Цуврал алуурчдын сэтгэл зүй

Цуврал алуурчин гэдэг нь 3 болон түүнээс олон хүний амь насанд хүрсэн гэмт хэрэгтнийг хэлнэ. Бүхий л  аллагад  хохирогчид нь алуурчнаасаа сул дорой нэгэн байдаг. Цуврал алуурчид ихэвчлэн эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг өөрийнхөө бай болгодог. Цөөн тооны алуурчид  хөгшин болон дунд эргэм насны эрчүүдийг сонгодог ч эцэст нь залуу эмэгтэй рүү анхаарлаа хандуулдаг байна. 

Цуврал алуурчид айдсаа ялан дийлэхийн тулд үхсэн хүмүүстэй хамт амьдрах гэж хичээдэг. Үүнээс харахад алуурчдыг галзуу гэж бодохоор боловч тэд хэрэг хийхдээ маш бодлоготой хөдөлдөг ба буруу алхам хийдэгггүй байна. Үүнээс гадна ихэнхи цуврал алуурчид нийгэмдээ хэрэгцээтэй хүмүүс байдаг ба тэдний  IQ нь өндөр байдаг ажээ.
Алуурчдын аймшигт үйлдэл нь магадгүй хүүхэд насны хар бараан өдрүүдтэй холбоотой. Ёс суртахуунгүй гэр бүлд, хайр халамжгүй, мөн дарамт шахалтанд өссөн хүүхэд догшин ширүүн нэгэн болж өсдөг. Цуврал алуурчид ихэнхдээ тэдэнд заналхийлж байгаа бурхны хүч эсвэл толгой доторх дуу хоолойтойгоо тэмцэлдэж байдаг. Тэд ашиг олохын төлөө бус харин зүгээр л зөв гэж үзсэн учраас хүний амь хөнөөдөг байна.
Цуврал алуурчдын тухай гаргасан сэтгэл судлаачдын онолын хамгийн алдартай нь Мак Доналдын гурвалсан онол юм. түүнийхээр алуурчны зан чанарыг дүрсэлбэл:
·         -Амьтны хэрцгий зан чанар (хүний төрөлх инстинк)
·        - Хий үзэгдэл 
·         -5аас дээш насны нойтон зүүд үзэгддэг байсан зэрэг юм.
Статистикийн үзүүлэлтээр эдгээр гурван зан чанар нь цуврал алуурчдын хүүхэд насанд байсан гэдгийг харуулдаг. Тэдний гаргаж буй энэ аймшигт үйлдэл нь хүүхэд насандаа амссан зүйлсийнх нь нөлөө юм. Тэд зөвхөн харж мэдэрч, өссөн зүйлсээ гаргаж үүнийгээ ч зөв гэж боддог. Харин энгийн хүмүүсийн хувьд бол тэд сэтгэцийн гажигтай хэрцгий хүмүүс. Тэд юу хийж байгааг л бид сонирхдогоос юу тэднийг ийм болгосонд төдийлөн анхаарал хандуулдаггүй.
Ашигласан материал:
                                                      www.imdb.com                                                               Б.Ганзул