсгэдэг.
- Фрейдийн (ид, эго, суперэго)-г хүлээн зөвшөөрдөггүй.
- Эрэгтэй бэлгэ эрхэнтэй холбож үзэхийг үгүйсгэдэг.
- Эмэгтэй бэлгэ эрхтэнтэй холбож үзэхийг зөвшөөрдөг.
- Фрейд хүний хөгжил, чадамжинд үл итгэдэг. Гутранги үзэл баримтлалаар ханддаг байтал К.Хорни хүн өөдрөг байвал өөрийгөө эерэгээр өөрчилж чадна гэдэгт итгэдэг байсан.
Эх сурвалж :
http://www.muskingum.edu/~psych/psycweb/history/horney.htm
http://www.bothbrainsandbeauty.com/academic-discussions/karen-horney-psychoanalytic-social-psychology-626
Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: