Алфред Адлер /Alfred Adler 1870 - 1937/

   Сэтгэл судлалын бие хүний онолыг үндэслэгч, тэр дундаа хүний зан үйлийг бий болгогч сэдэлийн онолыг хөгжүүлэгч , анагаах ухааны, сэтгэл мэдрэлийн эмч, алдарт сэтгэл судлаач Алфред Адлер нь 1870 оны 2-р сарын 07-нд Австри улсын Вена хотын еврей гэр бүлд төржээ. Тэрээр бага байхын сульдаатай, байнга өвчин тусдаг хүүхэд байсан бөгөөд 5 настайдаа бараг үхэх шахаж. Мөн түүний дүү өвчний улмаас нас барсан нь Адлерийг анагаах ухааны эмч, психиатр болгоход нөлөөлсөн байж болох юм. Тэрээр 1895 онд Венийн их сургуульд анагаах  ухааны зэрэг хамгаалж, сурч байх явцдаа социалист оюутнуудтай холбогдож ирээдүйд эхнэр болох Raissa Timofeyewna Epstein-тэй танилцсан юм. Адлер аливаад сэргэлэн, нийгмийн идэвхитэй байсны үр дүнд Орос руу суралцахаар явжээ. Улмаар 1897 онд гэрлэж 4 хүүхэдтэй болсны хоёр нь сэтгэл мэдрэлийн эмч болж чадсан юм. Ингээд анагаахын чиглэлээр ажиллаж байгаад 1907 онд Фрейдийн зөвлөгөөний бүлэгт уригдаж түүний түрэмгийлэх зөн билэг, уран зохиолыг санагдуулам бэлгийн дур хүслийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулсан юм. Үүний үр дүнд Фрейд түүнийг Венийн Аналитик нийгмийн ерөнхийлөгч, байгуулагын сонин хэвлэлийн редактор зэрэг албан тушаалуудад томилов. Гэвч Фрейдтэй үзэл баримтлалаар нийцэхгүй, онолыг нь үгүйсгэн шүүмжилсээр тус байгууллагын 9 гишүүний хамт 1911 онд Чөлөөт Психоанализ Нийгэмлэгийг байгуулж улмаар дараа жил нь Бие Хүний Сэтгэл судлалын нийгэмлэг болгон өөрчилжээ. Дэлхийн I дайны үеэр Австрын армид эмчээр ажиллаж байгаад дайны дууссаны дараа 1926 онд АНУ-г зориж лекц, эрдэм шинжилгээний судалгаа хийж байгаад 1937 оны 5-р сарын 28-нд Абердины их сургууль цуврал лекцээ уншиж байгаад зүрхний шигдээс өвчинөөр нас баржээ.
Л.Энхтүшиг
Эх сурвалж :
http://webspace.ship.edu/cgboer/adler.html