Хүмүүс яагаад тусалдаггүй вэ ?
Туслахаас зайлсхийдэг хүмүүсийн сэдлийг авч үзвэл хүмүүс үүрэг хариуцлагаас зугтдаг бол бусдадаа тусалдаггүй (Darley & Latane, 1968). Мөн өөрсдийн нөхцөл байдал, хүрээлэн буй орчиндоо хязгаарлалт хийдэг бол тусалдаггүй (Rodin, 1970) гэжээ. Хүмүүс яагаад туслахыг хүсэхгүй байна вэ ? Бид яагаад бусадтай холбоотой байхыг хүсэхгүй байна вэ ? Эдгээр асуултуудад тохирсон төгс хариулт байхгүй ч Piliavin, Rodin (1975) нар нэгэн загварыг дэвшүүлжээ. Piliavin-ий үзэж байгаагаар зайлшгүй, онцгой нөхцөл байдлыг мэдэрмэгц цочролд ордог. Энэхүү цочрол нь тав тухгүй, дарамтанд оруулдаг. Өөрөөр хэлбэл иймэрхүү байдалд орсон хүн буурах байдлаар сэдэлждэг. Ихэнх тохиолдолд хөндлөнгийн хүмүүс тусламж хэрэгтэй гарцаагүй нөхцөлд тохирсон хариу үйлдэл хийхээ маш хурдтайгаар сонгоод цочроолыг багасгадаг. Тусламж хэрэгтэй нөхцөлд хөндлөнгөөс оролцох нь цочроолыг багасгах ганц зан үйл биш юм. Тусламж дуудах боломжгүй, үйлдлээ орхих, хүнд нөхцөл байдлаа ойлгуулахдаа бүтэлгүйтэж байгаа гэхээсээ илүү бусад боломжийн хариу үйлдлүүд байдаг. Тэрхүү хариу үйлдэл нь туслахад шаардагдах өртөгт хийх анализ үйл ажиллагаа юм. Ерөнхийдөө туслахад шаардагдах өртөг их байх тусам шууд хөндлөнгөөс оролцох тусламж бага болно. Өртгийн хоёр хандлага байдаг. Эхнийх нь хөндлөнгийн оролцооны өртөг хөндлөнгийн ажилагч руу хандсан. Аустин гудамжны дээрэмчин маш хэрцгий, тэгээд хөндлөнгийн гэрчид шууд бие махбодын тусламж зориулагдана. Трентон гүүрэн дэх хосууд муудалцаж байвал тэрхүү хүндрэлийг хөндлөнгөөс зохицуулах явдал нь хөндлөнгөөс оролцогч хүний сэтгэл зүйн өртөгийг бий болгоно (Нью-Жерсигийн Трентон гүүрэн дээр нэгэн эмэгтэйг хүчиндүүлж байхыг 25 хүн харсан боловч тэдний хэн нь ч туслаагүй юм).
Хэрэв хөндлөнгийн оролцогч туслахдаа бүтэлгүйтэж орхивол өртөгийн хоёр дахь хандлага болох золиосонд хандсан өртөг гэгч нь бий болдог.
Ашигласан материал:
Understanding social psychology, Third edition, Stephen Worchel, Joel Cooper, 1983
Л. Энхтүшиг
0 comments: