Соломон Эллиот Аш /Solomon Elliot Asch 1907-1996/
Нийгмийн сэтгэл судлалыг үндэслэгч, Америкийн гештальт сэтгэл судлаач Соломон Эллиот Аш нь 1907 оны 9-р сарын 14-нд тухайн үеийн ОХУ-н Варшав хотын еврей гэр бүлд төржээ.Хожим 1920 онд АНУ-руу цагаачилан 1928 онд Нью-Йорк хотын коллежид бакалаврын зэрэг хүртэж 1930 онд Колумбын их сургуульд мастер 1932 онд Ph.D зэргийг тус тус хамгаалж байв.
Тэрээр М.Вертгеймертэй хамт гештальт онолыг судалж, хүртэхүй, нийлэмж, бодол санаа, адилтгал зэрэгт чиглэсэн сэтгэл судлалын эрдэм шинжилгээний ажил хийж байв. Соломон Аш нь Swarthmore коллежийн В.Кохлер тэргүүтэй гештальт сэтгэл судлаачдаас бүрдсэн багтай 19 жилийн турш хамтран ажиллаж, өөрийн үзэл баримтлалаа тэндээ олсон юм. Мөн 1950-аад оны үеэр "Ашийн тохирооны туршилтууд" /Asch conformity experiments/ -аар сайн мэдэх тохироон дээрхи нийгмийн дарамт шахалтын нөлөөг илэрхийлдэг цуврал туршилтууд нь түүнийг алдартай сэтгэл судлаач болгоход хүргэсэн юм.Рутгер их сургуулийн Когнитив судалгааны институтид 1966-1972 оны хооронд захиралаар ажиллаж, нэр хүндтэй профессор болж чадсан билээ. Хүмүүсийн хандлагыг бий болгох зан үйлийг бусад хүмүүс бага багаар бий болгодог гэдэгт итгэж өөрийн сэтгэл судлалын кареерийн бүхий л эрдэм шинжилгээний ажилаа нийгмийн сэтгэл судлалд зориулж байв. Соломон Эллиот Аш 1996 оны 2-р сарын 20-нд 88 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн билээ.

Эх сурвалж :
http://psychology.about.com/od/profilesal/p/solomon-asch.htm
http://www.brynmawr.edu/aschcenter/about/solomon.htm

Орчуулсан Л.Энхтүшиг
0 comments: