Абрахам Маслоу /Abraham Harlow Maslow 1908-1970/
Абрахам Маслоу нь 1908 оны 4-р сарын 1-нд Орос улсын боловсролгүй, дорой еврей эцэг, эхийн 7 хүүхдийн ууган хүү нь болон мэндэлжээ.Удалгүй Оросод нийгэм улс төрийн хурцадмал үе бий болж АНУ-руу дүрвэн гарч чадсан юм.
Маслоу бага насныхаа амьдралаа удаан хөдөлгөөнтэй, цэвэрч боловч ганцаардмал, төдий л баяр баясалтай байж чадаагүй хэмээн дурссан байдаг. Учир нь хөршүүдийнх нь дунд түүнээс өөр еврей хэн нэгэн байгаагүй юм. Тэр бүхнээс тусгаарлагдмал бас аз жаргалгүй, мөн номын сангууд түүний өсөж том болсон газар юм. Ном л түүний ганц итгэл найдвар байв. Улмаар Фрейдийн судалгааны ажил, Юнг, Павлов нарын ном бүтээл зэрэгийг шимтэн уншиж цаашид ийнхүү сэтгэл судлалруу татагдан орох эхлэл нь үүнтэй холбоотой юм. Гэвч эцэг, эхийнхээ хүсэлтээр хуулийн чиглэлээр сурах болж Нью-Йорк хотын коллежид элсэн суралцаж тэндээ арай ядан бүтэн гурван семестирийг ардаа орхисон юм. Өөрийн дургүй мэргэжилээр сурч буй Маслоугийн амьдралыг шийдэх 2 сонголт тулгараад байв. Эхнийх нь шууд сэтгэл судлалын шинжлэх ухаанруу шилжих, нөгөөх нь үеэл эгч Bertha Goodman-тэй гэрлэх юм. Тэрээр эцэст нь асуудлуудыг амжилттай даван туулж улмаар Висконсин их сургуульд суралцаад 1930 онд бакалавр, 1931 онд магистр, 1934 онд докторын зэргүүдийг тус тус хамгаалж байв. Маслоу 1937 онд төрөлх хот Брүүклийнд эргэн ирж коллежид багшилж байхдаа түүний судалгааны ажилын хамгийн том бүтээл болох Хүний сэдлийн онол буюу "A Theory of Human Motivation"-ын гол үзэл баримтлалыг найруулж, 1943 онд сэтгэл судлалын сэтгүүлд эхний нийтлэлээ хэвлэн гаргасан нь түүний хувьд болон сэтгэл судлалын шинжлэх ухааны томоохон ололт байлаа. Дараа дараагийн нийтлэлүүдэд "дээд хэрэгцээ", "доод хэрэгцээ", "өшөөгөө авсан байгалийн амьтан", "Өөрийгөө идэвхжүүлж буй хүмүүс : сэтгэл зүйн эрүүл мэнд", "Соёлын хөгжлийн эсэргүүцэл", "S-I Test : Сэтгэл зүйн хамгаалалттай,хамгаалалтгүйг үнэлэх" гэх мэт маш олон судалгаа шинжилгээний ажил хийсэн юм. Тэрээр 1968 онд Америкийн сэтгэл судлалын холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож, Америкийн хүмүүнлэгийн онолын оны шилдэг хүмүүнлэгчээр шалгарч байв. Абрахам Маслоу 1970 оны 6-р сарын 8-нд зүрхний шигдээсээр хорвоог орхисон юм. Хүмүүнлэгийн онолын үндэслэгч, төлөөлөгч тэрбээр хүний сэдэл бий болох шатлан захирах ёсыг загварчлан гаргасан нь өнөө үеийн сэтгэл судлалыг бий болгоход томоохон үүрэг гүйцэтгэж Фрейдийн Психоанализ, Скиннерийн Бихевиоризмын дараахи гурав дахь хүчин болж хамгийн хүмүүнлэг бөгөөд хүний хөгжлийг дарамталдаггүй онолуудын нэг болж чадсан билээ.
Эх сурвалж :
http://www.abraham-maslow.com/m_motivation/Biography.asp
www.wikipedia.com
www.wikipedia.com
Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: