Нийгмийн сэтгэл судлалын онолууд

Нийгмийн зан үйлийг тайлбарласан ганц ч онол байдаггүйг бүх нийгмийн сэтгэл судлаач нар хүлээн зөвшөөрдөг. Нийгмийн үзэгдлийг психоаналитикаас (e.g., Sarnoff, 1960) бихевиористик (e.g., Parke, 1969) зэрэг онолуудын аль нэгээр нь тайлбарлан хэрэгжүүлж болдог. Гэсэн хэдий ч нийгмийн зан үйлд когнитив, бихевиористик гэсэн үндсэн хоёр хандлага байдаг.

Когнитив хандлага
Когнитив буюу танин мэдэхүй гэдэг үг нь сэтгэхүйн процесс гэсэн утгыг илэрхийлж байдаг. Хүмүүс дэлхий ертөнцөөс өөрсдөдөө мэдээллийг хэрхэн хүртэн хүлээн авч байгаагаар когнитив онолчид нийгэм дэх хүмүүсийн зан үйлийг ойлгохыг хичээдэг юм. Өөрөөр хэлбэл хүний ур ухаан, бодол санаа зэрэг дээр үндэслэн үүнийгээ оршил хэсгээ болгодог. "Скиннерийн хайрцаг"-ны бартаат сааданд харханууд ижилхэн арга замаар хариу үйлдэл үзүүлдэг бол хүн төрөлхтөн дэлхий ертөнцөд ийм байдлаар хариу үйлдэл үзүүлэхгүй. Үнэн хэрэгтээ тэдэнд юу тохиолдоод байгааг эргэцүүлж, туршлагаараа аливааг ач холбогдолтой болгохыг эрмэлздэг.
Сэтгэл судлаач James McConnell-ийн бичсэн шинжлэх ухааны өгүүллэгэд хүн ба амьтны ялгааг тайлбарлажээ. Энэ өгүүллэгийн гол санаа нь өөр аль нэг гаригийн бүтээлүүд ирчээд эзэрхийлсэн ба амьтдыг сонгодог сургахуйн туршилтанд оруулсан гэжээ. Скиннерийн хайрцагт хөшүүргийг дармагц хоол гарж ирдэг, цахилгаан цочроолын шийтгэлээс зайлсхийж суралцах чадварыг оношлох зэрэг учир утгагүй будлиан тарьсан. Түүний хувьд энэ бүхэн хангалттай, дуусгахыг хүсэж байна гэх утгын зүйлс бичжээ.
Миний утга учир бол зугталт гэдэг нь тодорхой. Тэр бүх тэжээвэр амьтдынхаа онолыг батлахыг тэсэн явдан хүлээдэг. Тэр үүнийг чулуу болгож чадахгүй ээ ! Би түүний онолын бүх давуу ба сул талыг мэднэ. Түүний хагас дутуу онолыг үр дүнгээр нь хэрхэн няцаахаа би мэднэ.
Түүний судалгааны үр дүнгүүдийг ямар гарахыг бараг л хэлж чадна. Амьтдад юуг ч хамаагүй сургадаг онолчид цаашид зөв ажиллаж чадахгүй, үр дүнгийг нь үгүйсгэж, урьдаас таамаглах байдалд хүрээд байна уу ? Адгуусан амьтан жам ёсоороо эрх чөлөөтэй байдаг. Судалгаа, шинжилгээний ажилд хэвийн амьтдыг зөвхөн эрүүл мэндийх нь төлөө ашиглаасай гэсэн ганц л хүсэлтэй байна. Мөн зүй бус судалгаанд оролцуулж буй ямар ч амьтныг нэн даруй суллаасай. Эс бөгөөс зорилгодоо хүрэх нэг эсвэл өөр арга замийг маань өвчин, эмгэг дайрч, бүр гажуудуулж орхих юм .... (McConnel, 1974)
Тэрээр туршилтын эрдэмтдийн хэрхэн ажилладагийг урьдчилан таамаглаж байгаа тухай мөн ямар шалтгааны улмаас юу тохиолдоод байгааг тэмдэглэсэн байна. Ямартай ч тэрээр  логикоор, ухаалаг үйлдэл хийжээ.
