Үхэж буй хүнийг үл ойшоосон нь
Оклахома хотын төв хэсэгт байрлах явган хүний зам дээр 77 настай Clinton Collins хэмээх хөгшин эр 20 минутын турш хэвтэж байлаа. Тэрээр хүмүүс рүү гар сунган аврал эрж байхад түүнийг үл хайхран бие нь дээгүүр алхан явсаар хэн ч туслаагүй юм.
Энэхүү хоромхон зуур тохиох мөчид яаруу жолоочдын сигналын чимээ бусдыгаа тавьтаргүй байдалд оруулж түгжрэл үүсгээд байв. Түргэний тэрэг өөр хүнийг авах гэж ирсэн бөгөөд хажууд нь Collins-ийг хэвтүүлсэн боловч тэрээр замдаа нас баржээ. Эмнэлгийн төлөөлөгч хэлэхдээ тэрээр энгийн байдлаар, жам ёсоороо нас барсан хэмээн мэдүүлсэн юм. Харин сэтгэл судлаачийн хэлж буйгаар Collins нийгэмшлийн хурдан хэмнэл, мөс чанараа алдсан хотын хүмүүсийн золиос боллоо гэж хэлжээ.
"Бидний нийгэм олон төрлийн хурдан хэмнэлийг бий болгож байна. Учир нь хүмүүс тэр хүнийг яг харсан ч хэн нэгэн түүнд туслана эсвэл согтуу байх гэж бодсоор очих газарлуугаа яарсаар байсан." Dr. Vernon Sisney
"Хүмүүс бусадтайгаа холбогдохыг өөрсдөдөө хүлээн зөвшөөрдөггүй. Энэ байдал нь бид амьдралаа хаалттай байлгах дуртай юм шиг санагдуулдаг. Бага зэргийн үнэн гэвэл бид сэтгэл хөдлөл эсвэл төвөг удаж бусадтайгаа холбогддог. Энэ бүхэн харамсалтай ч байдаг л зүйл юм."
Эх сурвалж: Charlottesville Daily Progress
Ашигласан материал:
Understanding social psychology, Third edition, Stephen Worchel, Joel Cooper, 1983
Л. Энхтүшиг
0 comments: