Стэнли Милгрэм /Stanley Milgram 1933-1984/

Милгрэмийн туршилт хэмээх судалгаагаараа алдаршсан Америкийн алдарт нийгмийн сэтгэл судлаач Стэнли Милгрэм нь 1933 оны 8-р сарын 15-нд Нью-Йорк хотноо Румын ээж, Унгар аавтай еврей гэр бүлд мэндэлжээ. Милгрэм академик боловсролдоо маш сайн төдийгүй мөр зэрэгцэн суралцаж байсан оюутнуудаасаа илүү нэр хүндтэй удирдагч байлаа. 1954 онд улс төр судлалын шинжлэх ухааны бакалавр зэргийг хүртэж Харвардын их сургуульд нийгмийн сэтгэл судлалаар Доктор хамгаалах гэж хичээсэн боловч төлбөрийн асуудлын улмаас тухайн сургуульд хүлээн зөвшөөрөгдөөгүй юм. Эцэст нь түүнийг 1954 онд хүлээн зөвшөөрч Харвардын тусгай оюутнуудын оффист элсүүлсэн юм. Ингээд 1960 онд Харвардын их сургуулиас нийгмийн сэтгэл судлалаар Ph. D хүртэв. Их сургуульдаа туслах профессорын ажлаа орхиж Нью-Йоркын Их сургуулийн тавьсан гүйцэтгэх профессорын ажлыг хүлээн авсан юм. Соломон Аш, Гордон Оллпорт нар түүнд ихээхэн нөлөө үзүүлсэн хэмээн өөрөө дурьдсан байдаг. 1963 онд Милгрэм туршилтынхаа үр дүн болох "Дуулгавартай байдлын зан үйлийн судалгаа" хэмээх нийтлэлээ бичин танилцуулсан юм. Үүний үр дүнд түүний судалгааны ажил ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн гэсэн шалтгаанаар APA түүний гишүүнчлэлийг бүтэн жилээр цуцалжээ. Энэ явдлаас хойш 10 жилийн дараа буюу 1974 онд нийгмийн сэтгэл судлалын шагналыг хүртсэн юм. Сэтгэл судлаач Стэнли Милгрэм 1984 оны 12-р сарын 20-нд Нью-Йорк хотноо зүрхний шигдээс өвчнөөр нас баржээ.

Эх сурвалж:
http://en.wikipedia.org/wiki/Stanley_Milgram

Орчуулсан Л. Энхтүшиг