Когнитив онолчдын үндсэн сонирхол бол хүмүүсийн танин мэдэхүй юм. Танин мэдэхүй гэдэг нь ямар ч санаа, үзэл бодол, итгэл үнэмшил, ертөнц өөрийнх нь хувьд болоод өөрийнх нь талаарх багахан ч болтугай мэдлэгийг хэлнэ (Zajonc, 1960). Хэн нэгнийх нь танин мэдэхүй хэрхэн хөгжиж, цэгцэрдэгийг ойлговол түүний нийгмийн зан үйлийг тайлбарлаж болно гэж когнитив онолчид үзлэг. Та танин мэдэхүйг оношилж, түүнийг харж чадахгүй. Учир нь танин мэдэхүй гэдэг нүдэнд харагдаж гарт баригдах зүйл биш юм. Таны тархины хаана ч байхгүй мөртлөө хүний зан үйлийн тайлбарыг хийдэг. Жишээ нь, үзэн ядалт бол таамаглалын бүтэцтэй. Та түүнийг харж, хүрч, үнэрлэж чадахгүй. Гэвч үүгээр хэн нэгний зан үйлийг тайлбарлах боломжтой байдаг. Ирландын армийн нэгэн цэрэг Belfast-д байсан протестант хүмүүс рүү тэсрэх бөмбөг шидсэн. Түүний үйлдлийг когнитив онолчид үзэн ядалт гэж тайлбарлана.
Бихевиористик хандлага
Энэхүү ойлголтод сэтгэх, танин мэдэхүй зэрэг нь нийгмийн зан үйлийг тайлбарлахад хэрэгцээгүй юм. "Хэрэгцээгүй" гэж бичсэнийг санаарай. Бихевиористуудын үзлээр хүмүүс бодол санаатай. Гэхдээ хүний зан үйлийг ойлгоход танин мэдэхүйн процесс тийм ч их ач холбогдолтой биш. Тэд хүний зан үйлийг хоёр зүйлээр үндсэндээ дээрх тодорхойлолт шиг илрүүлж болно гэжээ. Эхнийх нь өнгөрсөнд ямар төрлийн зан үйлээр шагнаж, шийтгэсэнээр. Нөгөөх нь тухайн хүний өнөөгийн нөхцөл байдлыг ямар эерэг болон сөрөг хүчин зүйлс батжуулсан бэ гэдгээр хоёр ангилжээ. Ажиглагдахуйц бус танин мэдэхүйн байдлаар хүний зан үйлийг тайлбарлаж болохгүй. Үнэн хэрэгтээ судлаачид ажиглагдахуйц, бодит үзэгдэлтэй байна гээд тохирчихсон байдаг.
Тэсрэх бөмбөг шидсэн тохиолдлыг жинхэнэ бихевиористууд тайлбарлахдаа таамаглалын бүтцийг ашиглахгүй. Тэсрэх бөмбөг шидсэн хүний зан үйлийг батжуулсан өнгөрсөн дэх түүхийг сөхөж мөн протестант хүмүүсийн үхэл түүнд шагнал бий болгож байгааг шалган тухайн тохиолдлыг тайлбарлах юм.
Тэгэхлээр когнитив болон бихевиористик хандлагуудын ялгааг дараах байдлаар тайлбарлав. Когнитив онолчид хүмүүс дэлхий ертөнцийн мэдээллийг өөрсдөдөө хүртэн хүлээн авах процесс, түүнийг зохицуулдаг гэж үздэг. Бихевиористууд хүмүүс дэлхий ертөнцийн үйл явдалд хариу үйлдэл үзүүлж байгааг онцолдог. Ялгаа нь когнитив онолчид хүний дотор юу өрнөөд байгааг, бихевиорист хүний эргэн тойронд юу өрнөөд байгааг судалдаг.

 Ашигласан материал:
Social Psychology: A Contemporary Approach, Louis Penner, 1978

Л. Энхтүшиг