Блог бичлэгийн цаана хэн байдаг вэ ? # 1

  
Сайн байна уу ?
Минии бие сэтгэл судлалын блогтоо энэ шинжлэх ухаантай холбогдолтой сүүлийн үеийн мэдээ, баримтыг цуврал болгон оруулахаар шийдлээ. Чадвал сэтгэл судлалын өдөр тутмын мэдээний /Psychology Daily News/ вебсайт, блогуудаас орчуулан тэр даруйд нь та бүхэндээ хүргэж байх болно.



  Блог хэмээх цахим тэмдэглэлийн хуудас үүсч бий болоод төдий л удаагүй байна. Гэвч энэхүү богино хугацаанд дэлхий нийт блог эзэмшиж өөрийн мэдлэгээ бусдад түгээж, дундуур мэдлэгээ өөр цахим тэмдэглэлээр дүүргэж явна. Мөн өөрийн үзэл бодол, сонирхолоо бусдад таниулах ардчилсан талбар юм. Манай улсад мөн адил блог удирддаг хүмүүс их бий. Миний бодлоор оюутан залуусын 3 хүн тутамын нэг нь блогтой юм шиг санагддаг. Харин эдгээр блогуудын бичлэгт анхаарал хандуулдаг болохоос бичсэн эзэнийг сайн мэдэхгүй байж магад. Та тэдний талаар юу гэж бодож байна ?  Чухам тэд нөхөрсөг, дотно хүмүүс мөн үү ? Үнэхээр мэдлэгтэй, ухаалаг эсэхийг мэдмээр байна уу ? Тэд хөгжилтэй хүмүүс мөн үү ? Бичлэгийн эзэд ямар хүмүүс байдаг вэ ? Энэ олон сонирхол татам асуултуудад хариулт өгөхөөр Колорадогийн их сургуулийн судлаач Tal Yarkoni нь 2 жилийн турш нийт 700 блогчдын бичсэн нийтлэлийн 115 мянган үг дээр анализ хийж, тухайн хэрэглэгддэг үгнүүд бие хүний зан чанартай холбогдож байгааг судалсан юм. Түүний судалгааны 75 % нь эмэгтэйчүүд ба дундаж нас 36 байв.Судалгаанд зөвхөн англи хэл дээрх блогийг биш Linguistic Inquiry and Word Count (LIWC) protocol программыг ашиглан өөр олон хэлээр бичдэг блогчдыг судалсан.

  Юуны өмнө Big Five буюу бие хүний чан занарыг тодорхойлсон таван шижийг танилцуулъя.
Openness - Нээлттэй. Гоо зүйн мэдрэмжтэй, аливаад сурах дур сонирхолтой, сониуч, бүтээлч.
Conscientiousness - Үнэнч шудрага, ухамсарлагч. Хянамгай, тэвчээртэй, шургуу, хатуужилтай сул тал нь "Явсан" санаатай.
Extraversion - Гадагшаа чиглэсэн. Урам зоригтой, нийгмийн ухамсар сайн.
Agreeableness - Дасан зохицох чадвартай. Нийгмийн ухамсар сайн, сайхан сэтгэлтэй, шудрага, иргэншсэн.
Neuroticism - Невротик шинжтэй. (Сэтгэл мэдрэлийн өвчин)


Түлхүүр хариултууд :


Нийтлэлд их ашиглагддаг үгнүүд-

1. Гайхамшигтай, ер бусын, хамт цуг, зочилох, өглөө
2. Бүрэн гүйцэт, адал явдал, аз турших, зориглох, тэнэг, уйтгартай
3. Улс орон, садан төрөл, хүмүүс, хүн төрөлхтөн, яруу найраг, урлаг
4. Аймшигтай, аймаар муухай, залхуу, маш муу, дарамттай, гутралтай, уйтгартай
5. Бар, архи (уур төрлийн зүйлс), ресторан, бүжиглэх


1D, 2B, 3A, 4E, 5C

A. Openness 
B. Conscientiousness 
C. Extraversion 
D. Agreeableness 
C. Neuroticism

 Эх сурвалж : http://positivepsychologynews.com 

Орчуулсан Л.Энхтүшиг