Монголын Сэтгэл Судлал Хөгжиж Байна


Сэтгэл судлалын эцэг Зигмунд Фрейд мэндэлсний 155 жилийн ойг тохиолдуулан 2011 оны 5-р сарын 06-нд Монголын Сэтгэл зүйч Оюутныг Хөгжүүлэх Холбоо - ны санаачлагаар Сэтгэл Судлалын Үндэсний Төв сэтгэл судлаач оюутнуудыг хөгжүүлэх, тэднийг дэмжих зорилготойгоор сэтгэл судлалын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулав. Тус тэмцээний нэг дүгээр шатанд нийт 36 илтгэлийг шигшиж 2-р шатанд 16 илтгэлийг олны өмнө танилцуулсан юм. Тэмцээн яг товлосон цагтаа эхэлж, оюутнууд ээлж ээлжээрээ илтгэлээ тавьсаар байв. "MAX TOWER"-т болсон хурлын танхимд оюутнууд, шүүгч нараас гадна сэтгэл судлалын "МУНДАГ"-ууд ирээд байв. Миний хувьд гадаадын ододыг харж байгаа мэт ховорхон завшаан байсан. Энх-Орчлон коллежийн багш Ц. Нина, МУИС-ийн тэнхимийн эрхлэгч Г. Сарантуяа, багш М. Дэлгэржав, ХҮИС-ийн захирал Батсайхан, Удирдлагын академийн багш Отгон, мөн шүүгч нарын хувьд манайхны урдаа байрдаг нэр хүндтэй сэтгэл судлаач Ууганцэцэг, Энхжаргал, Ууганбаяр, Үүрцайх нар хүрэлцэн ирээд байв. Ирээгүй хүмүүст харамсал, ирсэн хүмүүст завшаан болсон юм. Тус тэмцээн нь сэтгэл судлаач нарыг бэлтгэдэг бүх их, дээд сургуулиудыг хамарсан тул нийт оюутнуудын чансаа нь тодорхойлогдох чухал мөч байсан бөгөөд тэдэн дундаас хэн нь хэн бэ гэдгийг батлан харуулах ёстой байв.
Зохион байгуулалтын хувьд маш сайн. Урьд өмнө нь ийм өндөр зохион байгуулалттай, чанартай илтгэлийн тэмцээнийг үзэж байсангүй. Товлосон цагтаа эхэлж, тэгээд өндөрлөв.
 Оюутнууд илтгэлээ тавьж дууссаны дараа ХҮИС-ийн захирал, "Анима" клубыг үүсгэн байгуулагч Батсайхан багш хэлэхдээ тухайн үед Анима клубын зохион байгуулж байсан илтгэл, эрдэм шинжилгээний хуралд оролцож байсан хүмүүс өдгөө бусдаасаа илүү амжилттай явж байна. Мөн түрүүлэхдээ биш оролцоод яваад байх нь чухал юм билээ хэмээн оюутнуудад эрдмийн ташуур өгсөн юм.
 
Шүүгчдийн нийлбэр дүнгээр:
1-р байранд МУИС-ийн Э. Жаргалмаа, Ц.Уянга нарын “ЛГБТ хүмүүсийн хандлага, тулгамдсан асуудлууд” илтгэл нэгдүгээр байранд шалгарсан
2-р байранд ХУИС-ийн оюутан Ш.Амартүвшингийн 4-р курсын оюутан “Би үзэл баримтлал”
3-р байранд МУИС-ийн 1-р курсын оюутан Д.Лхамсүрэнгийн “Хүүхэлдэйн кино хүүхдийн төлөвшилд нөлөөлөх нь”
Тусгай байруудад МУБИС-ийн 4-р курсын оюутан Ц.Шинэдолгор, МУИС-ийн 2-р курсын оюутан Л.Энхтүшиг нарын бүтээл шалгарсан юм.  

Монголын Сэтгэл судлалын шинжлэх ухаанд томоохон хувь нэмэр оруулж буй Сэтгэл судлалын үндэсний төв-ийн хамт олондоо баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. 

Дараа жилийн Эрдэм шинжилгээний хурал мөн ч хол байна даа ...

Л. Энхтүшиг