Финеас Гейджийн тохиолдол / Phineas Gage case/

Дэлхийн түүхэнд ийм аймшигтай мөртлөө сонирхолтой явдал тохиолдсон нь тун ховор билээ. 1823 оны 7-р сарын 9-нд төрсөн Финеас бол төмөр замын ажилчин. 1848 оны тэр нэгэн өдөр 25 насандаа хачирхалтай бөгөөд аймшигтай хэрэг түүнд тохиолдов. Уурхайд тэсэлгээ хийж байх үед тэнд байсан 30 см диаметртэй,  90 см урттай лоом төмөр дэлбэрэлтийн улмаас нисч Финеасийн гавлын орой хэсэгээс цоо хатгаж зүүн шанааны доод талаас цухуйж байв. Гэхдээ тэр үхээгүй. Хэдхэн минутын дараа ярьж эхэлсэн бөгөөд эмнэлгийн тусламж хүргэхээс өмнө алхаж байсан гэдэг. Хамгийн гайхалтай нь хэдхэн долоо хоногийн дараа эдгэрч бие махбодын хувьд өмнөх шигээ цоо эрүүл болсон юм. Гэвч оюун ухаан нь сайн байсангүй. Тэрээр их болгоомжтой, ажилаа хийхэд төвөгтэй байсан ба тогтворгүй, хариуцлагагүй болжээ. Финеас угаас хурц сэргэлэн ухаантай, сайн бизнесмен, эрч хүчтэй, шургуу, тэвчээртэй, зорилгодоо хүрдэг гэдгээрээ олны танил байсан учир гэмтэхээсээ өмнө ямар нэгэн сургуульд бэлтгэгдэж байгаагүй юм. Энэ тохиолдлын дараа түүний найз, танилууд өмнөх Финеас биш гэх болсон.
Чухам түүнд юу тохиолдов ?  
   1800-аад оны үед үүний учирыг олж чадахгүй байсан. Харин одоо Финеасийн тархины гадаргууны нийлэмж хэсэг нь гэмтсэн байх гэж таамаглаж болох юм. Энэ хэсэг нь гэмтсэн хүмүүс зан чанар нь өөрчлөгдөж, сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаа болон ёс суртахуун нь аливааг шүүн тунгааж чадахгүйд хүрдэг байна. Мөн ийм төрлийн гэмтэл авсан хүмүүс логикоор сэтгэж чадахгүй, тоцоолох, эргэн санах үйл ажиллагаа нь алдагддаг. Тархины гадаргууны нийлэмж хэсэг гэмтэхэд энэ бүс /apraxia/-г ялгаруулдаг. Энэ нь дээр дурьдсан тархины алдаатай үйл ажиллагаа явуулахад хүргэдэг юм. 

  
 Нийлэмжийн бүс /Association areas/ : Тархины үндсэн хэсгүүдийн нэг. Сэтгэх, хэл яриа, ой тогтоолт зэрэг нарийн үйл ажиллагаа явуулдаг оюун ухааны процесс юм.

Хэдий Финеас Гейджийн хувьд харамсалтай явдал тохиолдсон боловч бидэнд тархи, тархины бүтэц үйл ажиллагааг ойлгоход түлхэц болсон юм.

Ашигласан материал :
Understanding Psychology, 4th edition, Robert S. Feldman, 1994

Л.Энхтүшиг