Ганц бие хүмүүсийн тухай

   Өнөөдөр ганц бие хүмүүс ихсэх болсонд олон хүчин зүйлүүд нөлөөлж байна. Залуу насанд гэрлэхээс татгалзаж боловсрол, ажил мэргэжилийг илүүд үзэж байгаа нь үүний нэгэн жишээ юм.  Ганц бие хүмүүс бол хууль ёсны, эрүүл, гэрлэхэд тохиромжтой байдаг нь нийгэмд иймэрхүү ойлголт бий болгоход хүрч байна. Салалтын шалтгаан нь бие биенээсээ залхсан байдагийг А.Шостак 1986 онд олж тогтоосон байна. Бүсгүйчүүдийн хувьд залуу эрчүүдээс илүү гэрлэх шаардлагатай байдаг. Гэвч бүсгүйчүүд ажил, амьдралын төлөө зүтгэж зарим талаар өөрийгөө гаргуунд нь хаясаар л... Хэрэв тухайн хүний гэр бүл салж байсан бол гэрлэлтийг үгүйсгэх хандлагатай болж харин ганц бие амьдрахыг илүүд үзнэ. Зарим хүмүүс цаашид гэр бүл болохгүй, ганц бие амьдрах хэрэгтэй гэх зэрэг хамтын амьдралаас зайлсхийж байдаг. Тэдний бага насны амьдралыг эргэн харвал тэд гэр бүлээс татгалзах болсон нь арга ч үгүй юм. Гэхдээ бүх хүмүүсийг ингэж дүгнэвэл буруу. Хүнтэй суухгүй байх олон шалтгаан байж л таараа. Олон бэлгийн хавьтагчийг илүүд үзэх, хүүхдэд дургүй, хэн нэгний хараат бус байхыг эрхэмдэх эсвэл санхүүгийн байдал гэх мэт байж болох юм. Өмнө нь гэрлэж байсан зарим нэг ганц бие хүмүүс дараа дахин гэрлэхэд бас л салдаг. Салсан хүмүүсийн 2/3 нь дахин гэрлэж 2-3 жилийн дараа мөн адил салдаг.
   Ганц бие насанд хүрсэн хүмүүс олон байх янз бүрийн шалтгаан бий. Ажил амьдралаа хөөсөн хувь хүн энэхүү ганц бие хүмүүсийн бүлэгт хурдацтайгаар өсч томоохон байр суурь эзлэх болов. Гэрлэхгүйг илүүд үздэг хүмүүс өндөр боловсролтой, амжилтанд хүрсэн байдаг боловч ажил олгогчид ганц бие албан хаагчдыг төдийлөн хүсээд байдаггүй юм(Тэднийг гэрлэлтээ зохицуулж чадаагүй, тогтворгүй эсвэл найдваргүй гэж боддог байх). Ганц бие хүмүүс орчиноо солиход бүл хамт олныг бодвол илүү хялбар бас шинэ газарт ажилд орох шаардлагад тохируулсан хэд хэдэн үүрэг амлалттай.Ганц бие хүмүүс амьдралынхаа турш илүү цаг ажиллах хандлагатай байдаг.Ялангуяа тэд өндөр бэлтгэгдсэн байх ба гэрлэсэн ажилчид шиг ур чадвартай байж чаддаг.Ганц бие эмэгтэйчүүд амжилтанд хүрсэн хүмүүсийн оюуны чадамжтай адил байдаг.Айлын ууган охид амжилтанд хүрэх шинжтэй байх ба бусдыгаа бодвол ганц бие үлддэг.

 Л.Энхтүшиг

Ашигласан материал : "Marriages and Families"  David H. Olson  , John Defrain